Олон зуун жилийн настай түлхүүр нь алга болсон хайрцгийг рентген зураглалын технологиор онгойлгожээ

2022-06-02, 17:30
7,181

Түлхүүр нь алга болсон цоожтой төмөр хайрцгийг хэрхэн онгойлгох вэ? Мэдээж эвдэх арга бүтэх л байх. Гэхдээ хэрэв уг хайрцаг олон зуун жилийн настай, түүхэн дурсгалт зүйл бол яах вэ? Чех улсын музейн ажилчид уг асуудалтай нүүр тулсан байна. Тэд түлхүүр тааруулах болон цоожны мэргэжилтнүүдээс туслалцаа хүссэн ч хайрцгийг гэмтээх эрсдэлтэй байв.

Олон зуун жилийн настай түлхүүр нь алга болсон хайрцгийг рентген зураглалын технологиор онгойлгожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ийнхүү судлаачдын багтай хамтран рентген зураглалын технологи ашиглаж, доторх нууцлаг цоожны механизмыг тайлсан бөгөөд хэд хэдэн оньсыг тайлж чадсанаар тэд авдрыг нээх боломжтой болжээ.

Уг аварга том төмөр хайрцаг нь 19-р зууны эхэн үеийн эд бөгөөд ойролцоогоор 60 гаруй килограмм жинтэй юм. Хайрцгийн түлхүүр нь он цагийн явцад алга болсон бөгөөд доторхыг нь нээж харах нь тун асуудалтай болоод байсан юм. Энэхүү хайрцагт маш чухал бичиг баримтууд болон үнэ цэнэтэй зүйлсээ хадгалдаг авдар байсан агаад зөвхөн тодорхой эрх бүхий хүн л түлхүүрийг хариуцдаг байжээ.

Хоёр зуун дамжсаны дараагаар алга болсон уг хайрцгийг музейн ажилчид гэмтээхгүйгээр сэргээн засварлах хэрэгтэй болох үед хүндрэл болон хувирсан ажээ. Рентгений аргачлалыг Брно Их сургуулийн технологийн багийн Жозеф Кайзер болон тэдний багийнхан гүйцэтгэсэн бөгөөд рентген томограф технологийн тусламжтай цоожны олон талын зургийг авч, нэгтгэснээр цоожны механизмыг тайлжээ.

Хамгийн хачирхалтай нь уг хайрцганд ганц цоож биш гурван өөр, салангид цоожлох систем болон хэд хэдэн түлхүүрээр холбогдсон оньс, эрэг боолтууд болон нууц товчлуураас бүрдсэн цогц систем байсан гэнэ.

Судлаачид рентген зургуудыг ашиглаж цоожны системийн 3D зураглалыг гаргаж авсан бөгөөд үүний дараагаар түгжээг тайлахын тулд маш олон оньс тайлах хэрэгтэй болсон гэнэ. Хамгийн хүндрэлтэй байсан зүйл нь уг систем дотроос нэгэн пүрш алга болсон байсан нь оньсыг тайлахад саад болжээ. Тэд рентген зургаар түлхүүрийн загварыг гаргаж авсан бөгөөд гадна талаас нь урт төмөр эргүүлгүүдээр оньснуудыг тайлж, эцэст нь хайрцгийг нээж чаджээ.

Хөгжилтэй ч гэмээр нэг зүйл бол багийнхан хайрцгийг нээж үзэхэд дотор нь ганц зүйл байсан бөгөөд энэ нь үнэ цэнэтэй олдвор, эд баялаг, чухал бичиг баримтууд биш зөвхөн цоожны системээс унасан пүрш байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()