Стэнфордын их сургуулийг төгсөхийн давуу тал

Стэнфордын их сургууль АНУ-ын шилдэг их сургуулиудын жагсаалтыг тэргүүлжээ. Ингэхдээ Стэнфорд 4 жил дараалан шилдгээр бичигдэж байсан MIT-г нэг байр доошлуулсан байна. Тиймээс Калифорнид байршилтай тус сургууль дэлхийн хамгийн өндөр шалгууртайд тооцогддог юм. Тэгвэл чухам ямар давуу талыг Стэнфорд олгодог юм бол?

Стэнфордын их сургуулийг төгсөхийн давуу тал

1 Спортын тал дээр өрсөлдөгч цөөн

Тус сургууль 20 жил дараалан NADCA-ийн цомыг хүртсэн юм. Уг шагналыг спортын бүхий л салбарт хамгийн өндөр амжилт гаргасан сургуульд олгодог аж. Сагс, теннис, чөлөөт бөх гээд Стэнфордод амжилт гаргадаггүй төрөл гэж байхгүй.

Спортын тал дээр өрсөлдөгч цөөн

2 Хамгийн үзэсгэлэнтэй оюутны хотхонтой

32 км2 талбай бүхий кампус нь АНУ-ын хамгийн том хотхонуудын нэг юм. Готик хэв маягийг агуулсан түүхт барилгуудаас эхлээд орчин үеийн архитектур бүхий дотуур байрнууд гээд энд үнэхээр хаа ч байхгүй өвөрмөц дүр төрхийг бүрэлдүүлж чаджээ. Калифорни мужид байрладаг учраас цаг агаарын хувьд үргэлж нартай байдаг.

Хамгийн үзэсгэлэнтэй оюутны хотхонтой

3 Салбартаа шилдэг мэргэжилтнүүд багшилдаг

Яг одоогийн багш нар дунд хими, физикийн дэлхийд тэргүүлэх эрдэмтэд хэд хэд байдаг. Мөн тус сургуулиас Нобелийн 85 шагналтан төрсний 2022 оны байдлаар 19 нь сургуульдаа багшилж байгаа юм.

Тэр бүү хэл Цахиурын хөндийн ойролцоо байдаг учраас Microsoft-ын гүйцэтгэх захирал асан Стив Балмер гэх мэт хүмүүсээр хүртэл тусгай хичээл заалгадаг гэнэ.

Салбартаа шилдэг мэргэжилтнүүд багшилдаг

4 Тэтгэлэг

Стэнфорд саяхан "US News and World Report" сэтгүүлээс гаргасан шилдэг тэтгэлэг олгодог сургуулиудын жагсаалтын эхний тавд багтжээ. Хэдийгээр тус сургуульд сурах жилийн нийт зардал багадаа 60,000 ам.доллар хүрдэг ч оюутнуудын бараг 50 хувь нь ямар нэг тэтгэлэг эсвэл хөнгөлөлтөд хамрагдаж чаддаг аж. 

Тэтгэлэг

5 Ирээдүйн бизнес эрхлэгчид

Стэнфордын Их Сургуулийг Google, Yahoo, Instagram, Snapchat-ын үүсгэн байгуулагчид төгсжээ. Стэнфордын төгсөгчдийн сүлжээ бараг бүх салбарт байдаг. Цахиурын хөндийн хаяанд байдаг учраас тэндээс шууд бизнесийн гараагаа эхлэх боломж бараг төгсөгч бүрд гарч ирдэг гэнэ. 

Snapchat-ийн гүйцэтгэх захирал Эван Спигел Стэнфордын сүлжээг ашиглан хөлөө олсон бол Clinkle-ийг үүсгэн байгуулагч Лукас Дуплан тус сургуульд суралцаж байхдаа танилцсан хүмүүсээрээ дамжуулах өөрийн бизнесээ эхлүүлжээ.

Ирээдүйн бизнес эрхлэгчид

6 Санхүүгийн баталгаа

PayScale-ийн мэдээлснээр Стэнфордын дундаж оюутан сургуулиа төгссөний дараа карьерынхаа эхний шатанд 62,900 ам.долларын цалин авдаг гэв. Улсын хэмжээнд коллеж төгссөн хүмүүсийн дундаж цалин 45,000 ам.долларт хүрдэг байна. Мөн тэрбумтан төрүүлдэг дэлхийн шилдэг таван сургуулийн нэгт Стэнфорд багтдаг ажээ.

Санхүүгийн баталгаа

7 Хичээл шахуу ч оюутнуудад чөлөөт цаг хангалттай гаргаж өгдөг

Энд суралцдаг оюутнууд өдөржин номын санд суух шаардлага гардаггүй. Сургуулийн захиргаа хүртэл оюутнуудыг хичээлээс гадуур чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөлөөр хангадаг гэнэ.

Хичээл шахуу ч оюутнуудад чөлөөт цаг хангалттай гаргаж өгдөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()