Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Нас биед хүрсэн л бол ганцхан зүйлийг сайн ойлгочих 5 настай бүдрээд унахад аав чинь аргадаад босгодог шиг, үдээсээ буруу үдэхэд ээж чинь ирээд засдаг шиг, даалгавраа хийхгүй ирэхэд хичээлдээ сайн найз чинь дэвтрээ өгөөд хуулуулдаг шиг амьдрал чинь үргэлж тийм байхгүйг. Хэрэг болсон үед чинь хэн ч байхгүй байж болдгийг. Тэглээ гээд тэд муу хүн болчихдоггүйг. Чи нас биед хүрчихсэн учраас хэн ч чамд заавал туслах албагүй гэдгийг ойлгоорой.
Хань ижилтэй найз чинь залгахад чинь завгүй байж болно. Бизнесээ эхлүүлэх гээд мунгинаж яваа найз чинь өвдөхөд чинь залгаагүй байж болно. Учир нь бүгд амьдралтай болчихдог юм шүү дээ. Сэтгэлгүйдээ биш өөрийн гэсэн амьдралтай болчихсон болохоор л. Тэр бүгдэд гомдоод гоморхлын стори постоо хийгээд, өөр нэгэнд муу хүн болгож яриад явбал чи том хүн ч болохгүй. Амьдрал чинь чинийх л байхгүй юу. Тусалсан нэгэнд нь баярлах ёстой болохоос туслаагүй гээд зуудаггүй л байвал болно доо...
Altanzulaa