1
"American Graffiti" 1973 он, АНУ
Зардал: 777 мянган ам.доллар
Орлого: 115 сая ам.доллар
Жорж Лукас зөвхөн “Star Wars” киногоороо алдартай биш. Тэрээр 1970 онд анхны уран бүтээлүүдийн нэг болох “American Graffiti” гэх киног танилцуулсан байна.
Нэг сая орчим доллар гэдэг 1973 оны хувьд бага мөнгө байгаагүй юм. Киног бүтээхийн тулд хуучин машиныг сонин дээр зар тавьж гуйж байсан учир кино зураг авалт 4 долоо хоногийн турш оройн цагаар үргэлжилсэн байна. Хэдийгээр киноны үйл явдал бараг утгагүй байсан ч киноны орчин, нөхцөл нь таатай байсан учир үзэгчид төдийгүй шүүмжлэгчдийн сэтгэлд ихээр нийцэж чаджээ.
2
"Rocky" 1976 он, АНУ
Зардал: 1 сая ам.доллар
Орлого: 225 сая ам.доллар
Энэхүү киноны ачаар өмнө нь хоосон шахуу амьдарч хайртай нохойгоо хүртэл зарж байсан Сталлоне алдрын оргилд хүрсэн байна. Киноны найруулагчаар Сталлоне өөрөө ажилласан бөгөөд дүрийн сонголтыг ч өөрөө хийжээ.
Уг киног амжилтад хүрнэ гэдэгт хүмүүс итгэлгүй байсан ч Холливуд асар их найдварыг тавьж байсан юм. Ингээд энэхүү кино олон номинацад нэр дэвшиж “Оскар”-ын шагналыг хоёр удаа хүртсэн байна. Үүнээс гадна кино ертөнцийн хамгийн шилдэг зураглалтай киногоор шалгарч байжээ. Мөн 1976 оны хамгийн олон үзэгчтэй киногоор тодорсон юм.
3
"Night of the Living Dead" 1968 он, АНУ
Зардал: 114 мянган ам.доллар
Орлого: 30 сая ам.доллар
Хэдийгээр Жорж Ромеро өөрийн киног өнгөтөөр гаргахыг хүсэж байсан ч хэмнэлт хийх шаардлагатай болсон учир хар цагаан киног бүтээжээ. 40 жилийн дараа киног өнгөт болгож өөрчилсөн байна.
Кино театрт гарч эхэлснээс хойш жүжигчид өөрсдөө киноныхоо талаар сэтгэгдлийг үлдээж байсан үе ч бий. Хэрвээ киноны дэлгэцийн бүтээл болох хугацаа нэг сараар хойшилсон бол тэд энэ их хэмжээний орлого олж чадахгүй байх байсан болов уу.
Энэхүү аймшгийн киноны гол орлогыг хүүхдүүд болон өсвөр насныхан оруулжээ. Уг кино 1968 оны 10-р сарын 1-ээс гарсан байна. Ингээд кино театрт гарах болсноор хүүхдүүд маш ихээр үзэж, өөрийн сэтгэл хөдлөл, айдсыг бусад найзуудтайгаа хуваалцсанаар тэд аймшгийг мэдрэхээр кино театр руу гүйх болсон аж.
4
"Mad Max" 1979 он, Австрали
Зардал: 350 мянган ам.доллар
Орлого: 150 сая ам.доллар
Орчин үеийн тооцооллоор бодвол “Mad Max” кино сая гаруй доллароор бүтсэн байна. Энэ хэмжээний мөнгөөр тулаантай кино бүтээнэ гэдэг байж боломгүй зүйл боловч Жорж Миллер чадсан юм.
Тэр бүх зүйл дээр хэмнэлт гаргах хэрэгтэй байсан бөгөөд уралдаанд жинхэнэ машин ашиглаж байсан ч бүгд актлагдсан хэрэггүй машинууд байжээ. Нэг төрлийн машины өнгийг нь өөрчилж, хэд хэдэн үйл явдалд ашиглаж байсан гэнэ. Гэвч дөрвөн уралдааны хэсгийг санхүүгийн байдал хангалтгүйн улмаас хийж чадаагүй байна. Жинхэнэ арьсан хувцсыг зөвхөн Мэл Гибсон өмссөн бөгөөд бусад хүмүүсийн хувцсыг хуурамчаар дуурайлган хийсэн аж.
Ингээд 350 мянган ам.доллароор дэлхийн шилдэг кино бүтэж, Мэл Гибсон алдрын оргилд хүрсэн юм. Киноны эцсийн зураг авалтыг хэдийгээр найруулагчийн гэрт хийсэн ч үзэгчдийн хүртээл болсон гайхалтай бүтээл болж чаджээ.
5
"Texas Chainsaw Massacre" 1974 он, АНУ
Зардал: 93 мянган ам.доллар
Орлого: 31 сая ам.доллар
Цахилгаан хөрөөгөөр аймшигт аллага хийж буй залуугийн тухай өгүүлэх киног хүмүүс үзэх болов уу? Гэхдээ энэхүү кино нь аймшгийн киноны ертөнцөд түүх болон үлдсэн байна.
Санхүүгийн хувьд хангалтгүй байсан учир киног нэг сарын дотор л бүтээх хэрэгтэй болжээ. Тиймээс киноны жүжигчид амралтын өдөргүй өдрийн 16 цагийн турш зураг авалтад оролцсон байна. Киноны үйл явдлыг 25 жилийн дараа “The Blair Witch Project” кинонд ашигласан бөгөөд уг киног бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн хэмээн бичжээ.
6
“Hangman” 2015 он, АНУ
Зардал: 100 мянган ам.доллар
Орлого: 43 сая ам.доллар
Театрын үзүүлбэрийн үеэр нэгэн сургуулийн сурагч өөрийгөө боож амиа хорлосон байна. 20 жилийн дараа сургуулийн сурагчид түүний дурсгалыг хүндэтгэж түүний талаар жүжигчилсэн тоглолт тавихаар болоход хаа нэгтэйгээс сүнс гарч ирнэ.
“Hangman” киноны жүжигчид, найруулга, орчин гээд бүх зүйл аймшигтай. Учир нь киног бүтээхэд 100 мянган ам.долларын төсөв л байсан аж. Хэдийгээр хамгийн бага оноо авсан ч кино театрт үзэгчдийн хамгийн их үзсэн киногоор шалгарч, 43 сая ам.долларын орлогыг олжээ.
7
"Super Size Me" 2004 он, АНУ
Зардал: 65 мянган ам.доллар
Орлого: 29 сая ам.доллар
Энэхүү жагсаалтад багтсан цор ганц баримтат кино. Уг кино алдартай болсон шалтгаан нь киноны зураг авалтад хүн бүрийн сайн мэдэх McDonald’s түргэн хоолны сүлжээ компани багтсанд оршино. Киноны гол баатар, найруулагч Морган Сперлок өөрийн гэсэн хоолны дэглэм барихаар шийдэж бүтэн сарын турш зөвхөн McDonald’s-ын бүтээгдэхүүнээр хооллосон юм. Эцэст нь тэрээр 11 кг нэмж, маш олон асуудалтай тулгарчээ.
Энэхүү кино хэд хэдэн том шагнал хүртээд зогсохгүй “Оскар”-т хүртэл нэр дэвшсэн байна. Гэвч "Super Size Me" кино нь түргэн хоолны соёлыг шүүмжилсэн агуулгатай бөгөөд үүнээс болж "McDonald’s" хэсэг хугацаанд өөрийн давхар бургерыг зарахаа больсон аж.
Орлогоороо Морган дахин туршилттай, баримтат кино хийх гэж оролдож байгаа ч одоохондоо "Super Size Me" шиг амжилтад хүрээгүй аж.
8
"Deep Throat" 1972 он, АНУ
Зардал: 23 мянган ам.доллар
Орлого: 45 сая ам.доллар
Хачирхалтай сонсогдож болох ч энэхүү кино 1970-1980-аад оны үеийг бүхэлд нь багтаасан порно ертөнцийн тухай кино юм. Энэ төрлийн киног бүтээхэд төдийлөн их зардал гарахгүй. 1000 ам.долларыг киноны гол дүрийн эмэгтэй жүжигчинд, бусад жүжигчдэд 100-200 ам.долларын хөлс өгчээ. Азаар энэхүү киног Америкын кино театруудад тарааж, ард иргэд порно киног үзэхээр шуурсан байна. Кино орлого олохын зэрэгцээгээр төрөл бүрийн хачирхалтай түүх киног тойрон гарч ирсэн. Жишээлбэл жүжигчин бүсгүй нөхрийнхөө албан шаардлагаар энэхүү кинонд тоглож, тогтмол бууны хяналтан дор байсан хэмээн зарлажээ.
9
"The Blair Witch Project" 1999 он, АНУ
Зардал: 60 мянган ам.доллар
Орлого: 248 сая ам.доллар
1990-ээд оны үед хараалтай бичлэг оюутнуудын амийг авлаа гэх яриа ихээр гарсан. Хэрвээ өндөр үнээр кино бүтээж чадахгүй байвал өөрийнхөө авьяас болон сэтгэн бодох чадварыг ашиглаж кино бүтээгээрэй. "The Blair Witch Project" киноны найруулагчид өөрсдийн төсөөлөн бодох чадварыг ашиглаж гайхалтай кино бүтээсэн бөгөөд орчин үед Блэйрийн шуламтай бичлэгт итгэдэг хүн бий гэнэ шүү.
Кино зураг авалтад ердөө нэг өрөө байрны зардал л гарсан байна. Харин кино дэлгэцийн бүтээл болсны дараа киноны жүжигчид бүгд тус бүрдээ томоохон байртай болж чадсан гэнэ.
10
"Paranormal Activity" 2007 он, АНУ
Зардал: 15 мянган ам.доллар
Орлого: 193 сая ам.доллар
Хамгийн олон удаа дэлгэцээр гарсан бүтээлээр энэхүү кино шалгарсан бөгөөд амжилтын нууц нь ухаалаг маркетингтай холбоотой. Киног дэлгэцийн бүтээл болгохын өмнө цахим сүлжээгээр Стивен Спилберг киног үзэж дуусалгүй унтраажээ гэх мэт мэдээлэл цацагдсан байна.
Кинонд тусгай эффект ашиглаагүй бөгөөд зүгээр л энгийн камер ашиглаж, кино найруулагч Орен Пелигийн гэрт зураг авалтыг хийсэн аж.
Киноны гол үйл явдал нь залуу хосууд камерын тусламжтайгаар шөнө гэрт нь хаалга онгойж, хаагдаж буйг харсан явдал юм. Гэхдээ гайхалтай маркетингийн ачаар энэхүү кино шилдэг бүтээлийн нэг болж чаджээ.