Цахим ертөнцөд шуугиан тарьж буй хийлдэг гутал

Дизайнер UV-Zhu мини-хөвөгч бүхий гутлын загвар гаргасан нь багагүй шуугиан тарьжээ. Тэрээр хийлдэг завинаас энэхүү санаагаа авсан бөгөөд "Газар дээр бас ийм хийлдэг зүйлээр явах боломжтой юм" гэж үзсэний дүнд тус бүтээлээ гаргасан аж. Хөгжилтэй, дэгжин гэж хэлж болохоор эдгээр гутлууд нь урлагийн өвөрмөц бүтээл мэт төрхтэй болжээ.

Цахим ертөнцөд шуугиан тарьж буй хийлдэг гутал

Ерөнхийдөө өндөр өсгийтэй гутлаас илүү таныг өндөр харагдуулах зүйл бол хийлдэг гутал гэж UV-Zhu хэлсэн нь үнэний ортой. 

Тэрээр өдөр тутмын эд зүйлс, уламжлалт хувцасны загварыг хослуулж чадсан учраас бүтээл нь санасныг бодвол этгээд бус харагдаж байгаа аж.

UV-Zhu бүр фосфороор будсан гутал хүртэл хийсэн нь харанхуйд чөлөөтэй алхах боломжийг өгөх гэнэ.

Тэрээр гутлыг ганцхан хийлээд зогсохгүй төрөл бүрийн тэмтрүүл, чихэр зэргээр гоёсон нь бүр ч анхаарал татахуйц болсон байна. Эдгээр нь энгийн гуталнаас ялгарах хөгжилтэй, эрч хүчтэй төрхийг бүрдүүлж чаджээ. Гэхдээ ямар ч өнгөний хослол, загвар ашигласнаас үл хамааран ийм гутлыг өмссөн хүн шууд бусдаас өөр харагдах юм. 

UV-Zhu-ын хэлснээр түүний загварууд бусдын анхаарлыг татаж байхад л болно гэжээ. "Би гутал заавал бодит амьдралд нийцсэн байх албагүй гэж бодож байна. Тэдгээрийг ганцхан хувцас биш урлагийн бүтээл гэж хүлээж авдаг байх ёстой" хэмээн хэлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()