Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Монголын эрүүл мэндийн эмгэнэл. Эмнэлгээр дамжсан 18 цаг байлаа. Нэг эмнэлгийн яаралтай тусламжаас нөгөө рүү. Улсын эмнэлгүүд үнэхээр хэцүү юм аа. Бас буруутгах ч хэцүү. Бүхий л эмнэлгийн яаралтай тусламжийн тасгуудад ямар ч яаралтай байдал ажиглагдсангүй. Бүх зүйл түгжээтэй хаалга, шилэн хаалтын цаанаас хүнд амьдралд стресстээ баригдсан ажилтны аашийг олж харьцах байдлаар үргэлжилнэ. Бүр банканд оочирлоод байгаа ч юм шиг санагдсан. Өвдөөд зовуурласан хүмүүс хүлээгээд суух хооронд байдал нь дордох вий гэсэн бодол шууд буудаг юм байна.
За тэгээд эмнэлгийн байгууламж, барилга, хаягжилт зэрэг байлдаантай киноны бөмбөгдүүлсэн эмнэлэг шиг. Эсхүл төөрдөг байшин ч юм шиг. Өдөржин өөрийгөө зүхлээ. Хувийн эрүүл мэндийн даатгалаар хувийн эмнэлгээр үйлчлүүлж тохитой тухтай байж болохыг мэдсээр байж яагаад хайртай хүмүүс болон өөртөө хийлгээгүй байгаа юм бэ? Хавдрын хашаанд зогсож байхдаа хажуу 4-р эмнэлгийн байгууламжийг хараад яасан гоё юм гэж бодлоо. Жолооч нар бас түргэний машинд яагаад зам тавьж өгдөггүй юм бэ? Яагаад гадаадад даатгал тийм сайн хөгжсөн гэдгийн биеэрээ мэдэрлээ…
Баясаа Арамис