Боловсролын системээрээ тэргүүлдэг улс орнууд хүүхдийг хэрхэн сургадаг вэ?

Бид өөрийн орны боловсролын системийг шүүмжилж, бусад өндөр хөгжилтэй орны хүүхэд залуус хамаагүй илүү орчин нөхцөлд сурч, илүү сайн боловсрол олж авдаг гэж ярьцгаадаг. Энэ нь үнэний хувьтай ч байж болох. Энэ үүднээс та бүхэнд дэлхийн улс орнууд боловсролын байгууллага, сургуулиа хэрхэн зохион байгуулдгийг сонирхуулъя. 

Боловсролын системээрээ тэргүүлдэг улс орнууд хүүхдийг хэрхэн сургадаг вэ?

1 Хятад

Хятадын сурагчид манай дэлхийн хамгийн их ачаалалтайд тооцогддог. Хүүхдүүд маш хатуу чанга нөхцөлд суралцдаг бол их сургуулийн нэг хуваарьт 200 хүн өрсөлддөг гээд бод доо.  Хятадын хичээлийн жил 11 сар үргэлжилж, зөвхөн наймдугаар сард амардаг ч энэ нь бие даах улирал юм. Өөрөөр хэлбэл, амралтын хугацаанд хамгийн их даалгавар өгдөг байна. Бага ангийнхан өдөр хичээл дээрээ унтана. Сургуульд нь амралтын зориулалттай өрөө тасалгаа байхгүй бол сурагчид шууд л ширээн дээрээ унтдаг аж. Бүтэн жилийн хичээлийн төгсгөлд Гаокао буюу элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Сургууль төгсөж байгаа хятад залуу Гаокаод унах нь ёстой сүйрэл төдийгүй гэр бүлээсээ урвасантай адил юм болно.

Хятад

2 Япон

Японы хүүхдүүд дэлхийн хамгийн хөдөлмөрч, дэг журамтай сурагчдад тооцогдоно. Хүүхдийг тав, зургаан нас хүртэл нь ёстой хаан мэт өргөмжилнө. Ингээд л 12 жилийн сургалт эхэлж хичээлийн жил нь гурван улирал үргэлжлээд амралтын хугацаанд шалгалтад бэлтгэх даалгавруудаа хийнэ. Ийм шалгалтыг жилд 2-3 удаа авдаг нь мэдлэгийн хувьд жинхэнэ хатуу шалгуур болно. 

Япон

3 Франц

Франц улсад үнэлгээний 20 баллын систем байдаг. Өөрөөр хэлбэл, 17 балл бол маш өндөр үзүүлэлттэй буюу даалгавраа маш сайн хийсэн гэсэн үг. Харин 15 байх юм бол даалгавраа ямар ч байсан биелүүлжээ гэж ойлгох жишээтэй. Францын бага сургуулиуд долоо хоногт ердөө дөрвөн өдөр л хичээллэдэг. Даваа гараг бол амралтын өдөр. 

Франц

4 Финланд

“Финланд гайхамшиг” хэмээх сургалт нь хүчээр тулгах биш, суралцагсдын өөрийнх нь хүсэл зоригт тулгуурлана. Хүүхэд тодорхой шинжлэх ухаан, тухайлбал математикын чадваргүй бол заавал аугаа их математикч болгох гэж тулгах хэрэггүй гэж үздэг. Харин өөр чадах зүйл, сонирхож байгаа мэргэжлээрээ сурч болно л гэсэн үг. Сургалтын хамгийн гол зарчим нь эрх тэгш байдал. Сургууль нь бүгд адилхан. 

Ер нь л хүүхдүүд уурлаж бухимдах юм байхгүй тайван орчинд ерөнхий боловсрол эзэмшиж төгсөөд тогтсон нэг маягийн тест бөглөж, амьдралын замдаа орцгооно. 

Финланд

5 Их Британи

Англид хүүхдийг сургуульд явуулах нь өөрийн брэнд болсон сурган хүмүүжүүлэх олон зууны уламжлалтай нь салшгүй холбоотой. Хүүхдийг сургуульд багаас нь оруулж 5-16 насанд нь ерөнхий боловсрол олгоно. Тус улсад хувийн сургууль маш их хувийг эзэлнэ. Хүүхдийг интернэтээр сургах нь англичуудын хувьд хэвийн үзэгдэл. Уламжлал ёсоор сургуульд эрэгтэй, эмэгтэй хүүхдэд тусад нь хичээл заадаг. Улсын сургууль төгсөгчид их дээд сургуульд орох нь тун бага. 

Их Британи

6 АНУ

Америкын сургуулиуд жинхэнэ ардчилсан хэв маягтай гэж хэлж болно. Сурах хичээлээ сурагчид өөрсдөө сонгодог. Энэ зарчмаараа ч бусдаас ялгагдана. Ахлах ангид суралцагсад буюу оюутнууд үндсэн хичээлүүд болох хүмүүнлэгийн шинжлэх ухаан, эх хэл зэрэг хичээлээр тодорхой хэмжээний оноо цуглуулах ёстой. Ингэхийн тулд хичээлээ өөрөө сонгож авна. Гэхдээ ардчилсан зарчим нь сахилгыг ардаа орхино гэсэн үг биш. Хичээлийн үед Америкын сургуулиудад дараах дүрмийг мөрдөнө. 

  • Хичээлийн үед хонгилоор явахыг хориглоно.
  • Хичээлийн үед ариун цэврийн өрөө рүү явах хэрэг гарвал багш нь сурагчид үнэмлэх-карт өгч жижүүр багш тэмдэглэгээ хийнэ.
  • Хонгилоор явахдаа шалан дээр зурсан тусгай тэмдэглэгээг л дагаж  явна.
  • Анги, сургуулийн хонгилд хоол хүнс идэх хориотой.
  • Хичээл тараагүй байхад сургуулиас зөвхөн хүндэтгэх шалтгаанаар л гарч болно.
  • Сургууль дээр мансууруулах бодис, архи согтууруулах ундаа, зэвсэг авчрахыг хориглоно.
  • Хичээлийн үеэр хөзөр тоглохыг хориглоно.
  • Ямар нэг байдлаар бусдад бэлгийн дарамт үзүүлэхийг хориглоно. 
  • Сургууль дээр зэвсэглэсэн хамгаалалтын ажилтан журам сахиулна. Гагцхүү хичээл хийж байхдаа сурагчид маш чөлөөтэй байдаг. Яагаад гэвэл Америк эрх чөлөөт орон шүү дээ.

АНУ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()