Эхний ээлжинд судалгааны үр дүнтэй танилцацгаая.
1. Ирээдүйд саятан болсон хүмүүсийн 63% нь хүүхэд байхдаа сард хоёр болон түүнээс дээш уран зохиолын ном уншдаг байжээ.
2. Баячуудын 6% нь л аз сорьсон сугалаанд оролцдог бол ядуусын 77% нь энэ төрлийн сугалаанд оролцдог байна.
3. Баячуудын 82% нь өөрийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд хичээж байсан.
4. Саятнуудын 68% нь амжилттай байх арга замыг эцэг, эхээсээ суралцсан байна.
5. Баячуудын 21% нь 15кг-аас дээш илүүдэлтэй жинтэй байсан бол ядуусын 66% илүүдэл жинтэй.
6. Баячуудын 63% нь өдөрт нэг цагийг л цахим сүлжээнд хөгжилдөх зориулалттай өнгөрөөж байсан бол ядуусын 74% нь нэг болон түүнээс дээш цагийг цахим сүлжээнд өнгөрүүлдэг байна.
7. Ядуусын 23%, баячуудын 67% нь өдөрт нэг цагаас бага хугацаанд зурагт үздэг. Үүнээс гадна баячуудын 9% нь л төрөл бүрийн реалити-шоу үздэг бол ядуусын 78% нь энэ төрлийн нэвтрүүлгийг ихээр үздэг аж.
8. Баячуудын 83% нь хүүхэд байхдаа сургуулийн төрөл бүрийн арга хэмжээнд оролцдог байсан бол ядуусын 13% нь л нийгмийн идэвхтэй байжээ.
9. Баячуудын 63% нь хол газар явах, хаа нэг тийшээ явах үедээ аудио ном сонсдог байжээ.
10. Баячуудын 92% нь өөрийн хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийнхээ ачаар амжилтад хүрсэн гэдгээ хэлжээ. Харин ядуусын 79% нь баян хүнийг зүгээр л “азтай” гэж үзсэн байна.
11. Баячуудын 79% нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд өөрөө хариуцлагатай байж, хичээх хэрэгтэй гэж үзсэн бол ядуусын 82% нь хэрвээ чи ядуу төрсөн бол энэ нөхцөл байдлыг өөрчлөх боломжгүй гэжээ.
12. Саятнууд 78% нь өдөрт 300ккал-аас бага илчлэгтэй эрүүл бус бүтээгдэхүүн хэрэглэдэг бол ядуусын 97% нь өдөрт 300ккал-аас дээш эрүүл бус бүтээгдэхүүн хэрэглэдэг байна.
13. Саятнуудын 95% нь долоо хоногт 4 удаа, өдөрт 30 минут аэробикаар хичээллэж байжээ. Харин ядуусын 23% нь л энэ алхмыг хийж байсан гэнэ.
14. Баячуудын 63% нь амьдралын өөдрөг үзэлтэй, сэтгэл хангалуун байсан бол ядуусын 94% нь сөрөг үзэлтэй, аливаа зүйлд сэтгэл хангалуун бус байжээ.
15. Баячуудын 100% карьер хөгжүүлэх тал дээр зөвлөгчтэй байсан бол ядуусын хувьд энэ төрлийн зөвлөгч байгаагүй аж.
Өөрөөр хэлбэл, ядуус эцэг эхээс өвлөж авсан сөрөг бодлоо амьдрал дээр хэрэгжүүлсээр байсан гэсэн үг юм.
Харин одоо амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй баячуудын зуршлаас хүргэе.
1. Өдөрт 1 цагийг л зурагт үзэх, цахим сүлжээ, видео тоглоомонд зориулаарай.
2. Хүүхдээ долоо хоногт нэг удаа ном уншуулж, болсон үйл явдлыг яриулж, ойлгосон зүйлийг нь асуугаарай.
3. Хүүхдээ өдөрт 20-30 минут аэробикийн дасгалаар хичээллүүлэх.
4. Өдөрт ихдээ 300 ккал бүхий илчлэгтэй эрүүл бус хооллолтыг хүлээн зөвшөөрнө. Үүнээс илүү болохгүй.
5. Хүүхдээ мөрөөдөж, мөрөөдөлдөө хүрэх алхмыг хийх хэрэгтэй гэж зөвлөх. Ирээдүйн аз жаргалтай амьдралынх нь зургийг зуруулах.
6. Сайн дурын сайн үйлийн ажилд оролцоход хүүхдээ сургах.
7. Гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, багш гээд өөртэйгөө холбоотой хүн бүрд ямар нэгэн баяр, тэмдэглэлт арга хэмжээний үеэр баяр хүргэхэд сургах.
8. Хүүхдээ бичгэн хэлбэрээр талархал илэрхийлэхэд сургах.
9. Амжилт нь бидний гаргаж буй алдаанаас суралцаж бий болдог гэдгийг ойлгуулах.
10. Өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг байхаар хүүхдээ хүмүүжүүлэх хэрэгтэй бөгөөд хүүхдэд уур бухимдал гэдэг маш өндөр үнэ цэнэтэй гэдгийг хэлэх шаардлагатай. Уур бухимдлаас болж ажлаа алдах, үнэ цэнэтэй харилцааг хүртэл үгүй хийх боломжтой гэдгийг ойлгуулах.
11. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд хичээл зүтгэл гаргах нь бахархууштай зүйл гэдгийг ойлгуулах.
12. Хүүхдэдээ мөнгөтэй хэрхэн харьцах талаар зааж, хугацаагүй хадгаламжийн данс нээж, зөвхөн шаардлагатай үед л тухайн данснаас мөнгө гаргах боломжтой гэдгийг тайлбарлах.
13. Хүүхдээ ямар нэгэн спортын бус дугуйланд хамруулах.
14. Өдөрт нэг цагаас багагүй хугацаанд хүүхэдтэйгээ нүүр тулж ярилцах.
15. Цаг хугацааг зөв хуваарилахад туслах. Жишээлбэл тухайн өдөртөө хийх ажлын төлөвлөгөөг гаргуулах гэх мэт.
Мэдээж, дээр дурдсан бүх зүйлийг хэрэгжүүлэх гэдэг тийм хялбар биш ч ядаж 2-3 зүйлийг зургаан сарын турш ягштал мөрдсөнөөр тодорхой үр дүнд хүрэх боломжтой.
Тиймээс баян байх гэдэг аз сорьсон зүйл огт биш гэдгийг ойлгоорой. Та хэзээ ч баян болох боломжтой.