Жүжигчин Чо Юн-Фат бол дэлхийн хамгийн сэтгэл татам алдартан гэдгийг илтгэх 10 баримт

Холливудын ихэнх одод нэр хүндээ өсгөж, нийгэмд буцаад өөрийн орон зайг бий болгохын тулд эмнэлгүүдээр зочилж, сайн үйлсийн ажил хийдэг. Гэхдээ тэдний хэдэн хувь нь чин сэтгэлээсээ хандивын ажилд оролцож, өөрийн олсон орлогоо бусадтай хуваалцдаг бол? Тэгвэл Хонконгийн алдарт жүжигчин Чоу Юн-Фат нас барсныхаа дараа өөрийн бүх хөрөнгөө сайн үйлсийн ажилд зарцуулна гэж мэдэгдсэн байдаг. Гэхдээ энэ нь түүний хувьд нийгмийн сайшаалыг хүртсэн анхны явдал биш бөгөөд тэрээр үргэлж өөрийн даруу төлөв, энгийн байдлаараа олон нийтийг гайхшруулсаар иржээ.

Жүжигчин Чо Юн-Фат бол дэлхийн хамгийн сэтгэл татам алдартан гэдгийг илтгэх 10 баримт

1 Жүжигчин болохоос өмнө олон төрлийн ажил хийж байв

Тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд 17 настайдаа сургуулиа орхин, зочид буудлын угтагч, шууданч, камер борлуулагч, таксины жолооч гэх мэт олон төрлийн ажил хийж байсан. Харин үүнээс хэдэн жилийн дараа Хонконгийн TVB сувгийн зар сурталчилгааны шалгаруулалтанд тэнцсэнээр жүжигчний гараагаа эхэлжээ.

Жүжигчин болохоос өмнө олон төрлийн ажил хийж байв

2 Гэрэл зургийн номын бүх орлогоо сайн үйлсэд зарцуулсан

Тэрээр кино зураг авалтын үеэр авахуулсан бүх зургуудаа оруулсан "Moving Pictures" хэмээх гэрэл зургийн ном гаргаж байжээ. Louis Vuitton компани номыг 1000 хувь гаргаж, тус бүрийг нь 1288 хонгконг доллар (226 ам. доллар)-аар борлуулсан бол номын борлуулалтаас олсон бүх ашгийг Хонконгийн Улаан Загалмайн Нийгэмлэгт  болон Сычуанийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүст зориулан хандивласан байна.

Гэрэл зургийн номын бүх орлогоо сайн үйлсэд зарцуулсан

3 Хато хар салхины дараа Хонконгийн гудмыг цэвэрлэв

2017 оны 8-р сард Хонконгийг дайрч өнгөрсөн Хато хар салхи модыг үндсээр нь тасалж, гудамж талбайг сүйтгэн, улсад ихээхэн хохирол учруулсан. Харин тус оны 08-р сарын 23-ны өдөр оршин суугчид нэг хүн Ковлун хотын зам дээр унасан модыг холдуулж, цэвэрлэж байгааг харжээ. Тэнд жүжчигчин Чоу Юн-Фатаас өөр гудам цэвэрлэж байсан хүн байгаагүй ба тэрээр бусад жолоочдыг аюулгүй хүрэх газартаа очоосой гэсэндээ машинаасаа буун замыг цэвэрлэж байжээ.

Хато хар салхины дараа Хонконгийн гудмыг цэвэрлэв

4 Үргэлж нийтийн тээврээр зорчдог

Хонконгийн зам түгжрэл ихтэй байдаг учраас 2 цэгийн хооронд нийтийн тээврээр зорчих нь илүү хурдан байдаг гэжээ. Мөн машин жолоодсоноос илүү биед амар, тав тухтай байдаг гэж тайлбарласан байна. Түүний эхнэр Жасмин Тан Сингапураас гаралтай учир Сингапураар их аялдаг. Сингапурын автобусанд алдарт жүжигчинтэй таарвал гайхах зүйл огт гарахгүй нь.

Үргэлж нийтийн тээврээр зорчдог

5 Тансаг зэрэглэлийн ресторанаас энгийн хоолыг илүүд үзнэ

Din Tai Fung, Crystal Jade гэх мэт тансаг ресторан биш энгийн ресторан, бүр гудамжны ил хоолны газарт хооллохыг илүүд үздэг. 2015 оны 12-р сард Сингапур дахь аяллынхаа үеэр тэрээр Ya Kun Kaya шарсан талхны газар болон Maxwell хоолны газраар зочилжээ.

Тансаг зэрэглэлийн ресторанаас энгийн хоолыг илүүд үзнэ

6 Энгийн хувцаслалт

Алдартнуудаас өмссөн хувцсыг харахад энгийн иргэдийн худалдаж авч чадахааргүй үнэтэй, брендийн хувцас өмссөн байдаг. Тэгвэл жүжигчин Чоу Юн-Фат үнэтэй, гоёмсог хувцсанд тийм ч их анхаардаггүй бөгөөд нэгэн удаа тэрээр 98 иений үнэтэй (19,80 доллар) футболк, 15 иений үнэтэй (3 доллар) гутал өмссөн байжээ.

Энгийн хувцаслалт

7 Nokia-ийн гар утсаа 17 жил барьсан

Нэгэн ярилцлагын шоуны үеэр түүнээс гар утасных нь талаар асуухад Nokia-ийн 1-р үеийн гар утасны хэрэглэгч гэдгээ бахдалтайгаар хэлж байжээ. Нэвтрүүлгийн дараа жүжигчний эхнэр "Нөхөр маань нэг утсаа 17 жил барьсан. Тэр нь эвдэрсний дараа аргагүйн эрхэнд л ухаалаг утастай болсон" гэжээ.

Nokia-ийн гар утсаа 17 жил барьсан

8 Сард ердөө 140 ам.доллараар амьдардаг

Чоу нэгэн удаа сард 140 доллараар хангалттай амьдарч чаддагаа дэлгэсэн байна. Тэрээр нийтийн тээврээр үйлчлүүлж, боломжийн, эрүүл хүнс хэрэглэж, удаан эдэлгээтэй, хямд үнэтэй хувцас авч өмсдөг учраас бага зардал гардаг хэмээн тайлбарлажээ.

Сард ердөө 140 ам.доллараар амьдардаг

9 Селфиний хаан

Nokia-ийн гар утас барих нь түүний зураг даруулах чадварт нөлөөлөөгүй бололтой. Шүтэн бишрэгчид нь түүнийг зураг даруулахад үргэлж бэлэн байдаг гэжээ. Түүний гайхалтай зан чанарт фенүүд нь татагдахгүй байхын аргагүй.

Селфиний хаан

10 Нас барсныхаа дараа бүх хөрөнгөө сайн үйлсэд зарцуулна

Дээрх мэдээллээс хүн бүр жүжигчин Чо Юн-Фат алдартан хэдий ч эгэл даруу, хэрхэн энгийн сайхан амьдардаг болохыг мэдэж авлаа. Тэрээр нас барсныхаа дараа өөрийн нийт хөрөнгөө (5,6 тэрбум хонгконг доллар буюу 984 сая ам.доллар) сайн үйлсэд зарцуулна гэдгээ дэлхий нийтэд зарлажээ. Жүжигчний гэр бүл хүүхэдгүй учраас тэрээр хөрөнгөө өөр хэрэгтэй нэгэнд зориулах нь зүйтэй гэж үзжээ.

Нас барсныхаа дараа бүх хөрөнгөө сайн үйлсэд зарцуулна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()