1
Шүүхээс Жонни Деппийн талд шийдвэр гаргажээ
Виржиниа мужийн шүүхээс жүжигчин Амбер Херд хуучин нөхөр Жонни Деппийн нэр төрд халдсан хэмээн үзжээ. Үүний дагуу Херд 15 сая ам.долларын нөхөн олговор хуучин нөхөртөө өгөх ёстой болсон байна.
2
Хэрэв Орос Зеленскийг баривчилбал дайны гэмт хэрэгтэн хэмээн буруутгах болно гэжээ
3
Япон эмэгтэйчүүд хамтрагчийнхаа зөвшөөрөлгүй жирэмслэлтээс сэргийлэх эм уух эрхгүй боллоо
4
АНУ Украинд нэмэлт 700 сая ам.долларын тусламж үзүүлнэ
5
Дэлхий даяар нийт 2 сая гаруй иргэн урт хугацааны ковидоор өвдсөн байна
Нийт ковид туссан иргэдийн 3 хувь нь одоог хүртэл бүрэн эдгээгүй байгаа аж.
6
АНУ 6-р сарын 21-нд Шинжаанаас ирэх бараа бүтээгдэхүүнд хориг тавина
7
Шри Ланка улс агаарын тээврийн компаниудыг хангалттай түлшний нөөцтэйгөөр нислэг үйлдэхийг зөвлөв
Гадаад валютын нөөцгүй болсны улмаас Шри Ланка улс хүнс, шатахуун зэрэг бүх төрлийн бараа, бүтээгдэхүүний хомсдолд ороод байгаа аж. Нисэх онгоцны шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан агаарын тээврийн компаниудад нислэг үйлдэхдээ хангалттай түлшний нөөцтэй байхыг зөвлөсөн гэж Шри Ланка улсын Иргэний нисэхийн газрын захирал мэдээллээ.
8
“FTX” крипто платформ бусад компаниудад хувь эзэмшихээр төлөвлөж байна
Хурдацтай өсөж буй криптовалют арилжааны “FTX” платформ бусад компанид хувь эзэмшихээр олон тэрбум ам.доллар бэлтгээд байна. Энэ нь тус компани хэрэглэгчдэд санал болгох бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байгаатай холбоотой аж.
“FTX” платформын АНУ дахь охин компани хөрөнгө оруулагчдаас хоёр тэрбум гаруй ам.долларын санхүүжилт татжээ. Энэхүү санхүүжилтийг ашиглан бусад компанийн хувьцааг худалдан авах боломжтой юм.
9
БНХАУ-д өдөрт бүртгэгдэх ковидын халдварын тохиолдол сүүлийн 3 сарын доод цэгт хүрэв
Ням гарагт тус улсад ковидын халдварын 122 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь 3-р сарын 3-наас хойших хамгийн бага тохиолдол болж байна. Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад халдварын тархалт буурснаар хязгаарлалтын арга хэмжээнүүдээ сулруулж эхэллээ.
Хоёр сар гаруйн хугацаанд хөл хориотой байсан Шанхай хотын захиргаа 6-р сарын 1-нээс эхлэн иргэдийг гэрээсээ гарч, олон нийтийн газар болон нийтийн тээврээр үйлчлүүлэхийг зөвшөөрөхөөр болжээ.
10
Францад хүнсний талон үйлчлэх болов
Францад 1985 оноос хойш инфляц хамгийн дээд хэмжээнд хүрсэн тул 8 сая иргэний худалдан авах чадвар буурчээ. Тэднийг дэмжихийн тулд эрх баригчид 30 еврогийн хүнсний талон гаргаж буй тухай "linternaute" хэвлэл мэдээлжээ.
Зарим хотуудад талоныг тарааж эхэлсэн бөгөөд Элесме хотод гэхэд л 2000 хүн хөнгөлөлт авчээ. Харин хотын захиргаа үүнийг хүрэлцээгүй гэж үзэж буй.