Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.25

2022-05-25, 11:30
3,288

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд Украины тал дахин 48 орос цэргийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүхээр болжээ, ОХУ дампуурлаа зарлаж магадгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Зүүн Өмнөд Азийн орнуудаар айлчлал хийхтэй зэрэгцэн ОХУ болон БНХАУ хамтран цэргийн сургуулилт хийлээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 05.25

1 Виктор Орбан Украины хямралаас болж онц байдал зарлалаа

Унгарын Ерөнхийлөгч Виктор Орбан эдийн засаг болоод улс төрийн хямрал үүссэн гэх шалтгаанаар онц байдал зарлаж өөртөө хязгааргүй эрх мэдэл өгчээ. 

Виктор Орбан Украины хямралаас болж онц байдал зарлалаа

2 АНУ-ын Ерөнхийлөгч Зүүн Өмнөд Азийн орнуудаар айлчлал хийхтэй зэрэгцэн ОХУ болон БНХАУ хамтран цэргийн сургуулилт хийлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Зүүн Өмнөд Азийн орнуудаар айлчлал хийхтэй зэрэгцэн ОХУ болон БНХАУ хамтран цэргийн сургуулилт хийлээ

3 "Роснефть" компанийн олборлолтын хэмжээ огцом буурчээ

Украины дайнаас болж "Роснефть" компанийн газрын тосны олборлолтын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 44 хувиар буурсан болохыг гүйцэтгэх захирал Игорь Сечин мэдэгдсэн байна. 

"Роснефть" компанийн олборлолтын хэмжээ огцом буурчээ

4 Япон улс 6-р сарын 1-нээс хилээ нээж байгаатай холбогдуулан гадаадаас ирж буй иргэдээс авах шинжилгээний тоог буруулна

Япон улс 6-р сарын 1-ээс эхлэн тус улсад эрсдэл багатай бүс нутгаас ирсэн зорчигчдыг шууд нэвтрэхийг зөвшөөрөхөөр болжээ. Ингэснээр шинээр ирсэн хүмүүс хорио цээрийн дэглэмд орох, ковидын шинжилгээнд хамрагдах шаардлагагүй болж байгаа юм. 

Ингэхдээ тус улсын Засгийн газар дэлхийн улс орон, бүс нутгийн халдварын нөхцөл байдлыг судалж, улаан, шар, цэнхэр гэсэн гурван бүлэгт ангилна. Халдварын хувьд эрсдэлтэй ангилалд багтах улаан болон шар бүлгийн улсуудаас ирсэн зорчигчдоос вирусний шинжилгээ авч, тогтоосон хорио цээрийн газруудад гурван өдрийн турш тусгаарлах гэнэ.

Эрсдэл багатай цэнхэр бүлгийн хүмүүс нэмэлт вакцин хийлгээгүй байсан ч шинжилгээ, хорио цээрийн дэглэмээс чөлөөлөгдөх юм байна. 

Япон улс 6-р сарын 1-нээс хилээ нээж байгаатай холбогдуулан гадаадаас ирж буй иргэдээс авах шинжилгээний тоог буруулна

5 Украины тал дахин 48 орос цэргийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүхээр болжээ

Украины тал дахин 48 орос цэргийг дайны гэмт хэрэг үйлдсэн хэргээр шүүхээр болжээ

6 НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар БНХАУ-д иржээ

НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет Шинжаан Уйгурын өөртөө засах орны байдалтай танилцахаар БНХАУ-д хүрэлцэн иржээ.

Энэ нь НҮБ-ын хүний эрхийн зүтгэлтний 2005 оноос хойш тус улсад анх удаа хийж байгаа айлчлал юм. Шинжааны уйгур үндэстнүүдийг албадан хөдөлмөр эрхлүүлэх болон бусад хэлбэрээр хүний эрхийг ноцтой зөрчдөг тухай өрнөдийн орнуудын болгоомжлолоос үүдэн энэ айлчлалыг хийж байна.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар БНХАУ-д иржээ

7 Э:Блинкен: Украины экспорт тасарсан нь сая сая хүнийг эрсдэлд оруулж байна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен "Орос улс Украинд халдан довтолсон нь дэлхийн хүнсний хангамжийг аюулд орууллаа" гэж мэдэгджээ. Тэрбээр пүрэв гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааныг даргалах үедээ ийнхүү мэдэгдэл хийсэн байна.

Украины хямралын улмаас Хар тэнгис дэх гол боомтууд хаагдсан нь хөгжиж байгаа олон тооны улс руу нийлүүлэгдэх ёстой хүнсний экспортыг гацаагаад байгаа юм. Сая сая украинчууд төдийгүй дэлхий даяар үй олон хүний хүнсний хангамж чухамдаа оросын цэргийнхний барьцаанд ороод байна” гэж Блинкен мэдэгджээ.

Э:Блинкен: Украины экспорт тасарсан нь сая сая хүнийг эрсдэлд оруулж байна

8 “Tesla” Шанхай дахь үйлдвэрийнхээ гарцыг нэмэгдүүлэхээр ажилтнуудаа тусгаарлав

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани БНХАУ дахь үйлдвэрийнхээ ажилтнуудыг ковидын халдвар авахаас сэргийлэн үйлдвэрийн байранд болон хуучин цэргийн хуаранд тусгаарлаж байна.

Хязгаарлалтын арга хэмжээнүүд суларч байгаа учир тус компани Шанхай дахь үйлдвэрийнхээ үйл ажиллагааг эрчимжүүлэхээр зорьж байгаа аж.

“Tesla” Шанхай дахь үйлдвэрийнхээ гарцыг нэмэгдүүлэхээр ажилтнуудаа тусгаарлав

9 ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоовол Герман улс нүүрсний цахилгаан станцуудаа сэргээнэ

"ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоовол газрын тос болон нүүрсний цахилгаан станцуудынхаа үйл ажиллагааг сэргээнэ" гэж Герман улс мэдэгдлээ.

Тус улсын эдийн засгийн сайд Роберт Хабек байгалийн хийн хомсдол үүссэн тохиолдолд цахилгаан станцуудын үйл ажиллагааг сэргээх онцгой байдлын тогтоолыг Засгийн газартаа өргөн барьсан байна.

ОХУ байгалийн хийн нийлүүлэлтээ зогсоовол Герман улс нүүрсний цахилгаан станцуудаа сэргээнэ

10 АНУ бондын төлбөрийг хүлээн авахыг хориглосноор ОХУ-ын дефолтын эрсдэл нэмэгдлээ

АНУ-ын Сангийн яам арилжааны банкнууд болон хувь хүмүүсийг ОХУ-ын Засгийн газраас бондын төлбөр хүлээн авахыг хориглох товыг зарлалаа.

Тухайлбал лхагва гарагаас эхлэн банкнууд болон хувь хүмүүсийг ОХУ-ын Засгийн газрын бондын купоны төлбөрийг хүлээн авахыг хориглохоор болсон байна. Ингэснээр ОХУ-ын дефолт зарлах эрсдэл эрс нэмэгдэж байгааг “Loomis Sayles” судалгааны байгууллагын шинжээчид онцолж байна.

АНУ бондын төлбөрийг хүлээн авахыг хориглосноор ОХУ-ын дефолтын эрсдэл нэмэгдлээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()