Хөвгүүд бэлгийн бойжилт нь явагдаж эхэлсэн цагаас ямар нэгэн юмруу юмаа шургуулмаар санагдаж эхэлнэ...

Хөвгүүд бэлгийн бойжилт нь явагдаж эхэлсэн цагаас ямар нэгэн юмруу юмаа шургуулмаар санагдаж эхэлнэ...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хөвгүүд бэлгийн бойжилт нь явагдаж эхэлсэн цагаас ямар нэгэн юмруу юмаа шургуулмаар санагдаж, яах учраа нэг л олохгүй байж ядан, бусадтай зодоон цохион хийж, харанхуй үдшээр хаачсан нь мэдэгдэхгүй хүүхдүүдтэй нийлж алга болоод, хөдөлгөөнтэй хүүхэд бол том ах нартай "найзлаж" тэднээс их юм сурч авдаг. Тэгээд охидтой "үйлдэж" энэ яах гээд байгаа сонин мэдрэмж нь тайлагддаг юм байна гэж ойлгон охидыг эргүүлж эхэлдэг.

14, 15-тайгаас эхлэн өөрөөсөө эгчмэд бүсгүйтэй "унтаж" хөвгүүн насаа үддэг. Ингээд тэд энэ их сэрэл мэдрэмжийг охид л "дардаг" юм байна гээд охидын эрэлд гарна. Хүмүүжилтэй хөвгүүд бол энэ бэлгийн бойжилтын талаар маш сайн ухамсарлаж, охидыг гомдоож болохгүй гэж маш болгоомжтой ханддаг, харьцдаг. Харин тийм биш хөвгүүд бол охидоор нэг ёсондоо тоглоод л өнгөрдөг. Учир нь тэд охидыг ч мөн өөрсөд шигээ сэрэл нь дээд цэгтээ тулчихсан хийж үзэх юмсан гэж байж яддаг гэж ойлгосон байдаг.

Гэтэл охидын бэлгийн бойжилт хөх ургахаас эхлээд хөвгүүдийнхээс эрт эхэлж байгаа мэт боловч яг тэр эр эмийн харилцааны тухайд хожуу мэдрэмжтэй байдаг. Тиймээс хөвгүүд минь охидыг сонирхож, хайрлах хүрэх үнсэх тэврэх хүслийг чинь хориогүй ч бэлгийн харилцаа гэж зүйлийг асар өндрөөр ухамсарлаж, охидыг хохироолгүй бас өөрийнхөө бэлгийн эрүүл мэнд ариун цэврийг сахиж, энэхүү нандин харилцаанд ороорой. Бас олон охидтой унтсанаар чи туршлага хуримтлуулахгүй, мундаг лаг ч болдог юм биш шүү.

Энэ талаар ном сонин уншиж өөрийгөө элдэв өвчин болон нөгөө охиныхоо ирээдүйг ч бас хүндэлж хандаарай. Охид бол их эмзэг, хайрын харилцаанд орох цаг нь ирсэн гэж үзсэн үедээ л чамд итгэн бүхнээ зориулж байгааг бас бодож үзээрэй. Бэлгэвч тогтмол хэрэглэ!!! Айлын охиныг жирэмсэн болгочихоод хаяж уйлуулан орхих тийм таатай зүйл биш! Бас өөрөө ч элдэв өвчин авахгүй!!! Харин Охиддоо сануулж хэлэхэд охид минь хөвгүүд бол хөвгүүд шүү.

Тэднээс юу ч хохирч унаж үлдэхгүй. Эцсийн эцэст охид бүсгүйчүүд л хамгийн ихээр хохироод үлддэг шүү. Энийг маш сайн анхаараарай. Хайртай хүндээ нандин бүхнээ зориулалгүй яахав. Тэр бол та нарын хэрэг. Гол нь бэлгийн ариун цэвэр сахиж, бэлгэвч хэрэглэж занших, олон хүнтэй ходбогдолгүй өөрийгөө л маш сайн хамгаал. Чамайг үгүй гэвэл хэн ч өө энэ надтай унтаагүй шдээ гэж шоолохгүй. Харин ч жинхэнэ хайрдаа цэвэр ариунаараа очно.

За тэгээд ганц охид гэлтгүй эмэгтэйчүүд бүсгүйчүүд минь олон хавьтагчгүй, ариун цэвэр сахиж, нөгөө хүнээ ч сахиулж, жирэмслэх цаг нь болоогүй гэж үзвэл бэлгэвч хэрэглэж, өөрийгөө энэ тал дээр маш сайн хамгаалаарай. Сүүлийн үед умайн хүзүүний хорт хавдар ихсээд байгаа нь бэлгийн замбараагүй харилцаанаас үүдэлтэй. Мөн нөхөр нь ариун цэвэр сахилгүй бэлгийн харилцаанд орох үед эмэгтэй нь энэхүү хавдрын эсийг өөртөө авч байдаг гээд л ойлгочих.

Эрчүүд минь эхнэрээ эрүүл урт удаан жаргалтай байлгах нь та нарын бас үүрэг байгаа гэдгийг санаарай. За тэгээд эцэст нь хэлэхэд одоо бид хэдийн өөрсдөө аав ээж болцгоосон. Тиймээс охиддоо, хөвгүүддээ, энэ бэлгийн ариун цэвэр, эрүүл мэндийн талаар ичиж санаа зоволгүй том болохоор нь гэж хойш тавилгүй багаас нь бага багаар ойлгуулан, зааж сургах хэрэгтэй шүү. Жишээ нь охидыг бие засаад дуусахад нь урагшаа биш арагш арчихыг, хөвгүүддээ шодойгоо хойш шамалж байгаад угааж занших гэх мэт зааж өгөөрэй. Энэ хүртэл уншсанд баярлалаа

А.Цолмон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()