Татварт дарангуйлагддаг шинэ бизнесүүд

2022-05-24, 11:30
1,187
Татварт дарангуйлагддаг шинэ бизнесүүд

Компани нээсэн эхний гурван жил татвар уян хатан үйлчилдэг болоосой. 100 сая төгрөг олвол 10 хувийг нь жилийн эцэст улсад өгдөг ч юм уу. Орж ирсэн мөнгөний 2-5 хувийг нь бэлэн татварт авдаг ч юм уу. Нэг ийм сэтгэл амар, зорьсон зүйлдээ анхаарах сөхөө өгөөсэй, манай төр. Сүүлдээ шантарч үхлээ. Яах гэж компани нээв дээ. Үндсэн ажлаа биш мөнгө бодсоор нас явлаа. Уг нь старт ап компани. Сард таван сая төгрөг олоод тэрийгээ тавуулаа сая саяар нь аваад амьдарчихмаар байдаг. Түрээсээ өгөөд, жаахан мах аваад, ганц нэг өмд аваад, үлдсэнээр нь ажил дээрээ ганц баллон цэвэр ус авчихмаар. Энэ нь бараг аймар лакшири амьдрал шиг санагдаж байгаа байхгүй юу.

Даанч татварт талыг нь шахуу өгнө. Өгөхгүй бол тайлан өгөхдөө өчнөөн асуудалд орно. Хувь данстай хэн ч харьцахгүй. Угаасаа HumanZ START UP контент суваг, HumanZ.mn вэбсайт хоёр сард таван саяас илүүг олдоггүй. Олж чадахгүй ч үе байна. Орж ирсэн реклам болгоныг авч, хэн болгоны хүссэнийг нийтэлж, үзэгч уншигчаа зардаггүй. Хэвлэл мэдээллийн байгууллага, нэмээд нийгмийг эмчлэх контент хийдэг ч гэсэн хүн танихгүй болохоор газрууд гэрээ хийдэггүй. Хийж байгаа ганц нэг нь мөнгөө өгөх гэж гуйлгаж ханахгүй. Үнэ буулгаж, дорд харьцах гэж үзнэ. Ок. Энэ хамаагүй. Тэгж харьцаг. Бид ямар ч мөнгө олохгүй байсан ч хамаагүй дуртай зүйлээ, зорьсон ажлаа хийнэ.

Хаа нэг олдсон мөнгөө хувааж аваад аз жаргалтай ажлаа хийж чадна. Гэтэл энэ татвар. Үнэндээ тамир барж, зовоож, яаана аа одоо гэдэг бодолд автуулж байна. Бид өсөж дэвжинэ. Залуу хүмүүсийн дотор барын аманд гараа хийх байтугай Ардын намын хөгөө чирсэн баячуудын өөдөөс салаавч гаргах зориг байна. Мөнгө тогтмол олдог болохоороо татвараа яс төлнө, гороохгүй. Тэрнээс өмнө хөл дээрээ тогтож үлдэх хүртэл 2-3хан жил энэ жижиг дунд үйлдвэрлэл, старт ап аа дэмжээд татварын бодлогоо зөөлөн болгоод өгөөсэй. Зөөзөө, ингэж мөрөөдөж байхаар муу усны нүх рүү хэд чарласан нь дээр дээ.

Шук нийтлэв

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()