Бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг “Алуурчин Леон”-ы тухай сонирхолтой баримтууд

Тус кино анх 1994 онд Их Британид “Leon”, АНУ-д “Leon The Professional” нэрээр гарч байв. Англи хэлээр хийгдсэн франц кино бөгөөд алдарт найруулагч Люк Бессоны шилдэг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Аль ч үеийн хүмүүс хэдэн ч удаа үзсэн уйддаггүй тус гайхалтай бүтээлийн тухай өнөөдөр хүргэхээр бэлтгэлээ. 

Бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг “Алуурчин Леон”-ы тухай сонирхолтой баримтууд

  • Тус киног хийх санаа найруулагч Бессонд өмнөх бүтээл болох “Nikita”-гийн зураг авалт дууссаны дараахан төрсөн аж. Кинон дээр гардаг Жан Реногийн бүтээсэн Виктор хэмээх алуурчны түүхийг харуулах ёстой гэж тухайн үедээ бодсон ч зохиолыг бичих явцдаа цоо шинэ дүр болгон өөрчилжээ. Ингэж алуурчин Леон төрсөн байна.
  • Мэдээж хэрэг хүүхдэд огт тохирохгүй зүйлс гардаг учраас тухайн үед дөнгөж 10 настай байсан Натали Портманыг тоглуулахгүй хэмээн эцэг эх нь эрс татгалзаж байв. Азаар Наталид зохиол үнэхээр их таалагдсан учраас заавал Матильда охины дүрийг бүтээнэ хэмээн эцсээ хүртэл тэмцжээ. Тиймээс эцэг эх нь зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Дашрамд хэлэхэд энэ бол Портманы анхны дэлгэцийн бүтээл юм. 

  • Харин найруулагч Бессоны хувьд Матильдагийн дүрийг бүтээх охины эрэлд удаан гарсан байна. Хэдэн зуун хүүхдүүдийг сонгон шалгаруулсны дараа боломжит жүжигчдийн жагсаалтын тэргүүнд яах аргагүй Портман оржээ. Харамсалтай нь эхэндээ Бессон түүнийг ийм хүнд дүрийг бүтээхэд дэндүү балчирдана хэмээн бодсон гэнэ. Гэхдээ үнэндээ түүнээс илүү гарах хүн байгаагүй учраас 2-р ээлжийн сонгон шалгаруулалтад эргүүлэн дуудсан аж. Портман ч боломжийг алдалгүй сэтгэлээсээ жүжиглэж үзүүлсэн бөгөөд түүнийг нь харсан Бессон эргэлзэлгүй сонголтоо хийсэн юм. 
  • Өмнө хэлсэнчлэн Леоны дүрийг анхнаасаа Жан Ренод зориулан бичсэн юм. Гэхдээ киноны зохиолыг уншсан Мел Гибсон, Киану Ривз нар ихэд сонирхож гол дүрийг бүтээхээр Бессонтой уулзсан байна. 
  • Нэг үзэгдэл дээр Матильда тамхи татдаг. Тиймээс эцэг эх нь Наталигийн эрүүл мэндэд санаа зовж уг хэсгийг зохиол дээр байгаагаас хэд дахин бага болгож өөрчлөхөөр Бессонтой тохиролцоонд хүрсэн гэдэг. 

  • Гол дүр Леоны бүтэн нэрийг мэдэх үү? Хэрвээ үгүй бол Леон Монтана гэдэг аж. 
  • Жан Рено дүрээ бүтээхдээ албаар маанагдуу болгож харуулсан байна. Ингэж өөрөөс нь хэд дахин дүү Матильда охиныг Леон огт сонирхохгүй байгаа гэдэг сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлэхийг зорьсон байна. 
  • Гари Олдмен тун этгээд арга хэрэглэн дүрдээ ордог байжээ. Жишээ нь түүний бүтээсэн дүр Бетховений хөгжмийг үнэхээр шүтэн биширдэг байсан учраас Гари шинэ дубль эхлэх бүрд эргэн тойрны хүмүүст энэ тухай нэг бүрчлэн ярьж өгдөг байсан гэнэ. 
  • Киноны төгсгөл хавьцаа Олдмены бүтээсэн дүр "Everyone!" буюу “Бүгдийг нь!” гэж хашхирдаг билээ. Тэгвэл найруулагчаа шоглох гэснээс уг алдартай хэсэг төрсөн аж. Олдмен уг нь тус үгийг маш тайван хэлэх ёстой байж. Тэгтэл Бессоныг чихэвчтэй байгааг анзаарангуутаа бүх чадлаараа орилсон байна. Бессон мэдээж цочсон бөгөөд дараа нь ингэсэн нь зохиол дээрээс илүү болсон байна гээд бүтнээр нь үлдээжээ. 

  • Уг нь зохиолын дагуу бол Натали Портман Леоны хаалганы өмнө ирээд уйлдаг билээ. Харамсалтай нь Натали туршлагагүй байсан учраас дусал ч нулимс гаргаж чадаагүй байна. Удаа дараа тус үзэгдлийн зураг авалт бүтэлгүйтсэний дараа найруулагч Бессон охины нүд рүү шууд гаа цацжээ. Азаар энэ удаад зураг авалт төгс болсон учраас Натали дахин юм цацуулаагүй гэнэ. 
  • "Taxi" киногоор танигдсан Францын жүжигчин Сами Насери тус кинонд туслах дүр бүтээдэг. Зураг авалт эхлэхээс 10 өдрийн өмнө төдийлөн танигдаагүй байсан залуу жүжигчин маань Бессонтой уулзсан бөгөөд түүнд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тиймээс найруулагч маань шинэ бүтээлдээ түүнийг шууд тоглуулсан төдийгүй хожим Францын хамгийн алдартай кинонуудын нэг болох "Taxi"-ийн гол дүр болсон юм. 

  • Нэг үзэгдлийн зураг авалтыг хийж байхад яг хажуугийн байранд нь жинхэнэ гэмт хэрэг гарсан гэдэг. Хэрэгтэн доод давхарт байрлах хүнсний дэлгүүрийг дээрэмдэхийг завдав. Тэгтэл энэ үеэр цагдаа нар Леоны байр руу бөөнөөрөө дайрдаг хэсгийн зургийг авч таарсан байна. Бөөн тусгайгийн цагдаа нар гарч ирсэн учраас хэрэгтэн ёстой л үнхэлцэг нь хагартлаа айн бууж өгчээ. 
  • Сонирхолтой нь Портман өөрөө ээж болсон хойноо Leon-ийг хүүхдүүддээ үзүүлэхгүй хэмээн мэдэгджээ. Тэрээр мөн үйл явдал нь өнөө цагт огт тохирохгүй учраас шинэ анги хийж болохгүй гэсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()