BMW компани анхны тансаг зэрэглэлийн цахилгаан машин "i7"-г танилцууллаа

2013 онд BMW компани "i3" хэмээх цахилгаан машинаа танилцуулж байсан. Харамсалтай нь тухайн үед Tesla ид хүчээ авч байсан тул тус бүтээгдэхүүн төдийлөн газар авч чадаагүй. Сүүлийн жилүүдэд харин BMW цахилгаан машины зах зээлд "i4" болон "iX" зэрэг загвараараа өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан. Тиймээс тус компани салбартаа тэргүүлэгч болох үүднээс өөрсдийн анхны тансаг зэрэглэлийн машин "i7"-оо танилцууллаа.

BMW компани анхны тансаг зэрэглэлийн цахилгаан машин "i7"-г танилцууллаа
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

BMW i7 нь тус компаниас шинээр гаргаж буй 7-р үеийн машинуудын хамгийн чухал загвар юм. Учир нь тус машин бүрэн цахилгаан хөдөлгүүртэй хэрнээ тансаг зэрэглэлд багтана гэдгээрээ олны анхаарлын төвд байна.

Хүчин чадлын хувьд 536 морины хүч бүхий 6 цилиндрийн хөдөлгүүртэй, 4.7 секундэд 0-100 км/ц-ийн хурд авдаг бөгөөд дээд хурд нь 369 км/ц байх гэнэ.

Батарейн хувьд 105,7 кВт/ц-ийн хүчин чадалтай бөгөөд 195 кВт хүртэлх тогтмол гүйдлийн цэнэглэлтийг дэмждэг. Бүрэн цэнэг авах хугацаа нь ойролцоогоор 45 минут бөгөөд хэрэв бага гүйдлээр цэнэглэж байгаа бол энэ хугацаа 10 цаг хүртэл буурах боломжтой гэнэ. 

АНУ-д худалдан авалт хийсэн тохиолдолд BMW компани "Electrify America"-тай хамтран "i7"-ийн эзэмшигчдэд гурван жил үнэгүй цэнэглэх эрх олгохоор болжээ. "i7" нь хиймэл оюун бүхий автомат тормоз, арын дугуйны жолоодлого (3.5 градус хүртэл), LED гэрэл, дөрвөн бүсийн цаг уурын систем, халаалт, агааржуулалттай суудал зэргээр тоноглогджээ. 

Хэрвээ худалдан авагч хүсэх юм нэмэлт үнэ төлөөд автомат хаалга (ирж буй машиныг өөрөө мэдрээд хаагддаг), массаж хийдэг суудал, болор гэрэл (Swarovski) Executive Lounge (хөлний түшлэг, халаалттай түшлэг, толгойн түшлэгтэй чанга яригчтай арын суудал), Bowers & Wilkins Diamond Surround дууны систем, 31.3 инчийн 8к BMW дэлгэц зэргээр тоноглуулж болох гэнэ. 

Үнийн хувьд 119,300 ам.доллар буюу 110,455 еврогоос эхэлнэ. Одоогийн байдлаар тус компанийн зүгээс худалдаанд гарах хугацааг зарлаагүй байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()