Таны нохой танихгүй хүмүүс рүү уурладаг бол ямар арга хэмжээ авах вэ?

Зарим ноход ойртох төдийд дайснаа үзсэн юм шиг архирч эсвэл хуцах үйлдэл гаргадаг. Үнэн хэрэгтээ ийм ноход дэндүү зожиг учраас танихгүй нэгэнтэй хэрхэн харьцах аргаа олдоггүй аж. Үүнээс болоод хүмүүс, тэр бүү хэл бусад нохдыг хараад айсандаа өөрийгөө хамгаалах ёстой гэж боддог байна. Ийм тохиолдолд яах ёстой вэ?

Таны нохой танихгүй хүмүүс рүү уурладаг бол ямар арга хэмжээ авах вэ?

Эхний ээлжинд нохойны эргэн тойронд байгаа хүмүүсийг хамгаалах хэрэгтэй. Мэдээж үүнд хошуувч орно. Цаашлаад бүхэл биеийг нь багладаг уяа, "Анхаар аюултай" гэсэн бичиг, тасардаггүй гинжин уяа зэрэг байж болно.

Гэхдээ хамгийн гол нь та өөрөө нохойгоо гадуур авч явахдаа бусдад сануулдаг байх нь зүйтэй. Өөр хүний нохой тоглох гээд ирвэл болохгүй гэдгийг сануулах зэргээр аюулаас урьдчилан сэргийлж болно. Хүмүүс нохойг тань илэх гэж ойртох үед болохгүй гэдгийг сануулахад хэн ч гомдохгүй. 

Хэрвээ тухайн хүмүүс яагаад болохгүй вэ гэж асуувал хаздаг гэдгийг нь хүлээн зөвшөөр. Тийм нохойнд хэн ч ойртохыг хүсэхгүй шүү дээ. 

Харамсалтай нь дээрх аргууд тус болохгүй нөхцөл байдал гарч болно. Ийм үед та нохойдоо аюул учраагүй мөн нохойг гэмтээхгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Зарим ноход шилбүүр, таяг харвал улам их уцаарлаж, хүн рүү дайрах хандлагатай байдаг. Иймд тэдгээрийг газарт тавьж, аль болох тайван байх гээд хичээгээд үзээрэй. Энэ нь танд бага ч гэсэн хугацаа хожиж, бусдыг эрсдэлд оруулахаас зайлсхийх боломжийг олгох юм.

Магадгүй нохой тань улам уцаарлаж болох юм. Энэ үед айж, сандарч, ямар нэгэн үйлдэл, дуу чимээ гаргалгүй аль болох тайван байхыг нөгөө хүндээ сануул. Учир нь нохойнд айж, сандарч байгаа нь өөр рүү нь дайрах гэж байна гэсэн бодлыг төрүүлдэг гэнэ.

Хэрэв дээрх аргууд нөлөөлөхгүй бол та нохойнд чанга дуугаар "Цаашаа, боль" хэмээн тушаах хэрэгтэй. Ялангуяа эзэнтэй нохдын тухайд тэд зандарсан өнгө аясыг андахгүй тул өөрөө холдоод явна. 

Эцэст нь хэлэхэд та л ганцхан ааш занг нь мэдэх тул юу ч хэлэлгүй шууд нохойгоо аваад явахад гэмгүй гэдгийг санаарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()