Бага зардлаар ухаалаг амьдрах 5 арга

Инфляци, үнийн өсөлт, импортын барааны ховордсон байдал зэргээс шалтгаалан бага зардлаар ухаалаг амьдрах шаардлага хэн бүрд тулгарч байна. Өмсөх хувцас, идэх хоол, ариун цэврийн хэрэглээний бараа зэргийг хэрэглэхгүй байх боломжгүй ч, зарим талаараа ухаалаг байдлаар амьдрах боломжийг бэлтгэн хүргэе.

Бага зардлаар ухаалаг амьдрах 5 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өдрийн хоолоо гэртээ бэлдээд авч явах

Нэртэй ресторан, гуанз, цайны газраас өдрийн хоол авахад +10 мянган төгрөг болно. Ажлын 5 өдрийн туршид өдрийн хоол худалдан аваад байвал 60 орчим мянган төгрөг болно. Харин нэг килограмм будаа, 2 килограмм мах худалдан авахад нийт 36 мянган төгрөг  болно. Энэ байдлаар 4 долоо хоногийн дараа гэхэд 100 орчим мянган төгрөг хэмнэсэн байх болно.

Өдрийн хоолоо гэртээ бэлдээд авч явах

2 Бүтээгдэхүүн үйлчилгээний урамшууллын мэдээллийг ухаалгаар ашиглах

Дижитал хэрэглээнд шилжсэн цаг үед олон төрлийн аппликэйшн, үйлчилгээ, худалдааны төв ашиглалтад орж байна. Энэ бүгд таны амьдралд хэрэг болно гэх нь өрөөсгөл ч, овжин байдлаар ашиглах боломжтой. Жишээ нь: Та 14-23 насны Юнителийн дугааргүй хэрэглэгч бол, U brand-ийн шинэ хэрэглэгч болоод 6 сарын турш сар бүр 5GB, мөн 6 сарын турш EMeeting багц 100% OFF, 5’000-аас дээш цэнэглэлт бүрдээ 5-10GB дата урамшууллаар авч байгаа юм билээ. Өдрөөр бус цагаар дижитал шилжилт хийж байгаа ертөнцөд харилцаа холбоо хамгаас чухал. Энэ дундаа ухаалаг сонголт хийж, ажил амьдралаа шийдэх нь ухаалаг сонголт болох буй за.

Бүтээгдэхүүн үйлчилгээний урамшууллын мэдээллийг ухаалгаар ашиглах

3 Хуучин хувцас худалдан авах

Энэ тийм ч буруу зүйл биш шүү. Сүүлийн үед инфлюнсер, олны танил хүмүүс шинээр нь худалдан авсан ч өмсөөгүй, ганц удаа үйл ажиллагаанд өмссөн зэрэг элэгдэж хуучраагүй хувцсаа зах зээлийн үнээс доогуур худалдах болсон. Үүнийг нь ч залуус худалдан авах нь ихэссэн. Заавал ямар нэг их дэлгүүр, молл орж үнэтэй хувцас авч байснаас second hand ч өөрт таалагдсан хувцасаа хямд үнээр авах нь таны санхүүд хэмнэлттэй шүү дээ.

Хуучин хувцас худалдан авах

4 Усны сав ашиглах

Хүн өдөрт 2.7 литр ус уух хэрэгтэй гэх АНУ-ын шинжлэх ухааны үндэсний академийн судалгаагаа гарчээ. Дэлгүүрт борлуулдаг 0.5 литр хэмжээтэй усны үнэ дунджаар 1500-3000 төгрөг байна. Та гадуур ажил амжуулах бүрдээ дэлгүүрээс ус худалдан авах нь хэрэггүй зарлага болж мэдэх юм. Учир нь та байнга хэрэглэдэг усны сав худалдан аваад, тэр савандаа нимбэгтэй, өргөст хэмхтэй ус зэргийг гэртээ бэлтгээд авч явж болно шүү дээ. Усны сав байхгүй бол шинээр худалдан аваад үзээрэй. Хэмнэлт гаргах нь дамжиггүй.

Усны сав ашиглах

5 Нэг удаагийн бус нэжгээд удаа ашиглах хэрэгсэл сонгоорой

Бага зэрэг тоо бодоод үзье. Та өдөр бүр хүнсний дэлгүүр орж ойр зуурын хэрэглээний бүтээгдэхүүнээ авдаг. Ингэхдээ 100 төгрөгийн /зарим тохиолдолд 150₮ байдаг/ гялгар уут байнга авдаг гэж үзвэл нэг сард 3000₮, нэг жилд 36.000₮-50.000₮ хий дэмий зарлагадаж байгаа юм. Учир нь олон жил ашиглах боломжтой, өнгө үзэмж сайтай даавуун тор авах нь ихдээ л 25.000₮ байдаг. Даавуун тор нь нэг жилээр бус олон жилийн хугацаанд ашиглах боломжтой байдгаараа давуу талтай.

Нэг удаагийн бус нэжгээд удаа ашиглах хэрэгсэл сонгоорой

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.