Дэлхийн түүхийг өөрчилсөн удирдагчид

Хүн төрөлхтний түүхэнд хотын захирагчаас эхлээд дэлхий дахиныг бүхэлд нь өөрчилсөн сая сая удирдагчид байсан билээ. Тэдний ихэнх нь зөвхөн хэдэн жилийн хугацаанд төрийн тэргүүн байсан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн байдаг бол цөөнх нь өөрийн ур чадвараараа түүхэн номд бичигдсэн байдаг. Хэдийгээр тэд ард түмэнд маш их зовлон шаналлыг авчирсан ч түүхэнд үлдээсэн мөр ихтэй.

Дэлхийн түүхийг өөрчилсөн удирдагчид
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Александр Македонский

Александр Македонскигийн хувьд “Агуу” гэх өргөмжлөлтэй бөгөөд түүний байгуулсан гавьяаг одоо хүртэл биширдэг. Тэрээр 20 настай байхдаа хаан ширээнд заларчээ. Ийнхүү хаан болмогцоо фракийчүүдийг дарж Грекийг өөрийн хөлд сөхрүүлж чадсан байна. Үүний дараа Александр тухайн үед нэлээд хүчтэйд тооцогддог байсан Перс рүү довтолж ялалт байгуулжээ. Гэвч өөрийн амжилтад сэтгэл хангалуун бус байсан бололтой. Сири, Палестин, Египет рүү нэвтэрч өөрийгөө Амон-Рагийн хүү хэмээн зарласан байна. Персийг өөртөө нэгтгэж чадсан тэрээр Дундад Азийг эзэлж, Энэтхэгийг эзэлдгийн даваан дээр цэргүүд нь халдлагад өртөж буцахаас өөр аргагүй болжээ. 324 онд буюу 32 насандаа Агуу Александр өвчний улмаас нас барсан аж. Түүхэн дэх хамгийн том засаглалыг байгуулснаас гадна тэр маш олон жижиг хотуудыг байгуулж өөрийн эзэлсэн газар нутаг дээр грек соёлыг түгээжээ.

Александр Македонский

2 Агуу Карл

Баруун Ромын эзэнт гүрэн уналтад орох үед Европ балгасан дунд байсан бөгөөд уг газар нутаг дээр хоорондоо тулалдсан удирдагчид маш олноороо байжээ. Харин энэ бүхэнд франкуудын хаан, Каролингийн засаглалыг үүсгэн байгуулагчид Агуу Карл төгсгөл тавьсан байна. Эцгийгээ нас барсны дараа франкуудын хаан гэх хэргэмийг хүртэж, хөрш зэргэлдээх ноёд, удирдагчдийг байлдан дагуулж, харь шашинтнуудыг христийн шашинд оруулах ажлыг эхлүүлжээ. Төр барьж байх хугацаандаа Испанийн хойд хэсгийг байлдан дагуулж, лалын шашинтнуудын түрэмгийллийг зогсоож, саксуудын эсрэг ажил зохион байгуулж, Бавари, Аквитани болон бусад засаглалуудыг нэгтгэн удаан хугацааны туршид бутарсан байсан Европыг нэгтгэсэн байна. Үүний дараа “Европын эцэг” гэх өргөмжлөлтэй болжээ. Дайнд тогтмол ялалт байгуулдаг байснаас гадна Агуу Карл нь христийн шашнийг дэлгэрүүлж, улс төрийн үйл ажиллагаа болон ард иргэдийн хангалуун амьдралд анхаарал хандуулдаг байснаараа алдартай.

Агуу Карл

3 Наполеон Бонапарт

Ихэнх хүмүүс Наполеоныг францын иргэн гэж боддог ч үнэн хэрэгтээ тэр корсикийн иргэн юм. Корсик нь 1768 оноос Францад нэгдсэн бол Наполеон 1769 онд төрсөн байна. Хэрвээ тэр жилийн өмнө л төрсөн бол Генуэзсийн иргэн болж, дэлхийн хамгийн алдартай түүхэн удирдагчдын нэг болохгүй л байсан болов уу. 1785 оноос дайны талбарт хүч үзсэн бөгөөд бага дэслэгчээс генерал хүртэл дэвшсэн байна. 1796 онд италийн зэвсэгт хүчний командлагч болж итали болон египетийн кампанит ажлыг амжилттайгаар зохион байгуулжээ. 1799 онд Наполеон төрийн эргэлт хийж, удирдагч болсноор 1804 онд хаан ширээнд заларсан юм. Үүний дараа тэр хэд хэдэн дайнд ялалт байгуулж, Францыг Европт давамгайлсан улс болоход нөлөөлсөн аж. Францтай өрсөлдөж байсан цор ганц орон нь Их Британи бөгөөд цэргийн хүчин дутмаг байсан учраас Наполеон яаж ч чадаагүй гэнэ. Оросын эзэнт улс руу дайрснаар тэр францын эсрэг эвслийг байгуулахад нөлөөлсөн. Ялагдал хүлээсний дараа Эльбийн арал руу цөлөгдсөн аж.

Наполеон Бонапарт

4 Гай Юлий Цезарь

Гай Юлий Цезарь МЭӨ1-р зуунд амьдарч байсан бөгөөд Ромын хамгийн алдартай удирдагч юм. Бусад удирдагчидтай харьцуулахад Цезарь хаан ширээг өвлөж бус харин өөрийн хүчээр авсан гэхэд болно. Эхлээд тэр дайны талбар дээр өөрийн хүчийг харуулж Ромд Атлантын далайгаас Рейн хүртэл газар нутгийг авчирсан. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чадсан Цезарийг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр шүүж эхэлсэн бөгөөд энэ үед тэр Ромын эсрэг боссон байна. Ингээд иргэний дайн үүсэж Агуу Помпейн цэргийн хүчнийг Цезарь ялж Ромын удирдагч болжээ. Харин хаан ширээнд тэр өөрийн өргөмөл хүү Август Октавианыг суулгасан аж. Цезарь ард иргэдийн хайр хүндэтгэлийг хүлээж тэдний ахуй амьдралыг хүртэл дээшлүүлсэн учир Цезарийн үхлийн өдөр Сенатад гашуудлын өдөр болсон байна. Түүний түүхэнд үзүүлсэн хувь нэмэр маш их бөгөөд олон зуун жилийн дараа ч европын орнуудад удирдагчдийг “Цезарь” хэмээн нэрлэж байжээ. “Цезарь” гэдэг үгнээс оросын хаан “Царь”, германы “кайзер” гэдэг үгс гаралтай гэнэ.

Гай Юлий Цезарь

5 Пётр I

Алдартай удирдагчдын талаар ярих үед оросын удирдагчдын дэлхийд нөлөөлсөн нөлөө бага хэмээн үзэж төдийлөн дурддаггүй байна. Гэтэл үнэн хэрэгтээ Пётр I төр барьж байх үедээ Оросын Европт эзлэх байр суурийг өөрчилж, Орос нь тивийнхээ бусад орнуудтай өрсөлдөхүйц болж чадсан юм. Түүний хувь тавилан бусад удирдагчдын адилаар тийм ч дардан байгаагүй. Түүнийг хүүхэд байхад нь баривчилж боол болгох гэж байсан бөгөөд хамаатан садныхаа хуйвалдааны бай болох шахсан гэнэ. Гэхдээ өөрийн зориг, тэвчээрийн ачаар энэ бүхнийг даван туулжээ. 10 насандаа хаан болсон Пётр барууны соёлыг судалж, Европтой дипломат харилцаа байгуулах алхмыг зоригтойгоор хийсэн байна. Европоос ирсэн даруйдаа эх орондоо өөрчлөлтийг хийж эхэлсэн гэдэг. Цэргийн армийг шинэчилж, тэнгисийн цэргийн флотыг байгуулж, санхүүгийн шинэчлэлт, аж үйлдвэр худалдааны хөгжилд анхаарч эхэлжээ. Ерөнхийдөө тэрээр мэдлэг боловсрол олгоход суурилсан бодлогыг явуулах болов. Пётрын хаанчлалын үед энгийн хаант улсаас орчин үеийн Европын гүрэн болж өөрчлөгдсөн нь ирээдүйд дэлхийд эзлэх байр суурийг тодотгоход нөлөөлсөн байна. Үүнээс гадна тэр Оросын газар нутгийг өргөтгөн тэлж, тухайн үеийн хамгийн хүчтэйд тооцогддог байсан Шведийн цэргийн хүчнийг ялан дийлсэн аж. Мөн Пётрын үед Орос Камчатктай холбогдсон нь Номхон Далайд нэвтрэх болон АНУ-руу тэлэх боломжийг олгосон юм.

Пётр I

6 Чингис хаан

Чингис хааны хувьд хүүхэд нас нь хүнд хэцүү өнгөрсөн гэхэд болно. Тэр хүүхэд насны хүнд хэцүү хувь заяагаа даван туулж, Хойд болон Зүүн азийг нэгтгэж Монголын эзэнт гүрэнг байгуулсан билээ. Үүний дараа тэр Хятад, Тангуд, Багдад, Ижил Мөрний Болгар улс болон оросын томоохон гүрнийг байлдан дагуулж чадсан байна. Түүний хөвгүүд ч мөн эцгийнхээ замналаар явж Монголын эзэнт гүрнийг өргөтгөж, Европыг эзэлж чадсан бөгөөд Польшоос эргэн буцсан аж. Тэрбээр Монгол гэх нэрийг дэлхийн тавцанд үлдээж чадсан юм.

Чингис хаан

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()