BMW M4 нь хөдөлгүүрийн хувьд стандарт 3 литрийн V6 хөдөлгүүртэй бөгөөд 500 морины хүчтэй, 430 Нм эргүүлэх хүчийг бий болгодог аж. Таван шатлалт механик араа болон зургаан шатлалт автомат араатайгаас сонголтоо хийх боломжтой.
Уг загвар аяллынх тул дугуйг нь мэдэгдэхүйц өндөрлөсөн байна. Мөн ард нь суурилуулж өгсөн бүхээг ор, нарны зай хураагуур, гал тогоо зэргийг агуулсан гэнэ.
Мөн индукцийн цахилгаан зуухтай гал тогоо, угаалтуур, жижиг хөргөгч болон хөлдөөгч, хоолны хэсэг, нэмэлтээр ор болж хувирах эвхдэг тавцан байрлуулжээ. Мөн ус нэвтрүүлдэггүй хөшгийг буулган шүршүүрт орох боломжтой юм байна.
Хэрэглэгчдийн хүсэлтийн дагуу 4G модем, дээд зэрэглэлийн аудио систем бүхий орчин үеийн мультимедиа системийг суурилуулж болох аж. Үүнээс гадна тус машинд халаагч, томсгох боломжтой 80 литрийн цэвэр усны сав, гадаа шүршүүрийн майхан багтсан байна. Агааржуулагч, мах шарах төхөөрөмжийг нэмэлт төлбөр төлөөд авах боломжтой гэнэ.
Бүх цахилгаан төхөөрөмжүүд ердийн цэнэглэгч, генератор эсвэл нарны эрчим хүчээр цэнэглэгддэг батарейгаар ажилладаг. Одоогийн байдлаар энэхүү загвар туршилтын шатандаа байгаа учраас BradBuilds компани яг хэдэн ам.долларын үнээр борлуулахаа зарлаагүй байгаа юм.