1
Францчууд сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс
Зоригтой байдал, драматик сэтгэхгүй нь францчуудын хамгийн том давуу тал болов уу. Тиймээс ч энэ шалтгаанаар францад их хэмжээний дайн, тулаан болж байсан байх магадлалтай. 13-р Людовик хаан энэ төрлийн тулаантай холбоотой 8000 хүнд өршөөл үзүүлсэн гэх яриа байдаг. Тэгвэл 1808 онд Парист нэгэн хачирхалтай тулаан болсон байна.
Парисын “Булоны ойд” болсон тулаан. Годфруа Дюраны модон дээр буй Гравюра, 1875 оны 1 сар
2
Хэрэг явдлын тойм
Язгууртан залуус болох Гранпре болон Ле Пике нар Парисын дуурийн театрын бүжигчин бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой байжээ. Бүжигчин бүсгүй болох Тиревит хэдийгээр Гранпретэй аль хэдийн холбоотой болсон байсан ч Ле Пикед дурласан байна. Харин Ле Пике бүсгүйн гоо үзэсгэлэнд татагдаж түүнд ухаангүй дурласнаар бүсгүй хоёр язгууртны хооронд гүйж, тансаг, чамин бэлгэнд умбах болжээ.
Гранпре энэ талаар мэдмэгцээ маш ихээр бухимдсан бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд "тулаан" хийхээр болсон юм. Гэхдээ энэ нь энгийн нэгэн тулаан биш бөгөөд харин агаарын бөмбөлөг дээр хийх тулаан байжээ. Ингээд ялагч нь үзэсгэлэнт бүсгүй Тиревитийн зүрх сэтгэлийн эзэн болох ёстой аж.
Эхний 5 агаарын бөмбөлөгийн хөөрөлт, Франц
3
Хачирхалтай тулаан
Тулаан 600 метрийн өндөрт болох ёстой байсан бөгөөд өрсөлдөгчид нэг нэгнийхээ бөмбөлөгийг буудаж онох ёстой байжээ. Тэдний гол зорилго нэг нэгэн рүүгээ буудах бус харин бөмбөлөгийг онох явдал юм. Ингээд 1808 оны 5-р сарын 3-ны өдөр парисын Тюильри цэцэрлэгт хүрээлэнд залуус агаарын бөмбөлөг бүхий сагсанд суусан байна. Үүнээс гадна сагс бүрт нэг нисгэгч байсан бөгөөд тэд залууст чигэлэлээ олоход нь туслах ёстой байжээ. Хэрвээ нэг нь ялагдал хүлээвэл нисгэгч нар ч хамтдаа амиа алдах байсан аж.
17-р зууны үеийн Тюильри цэцэрлэгт хүрээлэн
4
Тэнгэрийн тулаан
Гранпре болон Ле Пике нар сагсанд сууж дээшээ хөөрч эхэлсэн байна. Энэхүү хачирхалтай тулааныг үзэхийн тулд маш олон хүн цугларч, тэднийг дэмжиж байсан юм. Харин сагсны нисгэгчид тэднийг нэг нэгнээсээ 75 метрийн зайд байхаар жолоог удирдах ёстой байжээ. Эхний буудалтыг Ле Пике хийсэн ч бөмбөлөгийг онож чадаагүй. Харин Гранпре амжилттайгаар байг оносон байна.
Ле Пикегийн сагс асар хурдтайгаар газардсан бөгөөд тэр, нисгэгчийн хамтаар газар дээрээ амьсгал хураажээ. Харин Гранпре өрсөлдөгчөө ялж, үзэсгэлэнт бүсгүйг өөрийн болгож авсандаа сэтгэл хангалуун байсан гэнэ.Тэр газардаж өөрийн шагнал болох Тиревитийг аваад явсан байна. Ингээд энэхүү тулаан түүхэн дэхь хамгийн хачирхалтай тулаан болсон юм.
Гранпре буудлагатаа илүү сайн байсан бололтой