Улсаараа хайрлаж өрөвдөөд сүйд болж байх шив

2022-05-13, 11:45
5,791
Улсаараа хайрлаж өрөвдөөд сүйд болж байх шив

Улсаараа хайрлаж өрөвдөөд сүйд болж байх шив дээ. Эд нар юуг ч хайрладаггүй юмаа. Ганцхан мянган төгрөг машин дотор чинь харагдвал тэрний төлөө цонхыг нь хага шаагаад авахдаа юу ч бодохгүй. Бие чинь өвдөөд уначихсан байвал тусламж дуудахын оронд хамаг юмыг нь хамаад явахдаа юу ч боддоггүй. Ерөөсөө л эд нарт архинаас бусад бүх юм ямар ч үнэ цэнгүй байдаг. Ээж, аав, эхнэр хүүхдийнхээ нулимсыг архитайгаа хамт уухдаа юу ч боддоггүй сэтгэл зүрх нь өвддөггүй тийм л хүмүүс.

Жишээ нь энэ хүний ярилцлагаас харлаа. Ээжийн өгсөн 100 мянган төгрөгөөр өчигдөр архи ууцөөн гээд ярьж байна. Хүний эх л юм болохоор уухыг нь мэдсээр байж унаанд суугаад хүрээд ирэх ч юм билүү гэсэн горьдлогоо хаялгүй байгаа мөнгөө өгч л байна. Тэр сэтгэлийг энэ нөхөр огт ойлгоогүй болохоор ичиж зовохгүй тэгж ярьж байгаа байхгүй юу. Хамгийн инээдтэй нь эд нар гэр бүл ойр тойрныхондоо маш харгис хатуу ханддаг. Эцэг эхээ пиздагаар нь дуудах бол энүүхэнд. Бурхан мэт хайрлаж шүтэж явах ёстой ачтанаа буг чөтгөр шиг хэмжээнд үздэг. Тэд нар нь харин эд нарыгаа хайрласаар шаналсаар үхдэг. Бүгдэд нь архинд орсон гэдгээ тайлбарладаг нэг тэнэг шалтаг бий. Тэр нь дандаа хүнээс болсон, хүнээс буруу хайсан шалтаг. Өөрөө огт буруугүй. Уг нь бол ухаан нь хүрдэг бол өөрөө бага багаар уусаар өөрийгөө татаж чадалгүй явсаар л уудаг болсон байдаг байхгүй юу. Тэрийгээ ойлгодоггүй учраас архинаасаа гарч чаддаггүй юм билээ.

Та нар ийм хүмүүст хандив цуглуулж өгч байхаар ганц ч болов өвдөж зовсон хүнд өгчхөж бай! Ийм дүр зураг зөндөө харсаан. Архинаас гарсан гээд хандиваар гэр байшин авахуулсан хүмүүс одоо бүгд зараад уучихсан буцаад хэвэндээ орчихсон байна. Ухамсарт нь даатга өөр ямар ч арга байхгүй. Архинаас гарахад мөнгө хэрэггүй. Ухаан л хэрэгтэй!!!

Бодонжав 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()