2022 оны урт үсний загварын чиг хандлага

Урт үстэй бүсгүйчүүдэд тулгардаг нэг асуудал өөрт тохирсон үс засалтыг сонгох явдал юм. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд стилистүүд 2022 оны урт үсний загварын чиг хандлагыг тодорхойлсон байна. Хэрвээ та урт үстэй бол доорх загваруудаас сонгож, урин дулаан цагт үснийхээ хэв маягийг өөрчлөөд үзээрэй.

2022 оны урт үсний загварын чиг хандлага

Урт үсэнд зориулсан загварлаг тайралтууд

2022 онд дараах чиглэлийг баримталж үсээ сайхан харагдуулах боломжтойг стилистүүд зөвлөжээ.

1.  Өтгөн, урт, гялалзсан үстэй хүнд тэгшхэн тайралт илүү зохимжтой.

2. Каскад буюу үснийхээ урд хэсгийг шаталсан, олон давхар хэлбэрээр тайрах.

3.  Өвөрмөц шийдэлд дуртай зоригтой бүсгүйчүүдийн хувьд шанаа хэсгээ уусгаж, урт үсээр далдлах явдал юм.

Урт үсэнд зориулсан загварлаг тайралтууд

Чёлкгүй урт үсний засалт

Зөв нүүрний хэлбэртэй хүмүүсийн хувьд чёлкгүй үс засалтаар өөрийн давуу талыг тодотгох боломжтой.

Загварлаг бүсгүйчүүдийн хувьд “curtain” үс засалт аль хэдийн трэнд болоод байгаа билээ. Энэ нь нүүрний хоёр талаар унжсан үс хөшиг мэт харагдах загвар юм. Урд хэсгийн үс нь илүү богино байх хэдий ч эрүүнээс доош гарах ёстой

Чёлкгүй урт үсний засалт

Чёлктой урт үсний засалт

Чёлк нь нүүрний дутагдлыг засаж таныг илүү өөртөө итгэлтэй болоход тусална.

1. Чёлк таны харцыг илүү тодотгож өгнө. Гэхдээ нүүрний зөв хэлбэртэй бүсгүйчүүдэд илүү тохирдог.

2. Урт өтгөн чёлк нь өндөр духыг далдлахад туслах бол шингэн, уусгалттай чёлк таныг илүү романтик харагдуулна.

3. Хүн бүрт тохирох чёлк бол “curtain” буюу “хөшиг” загвар бөгөөд урт тайрсан чёлкоо хоёр талаараа унжуулна гэсэн үг. Энэ нь дөрвөлжин нүүрийг зууван харагдуулахад тустай.

Чёлктой урт үсний засалт

Урт үсний хөвсгөр засалт

Энэхүү засалт нь шингэн үстэй бүсгүйчүүдэд илүү тохиромжтой.

1. Шингэн үсийг хөвсгөр харагдуулах зорилготой учир олон давхар мэт шаталж тайрах нь зохимжтой.

2. Каскад хэлбэрээр үс тайралтыг хийх бөгөөд өм цөм харагдуулж болохгүй. 

Урт үсний хөвсгөр засалт

Урт өтгөн үсэнд зориулсан үс засалт

Урт өтгөн үстэй бүсгүйчүүд үс засалтын хувьд давуу тал ихтэй.

1. Шулуун урт өтгөн үстэй бүсгүйчүүдийн хувьд үснийхээ үзүүрийг тэгш тайрахад л хангалттай.

2. Үзүүр хэсэг рүүгээ шаталсан маягаар үсээ тайрах боломжтой бөгөөд энэ тохиолдолд буржгар үс илүү сайхан харагдана.

3. Мөн үсний хойд хэсгийг гурвалжилсан хэлбэрээр тайрч урт харагдуулаарай.

Урт өтгөн үсэнд зориулсан үс засалт

Урт буржгар үсний засалт

Буржгар үсний хувьд онцгой арчилгаа шаарддаг. Тэгвэл буржгар үсэнд ямар үс засалт зохих бол?

1. Хамгийн зөв шийдвэр бол ижил урттай тайралтыг сонгох. Хэрвээ шаталсан хэлбэрийн үс засалтыг сонгохоор шийдсэн бол буржгар үс хатсаныхаа дараа богиносох магадлалтай байдаг гэдгийг санаж тайралтаа арай урт сонгосон нь зүйтэй.

2. Чёлк тайруулахаар шийдсэн бол мөн нүүрний хоёр талаар унжуулах байдлаар сонгох бөгөөд хамгийн гол нь бага зэрэг урт байх хэрэгтэй гэдгийг санаарай. Хөмсөг хүртэл урттай чёлкыг сонгосон бол тогтмол индүүдэх шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.

Урт буржгар үсний засалт

Урт шаргал үсний засалт

Шаргал үстэй бүсгүйчүүдийн хувьд үс засалтаа зөв сонгосноор өөрийнхөө давуу талыг тодотгох боломжтой.

1. Шаталсан хэлбэрийн үс засалтыг сонгох нь таныг илүү романтик харагдуулна. Үүнээс гадна үсчингүүд үсний дотор тал эсвэл гадна талыг ороосон мэт харагдуулах аргыг ашигладаг.

2. Тэгш тайралт хийх нь үс будах процессыг хялбарчлах  боломжтой.

Урт шаргал үсний засалт

Хар урт үсний тайралт

1. Урд хэсгийн үсийг шаталсан хэлбэрээр тайрах бөгөөд хамгийн гол нь эрүүнээс доош байх шаардлагатай.

2. Мөн урд хэсгээрээ уртассан каре засалт таны үсний давуу талыг тодотгож өгнө.

Хар урт үсний тайралт

Улбар шар өнгийн урт үс

1. Улбар шар өнгийн буржгар, шулуун ямар ч үстэй бүсгүйчүүд зүгээр л шулуун тайрахад хангалттай. Энэ нь илүү зохимжтой харагдах болно. Шаардлагатай тохиолдолд олон давхар тайралтыг хийгээрэй.

2. Үүнээс гадна “үнэгний сүүл” буюу гол хэсгээрээ гурвалжин үс тайралтыг хийж болох юм.

Улбар шар өнгийн урт үс

Урт саарал үсний засалт

Урт саарал үстэй бүсгүйчүүдийн хувьд дараах үс засалт илүү тохирно.

1. Каре засалт эсвэл сонгодог шаталсан засалтыг хийгээрэй.

2. Нүүрнээс хагас тойрог хэлбэрээр явсан сессон үс засалт мөн тохирно.

Урт саарал үсний засалт

“Итали бүсгүй” үс засалт

Бүсгүйчүүд арчилгаа багатай үс засалт сонгохыг илүүд үздэг. Энэ тохиолдолд танд “Итали бүсгүй” үс засалт илүү тохирно.

1. Энэхүү үс засалт нь шингэн болон өтгөн ямар ч төрлийн үсэнд тохирно.

2. Уг үс засалтын давуу тал нь оройн хэсгээрээ “малгай”-тай мэт харагддагт оршино.

3. Хүссэн тохиолдолд нүүрнийхээ хэлбэрт тохирсон чёлкыг хийх боломжтой.

4. Удаан хугацааны туршид хэлбэрээ хадгалдаг учир тогтмол үсчин орох шаардлагагүй.

“Итали бүсгүй” үс засалт

“Аврора” үс засалт

Ретро хэв маягийн үс засалт нь бүсгүйчүүдийн бас нэгэн трэнд гэхэд болно.

1. Оройн хэсгийг шингэлж мөр хүртэл урттай үлдээнэ. Энэхүү засалтын хувьд үсний үзүүр хэсэг нь шаталсан мэт байх бол толгой нь орой хэсэг “дугуй малгай” хэлбэртэй болдог аж.

2. Мөн “аврора” үс засалтад чёлк хийх боломжтой бөгөөд урт далий чёлк хийх нь нүүрийг илүү зууван харагдуулдаг.

3.Үсний сэнс эсвэл ороодог хайч ашиглаж хэлбэрт оруулах шаардлагатай.

“Аврора” үс засалт

Каскад буюу олон давхаргат үс засалт

Энэхүү үс засалт нь ерөнхийдөө олон давхар, шаталсан хэлбэртэй байдаг.

1. Онцлог нь олон давхар давхарга үүсгэхэд байгаа бөгөөд дээрх хоёр үс засалтаас ялгарах онцлог нь толгойн оройн хэсэг бус нэлээд доогуур хэсгээс тайрах явдал юм. Оройн хэсгийг огт оролдохгүй үлдээнэ.

2. Үсний бүтцээс хамаарч уг тайралтыг хийх бөгөөд нарийн шингэн хэсгийг шулуун тайрч доод хэсгийг нь хөвсийлгөх маягаар тайрна.

Каскад буюу олон давхаргат үс засалт

“Дебют” үсний засалт

Нүүрийг зөв хэлбэрт оруулж, зууван нүүртэй харагдахыг хүссэн хүн бүрд энэхүү засалт яг тохирно.

1. Бөөрөнхий эсвэл дөрвөлжин нүүрний хэлбэртэй бүсгүйчүүд энэ засалтын тусламжтайгаар нүүрнийхээ хэлбэрийг засах боломжтой.

2. Хэдийгээр “дебют” олон давхраат үс засалтын тоонд багтах ч нэг нэгнээсээ хол зайтай байдгаараа “каскад”-аас ялгаатай.

3. Тайралтын үр дүнд нүүрний ойролцоо нуман хэлбэрийн үс засалт үүсэх бөгөөд энэ нь нүүрийг илүү зууван болгож харагдуулдаг байна.

4. Өтгөн, шингэн аль ч төрлийн үсэнд энэхүү тайралт зохино. Үүнээс гадна бүх төрлийн чёлктой төгс зохицно.

“Дебют” үсний засалт

“Сaprice” үс засалт

Үсийг илүү хөвсгөр харагдуулах бөгөөд урт чёлктой илүү зохицно.

1. Толгойн дээд хэсгийг тойруулж тайрснаар оройн хэсэгт “малгай” үүсэх бөгөөд үзүүр хэсэг нь уртаараа байх юм.

2. Чёлктой төгс зохицох бөгөөд зууван нүүртэй харагдахыг хүсэж байвал урт, далий чёлк хийх хэрэгтэй.

3. Хөвсгөр хэв маяг бүхий тайралт учир арчилгаа бага шаардана.

“Сaprice” үс засалт

“Чоно” үс засалт

Өөрчлөлт хийх дуртай зоригтой бүсгүйчүүд уг үс засалтыг илүү сонирхох болов уу.

1. Аргачлалын хувьд “каскад” үс засалттай ойролцоо боловч жигд бус тайралт хийх нь энэхүү үс засалтын онцлог юм.

2. Өөрийн хүсэлтийн дагуу оройн хэсгийг “малгай” мэт засаж болох бөгөөд өөр нэгэн арга нь толгойн оройн хэсгийг жигд хөвсгөр болгох явдал.

3. Чёлктой, чёлкгүй ямар ч хэв маягаар засаж болно. Ерөнхийдөө шатлалт ихтэй байдаг учир жигд бус харагддаг байна.

“Чоно” үс засалт

“Үнэгний сүүл” үс засалт

Романтик хэв маягийг бүрдүүлэхэд илүү тохиромжтой.

1. Үсний үзүүрээс эхэлж тайралтыг хийх бөгөөд төв хэсэг рүүгээ гурвалжилсан урт тайралтыг хийнэ.

2. Үүнээс гадна шинэлэг содон будалтыг хийснээр үс засалтыг илүү онцгой болгох боломжтой.

“Үнэгний сүүл” үс засалт

"Маллет" үс засалт

Өвөрмөц тайралт бүхий энэхүү үс засалт нь загварлаг бүсгүйчүүдэд яг тохирно.

1. Зулайн хэсгээс эхэлж урт өтгөн чёлк тавина.

2. Үсний ард хэсэг нь урт байх бөгөөд оройн хэсэг богино байна.

3. Бага зэрэг буржгар үсэнд илүү тохирох ч шулуун үстэй тохиолдолд хэв баригч цацлагын тусламжтайгаар хэлбэрт оруулах боломжтой.

4. Түүнчлэн үс будалтын тусламжтайгаар илүү загварлаг харагдуулж болно.

"Маллет" үс засалт

Уусгалттай тайралт

Шингэн үсийг өтгөн харагдуулах хамгийн шилдэг үс засалт гэж нэрлэж болно.

1. Каскадаас ялгарах онцлог нь оройн хэсгийг олон давхар болгох аж.

2. Нүүрний хоёр талд “шат” хэлбэрийн үс засалт үүснэ.

3. Уг үс засалтын давуу тал нь хэлбэрээ удаан хадгалдаг учир тогтмол үсчин орох шаардлагагүй болно.

4. Сор тавих, уусгалттай будалт хийх нь энэхүү үс засалтыг чимэглэж өгдөг.

Уусгалттай тайралт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()