Хүн болон байгалийн харилцан шүтэлцээг харуулсан этгээд бүтээлүүд

2022-06-05, 14:25
3,507

Франц артист Эстелле Кретиан байгаль эхийн хүн бүр олж хараад байдаггүй төрхийг ил гаргаж, хүн болон байгалийн холбоог өвөрмөц байдлаар харуулсан цуврал бүтээлээрээ цахим ертөнцөд алдаршиж эхэлжээ. Хүмүүн бидний аж төрөх үндэс болсон газар дэлхий Эстелле Кретианийн нүдээр хэрхэн буусныг та бүхэнд толилуулж байна.

Хүн болон байгалийн харилцан шүтэлцээг харуулсан этгээд бүтээлүүд

Эстелле Кретиан артист Мигель Костатай хамтран бүтээсэн “Les pieds au sec” буюу Хуурай хөл нэртэй бүтээлээрээ модны байгальд үзүүлэх нөлөөллийг харуулахыг зорьжээ. Тэрбээр мод бол хөрсийг бэхжүүлж, газрын гүний усыг цэвэршүүлэх нэгэн шүүлтүүр болох тул хүн төрөлхтний хувьд маш чухал зүйл гэдгийг эл бүтээлээрээ таниулахыг хүсчээ.

Харин “Propriété” буюу "Хөрөнгө" хэмээн нэрийдсэн жижигхэн толгойн бэлд төмөр оосортой хаалга тавьсан бүтээлээрээ хүн газар орныг хэрхэн өөрчилж, өөрийн болгон эзэмшиж, эд хөрөнгөө түүнд хадгалдаг талаар ойлгуулахыг зорьсон байна.

“Dessous” буюу "Доод" нэртэй бүтээлдээ тэрбээр салаалж ургасан модонд дотуур өмд өмсгөж хүн байгаль хоёр салшгүй холбоотой бөгөөд байгаль ч хүний нэгэн адил амьд гэсэн санааг дэвшүүлжээ. Түүнчлэн тус нутагт үйлдвэрлэгддэг байсан дотуур өмдний үйлдвэрийг эргэн сануулсан түүхэн ач холбогдолтой бүтээл болсон ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()