Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Танд санхүүгийн гэнэтийн хэрэгцээ тулгарсан уу? Амьдралдаа ая тух нэмэх сайхан санаа төрсөн үү? Хэрвээ тийм бол гар утсаараа 5 минутын дотор асуудлаа шийдэх зөвлөмжүүдийг хүргэе.
Хэзээ ч, хаанаас ч хормын дотор
Маргааш юу тохиохыг хэн ч тааварлаж мэдэхгүй боловч бүхий л төрлийн хэрэгцээнд нийцэж, асуудлыг хормын дотор шийдэх хөтөч нь хэрэглээний зээл байдаг. Амьдралын хамгийн чухал мөчүүдэд санхүүгийн хэрэгцээгээ хамгийн хялбар, шуурхай төдийгүй таатай нөхцөлтэйгөөр шийдэхэд танд онлайн цалингийн зээл тусална.
Та ухаалаг утсаараа дамжуулан хэзээ ч, хаанаас ч ажлын, эсвэл амралтын өдөр харгалзахгүйгээр хамгийн таатай нөхцөлтэй шуурхай зээл авах боломжтой. Ингэхдээ анх удаа зээл авах гэж буй тохиолдолд Khan Bank аппликэйшний “Зээл” цэс, эсвэл www.khanbank.com вэб хуудасны “Цахим салбар” хэсгээр хандан хүсэлтээ илгээх бөгөөд автомат тооцоолуур танд хэдэн төгрөгийн зээл олгох боломжтойг хэдхэн хормын дотор судлан хариу өгөх юм.
Зөвхөн иргэний үнэмлэх байхад хангалттай
Таны зээлийн эрх тогтсон тохиолдолд сонгосон салбарын тань харилцааны менежер зээлийн гэрээг бэлтгэн хүлээж байх болно. Та салбар дээр ганцхан удаа очиж зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар 30 сарын хугацаанд хэдэн ч удаа зээлээ хааж, дахин авах боломжтой. Зээлийн тооцооллыг нийгмийн даатгал болон Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаан дээр тулгуурлан тооцоолол хийн эрх үүсгэдэг. Энэ мэдээллийг төрийн нэгдсэн сан ДАН системээс татдаг тул танаас ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэхгүй бөгөөд салбар дээр зөвхөн иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд хангалттай.
Хамгийн чухал нь боломжийн хүү
Гэнэтийн хэрэгцээгээ хялбар, шуурхай шийдэх аргууд нухацтай биш сонсогдож мэднэ. Бас таатай сонсогдох ч өндөр хүүтэй зээлүүд цөөнгүй. Тиймээс та хэдий яарч байсан ч тухайн санхүүгийн бүтээгдэхүүний хүү болон эргэн төлөх хугацааг сараар болон жилээр тооцож үзэх хэрэгтэй шүү. Жишээлбэл, сарын 2 хувийн хүү нь жилийн 24 хувийн хүү болж хуримтлагдах бол сарын 1.2 хувийн хүү нь жилийн 14.4 хувь буюу инфляцын түвшнээс ч доогуур байх юм. Мөн өөртөө төлбөрийн дарамт үүсгэхгүйн тулд эргэн төлөлтийн хугацаагаа зөв тооцож, зээл төлж эхлэх өдрийнхөө хуваарийг өөрийн орлого, зарлагад нийцүүлэн сонгоорой.
Бяцхан санамж:
- Зээлийн гэрээтэйгээ сайтар танилцаарай
Хэрэв та зээл авсан бол гэрээтэйгээ сайтар уншиж танилцан, зээлийн хүү болон эргэн төлөлтийн хуваариа нягтлаарай.
- Эргэн төлөлтөө төлөвлөөрэй
Хэрэв та зээл авахаар бол таны сарын орлогоос өндөр төлөлт танд санхүүгийн дарамт болж магадгүй тул эргэн төлөлтөө сайтар төлөвлөөрэй.
- Зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөрэй
Таны зээлийн түүхэнд хугацаандаа төлөөгүй төлбөрийг бүртгэдэг бөгөөд ирээдүйд зээл авах чадварт тань нөлөөлөх тул зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхөө мартуузай.
Хэрвээ та хамгийн бага хүүтэй хэрэглээний зээлийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.