Алдарт зохиолч Марк Твений үлдээсэн амьдралын 21 сургамж

Марк Твений Жонон гуйлгачин хоёр, Том Соейрын адал явдал, Хаклберри Финний адал явдал зохиолуудыг нь дэлхий өнцөг булан бүр дэх хүүхдүүд уншин хүмүүжсэн байдаг билээ. Марк Твений жинхэнэ нэр нь Самуэл Лангхорн Клеменс гэдэг. Тэрээр Миссури мужид 1835 онд төржээ. Нэрт зохиолч Уиллиам Фолкнер түүнийг Америкын утга зохиолыг үндэслэгч гэж дүгнэсэн бол утга зохиолын олон шүүмжлэгчид АНУ-ын бүх цаг үеийн шилдэг зохиолч гэж үздэг.

Алдарт зохиолч Марк Твений үлдээсэн амьдралын 21 сургамж

Өөр нэг алдарт зохиолч Эрнэст Хэмингуэй “Орчин цагийн Америкийн утга зохиол гээч ганц л бүтээлээс үүссэн, тэр нь Хаклберри Финний адал явдал юм” хэмээсэн байдаг. Чухамдаа амьдралын энгийн үнэнийг ямар ч хачиргүйгээр шууд хүргэж чаддаг учраас Марк Твен ийм өндөрт хүрчээ. Өнөөдөр та бүхэнд түүний үлдээсэн сургаалиудаас хүргэхээр бэлтгэлээ. 

1. Хэрэв та үнэнийг хэлж байгаа бол дээр нь нэмж юу ч хэлэх шаардлагагүй. 

2. Дэлхий дээрх хамгийн үнэтэй эрдэнэ бол сайн найзууд, сайн ном, хүний сэтгэл дотор нойрсож буй мөс чанар юм. 

3. Хэрэв таны үзэл олонхтой нийцэж байвал түүнийгээ эргэж харах цаг нь болж. 

4. Аливаа зүйлийг маргааш болтол бүү хойшлуул.

5. Унших дургүй хүн уншиж чаддаггүй хүнээс ямар ч талаараа илүү гарахгүй. 

6. Үхлийн айдас нь амьдралын айдсаас үүдэлтэй. Амьдралыг бүрэн дүүрэн өнгөрөөж байгаа хүн ямар ч үед үхэхэд бэлэн байдаг.

7. Таны мөрөөдлийг гутаах гэж оролддог хүмүүсээс хол бай. Харин жинхэнэ агуу хүмүүс таныг ч бас агуу байж чадна гэдэгт итгүүлдэг.

8. Дэлхий танд ямар нэг зүйлийн өртэй гэж битгий бод. Дэлхий танд ямар ч өргүй. Тэр танаас өмнө энд байсан, таны дараа ч байсаар байна. 

9. Хэрвээ тухайн хүн таныг чухал гэж үзэхгүй байвал түүнийг бүү хүндэл. 

10. Эх орондоо үргэлж үнэнч байх хэрэгтэй. Харин засгийн газар тань үнэхээр ажлаа хийж чадаж байвал түүнд үнэнч байж болно. 

11. Хэрэв та сонин уншдаггүй бол та юу ч мэдэхгүй гэсэн үг. Хэрэв та сонин уншдаг бол буруу мэдээлэл авдаг гэсэн үг. 

12. Эр зориг бол айдсыг эсэргүүцэх үзэгдэл юм. Харин огт айдаггүй хүн эрэлхэг зоригтон биш зүгээр л маанаг нэгэн юм. 

13. Өөрийгөө баярлуулах хамгийн амархан арга бол өөр хэн нэгнийг баярлуулах явдал. 

14. Хүн төрөлхтөнд ганц л жинхэнэ зэвсэг бий, тэр нь инээд.

15. Таны амьдралын хамгийн чухал хоёр өдөр бол төрсөн өдөр, өөрийн энэ хорвоод яагаад мэндэлсэн бэ гэдгээ олж мэдсэн өдөр юм. 

16. Алдаагаа үргэлж хүлээн зөвшөөр. Ингэснээр та өөрийн эсрэг байгаа хүмүүсийг төөрөгдүүлж шинэ давуу талыг авч ирнэ. 

17. Уур гэдэг өөрийг нь агуулж буй савандаа хор хөнөөл учруулдаг хүчил юм.

18. Тэнэг хүмүүстэй хэзээ ч бүү маргалд, тэд таны сэтгэхүйг өөрийнхөө түвшинд хүртэл буулгаж аваад илүү туршлагаараа дийлдэг юм. 

19. Хүнийг шударга гэдгийг мэдэх ганц арга бий. Түүнээс та шударга хүн мөн үү гэж асуу. Хэрэв "тийм" гэж хариулбал тухайн хүн худалч гэсэн үг. 

20. Амаа нээж бусдын эргэлзээг арилгаж байснаас амаа хамхиад тэнэг юм шиг харагдах нь дээр. 

21. Санаа зовох нь огт өргүй хүндээ мөнгө төлж байгаатай адил хэрэг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()