Крис Рокийн ээж: Тэр Крисийг алгадахдаа бид бүгдийг алгадсан

Жүжигчин Крис Рокийн ээж Розали "Роза" Рок Өмнөд Каролинагийн нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр хүүг нь алгадсан Уилл Смитийг шүүмжилсэн байна. Тэрбээр "Тэр Крисийг алгадахдаа бид бүгдийг алгадсан" гэж хэлжээ.

Крис Рокийн ээж: Тэр Крисийг алгадахдаа бид бүгдийг алгадсан
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Оскарын ёслолыг хөтөлж байсан Крис Рок хүрэлцэн ирсэн зочдын дунд байсан Смитийн эхнэр Жада Пинкетт Смитийн халзан толгойг хараад наргиан хийсэн. Үүнд уурссан Уилл Смит түүнийг алгадсан нь томоохон шуугиан дэгдээсэн билээ. Пинкетт Смит нь үс халцрах өвчнөөс болоод ийм төрхтэй болсон аж.

Хэсэг хугацаанд чимээгүй байсан Крис Рокын ээж дээрх явдлын тухай "Тэр Крисийг алгадахдаа бид бүгдийг алгадсан. Тэр үнэхээр намайг алгадсан. Яагаад гэвэл чи миний хүүхдийг гомдоохдоо намайг гомдоосон" гэж ярьсан байна. 

Роуз Рок Оскарын шагнал гардуулах ёслолын дараа хүүтэйгээ холбогдсон байна. Тэрээр хүү нь нөхцөл байдлыг зөв аргалсан тул бахархаж байгаагаа илэрхийлжээ. 

Өнгөрсөн онд нээлтээ хийсэн “Кинг Ричард” киногоороо Оскарын шагнал хүртсэн Уилл Смит хийсэн үйлдлийнхээ төлөө уучлал гуйж Кино урлаг, шинжлэх ухааны академиас огцорсон юм. Харин Акедемийн зүгээс түүний Оскарын ёслолд оролцох эрхийг 10 жилээр хасуулах шийдвэр гаргасан билээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()