Хараахан нөхөрт гарч амжаагүй байгаа алдартай гүнжүүд

Ихэнх хүмүүс гүнжийн амьдралыг үлгэрийн мэт сайхнаар төсөөлж, цагаан морьтой ханхүү тэднийг үргэлж хүлээж байгаа мэт санадаг. Гэтэл үнэн хэрэгтээ тэдний амьдрал тийм ч хялбар байдаггүй бөгөөд ялангуяа гэрлэлтийн тал дээр ихээхэн асуудалтай байдаг гэнэ. Ингээд одоог хүртэл нөхөрт гараагүй дэлхийн өнцөг булан бүрд оршин суух гүнжүүдтэй танилцацгаая.

Хараахан нөхөрт гарч амжаагүй байгаа алдартай гүнжүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сириваннавари Нариратана гүнж (Тайланд)

Хаан Рам Х болон Сужарини Вивачаравонгс нарын охин бодит амьдрал дээр гүнжээс тэс өөр байдаг. Хэрвээ тэр хааны ордны томоохон арга хэмжээнүүдэд тансаг даашинзтай оролцдоггүйсэн бол хэн ч түүнийг гүнж гэж харахгүй. Тэрээр тод нүүр будалтыг илүүд үздэг бөгөөд чөлөөт цагаараа шоппинг хийх дуртай ч төдийлөн тансаг хувцасладаггүй.

Түүний эцэг нь 3 удаа гэрлэж байсан бөгөөд нийт 6 хүүхэдтэйгээс гадна плейбой нэртэй. Хайртай охиныхоо төлөө тэр юу ч харамладаггүй. Тиймээс ч тэр охиныхоо хүссэн бүхнийг биелүүлэхэд бэлэн байдаг аж. Гүнж газрын теннис сонирхож, дугуй унахаас гадна морин спортод сонирхолтой. Тэрээр морин спортоороо амжилт гаргаж, францын нэгэн сургуульд албан ёсоор багшлах эрхтэй болжээ. Үүнээс гадна гүнж Бангкокт дүрслэх урлагийн факультетийг төгсөж загварын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан юм. Сургуулиа төгссөнийхөө дараа тэр Итали (Salvatore Ferragamo, Giorgio Armani, Bulgari) болон Франц (Balmain, Christian Dior) зэрэг алдартай брендүүдийн загвар зохион бүтээгч болсон байна.

Төрсөн нутгаасаа хол гадаадад байхдаа бүсгүй нэг ч хайрын харилцаанд орооцолдоогүй аж. Бүсгүй өөрийн цахим хуудаснаа амьдралынхаа талаар зураг нийтлэх дуртай ч ордны амьдрал бус харин энгийн охины амьдралыг харуулдаг. Тэр амьтанд маш их хайртай бөгөөд тэднийг арчилж, өндөр настай хүмүүст тусалж, сайн дурын тусламжийн үйл ажиллагаанд ихээр оролцдог. Одоогийн байдлаар тэр гэрлэх төлөвлөгөөгүй байгаа бололтой.

Сириваннавари Нариратана гүнж (Тайланд)

2 Александра Люксембургская гүнж (Люксембург)

Хайр татам инээмсэглэлтэй тэрээр хаан Анри болон гүнж Мария Тереза нарын 4 дэхь хүүхэд, айлын отгон охин юм. Тэрээр 1991 оны 2-р сарын 16-нд  Агуу Шарлоттагийн төрөх газар төрсөн бөгөөд сахиусан тэнгэр мэт ааш араншин, шинжлэх ухаанд дуртай байдлаараа эцэг эхийнхээ хайрыг маш ихээр татдаг байна. Түүний хүүхэд нас диснейн үлгэр мэт бүх зүйл нь төгс өнгөрчээ.

Александра төрсөн нутагтаа сэтгэл зүйч мэргэжлийг эзэмшиж, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцахаар Америкийг зорьсон аж. Гэвч энэ нь түүнд хангалтгүй санагдаж тэр Парист философи, ёс зүй, антропологийн чиглэлээр амжилттай суралцжээ. Үүнээс гадна тэрээр Ирландад мөргөлдөөний асуудлыг шийдвэрлэх мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан байна. Сурч байх хугацаандаа тэрээр маш олон найзтай болсон бөгөөд төрөл бүрийн үдэшлэгт оролцож байсан ч хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой болж байсан эсэх нь эргэлзээтэй.

Чөлөөт цагаараа тэр гадаад хэл сурч, франц, люксембург, англи, испани, герман, итали хэлийг төгс эзэмшсэн байна. Люксембургийн гүнжийг аймхай нэгэн биш болохыг ойр тойрныхон хүмүүс хэлж байсан юм. Учир нь түүний  Ойрхи Дорнод руу сэтгүүлчээр явах хүсэл хаан эцэгт нь таалагдахгүй байсан ч тэр өөрийн хүсэл мөрөөдлийг орхихыг хүсээгүй аж. Тэрээр аялж, теннис тоглож, бүжиглэж, гимнастикаар хичээллэж цагийг өнгөрүүлэх дуртай.

Александра Люксембургская гүнж (Люксембург)

3 Теодора Грис гүнж (Грек болон Дани)

Теодара гүнж нь 1983 оны 6-р сарын 9-нд грекийн хаан Константин II болон хатан Анна – Мари нарын хамгийн бага буюу 4 дэхь охин нь болж мэндэлжээ.  Үүнээс гадна эцгийнхээ удмаар тэр Романовынхтай мөн цусан төрлийн холбоотой гэнэ. Бяцхан гүнжийг Уолдигемд байрлах охидын католикийн сүмд оруулсан байна.

Харин дараа нь Теодора Брауновын Их сургуульд элсэн орж төгсөөд Лондон дахь Ариун Мартины Төв коллежид урлаг, дизайны чиглэлээр суралцсан байна. Суралцаж байх үедээ бүсгүй өөрийн амьдралыг өөрчлөхийг эрмэлзэж Холливудын алдартай жүжигчин болох мөрөөдөлдөө автан Лос-Анжелосыг зорьсон аж. Тэр төгс гадаад төрхөөрөө бусдаас ялгарахгүй бөгөөд ерөнхийдөө махлаг нэгэн байсан юм. Гэхдээ зорилготой, шаргуу бүсгүй Грекийн Феодорагийн дүрийг бүтээсэн байна. Үүнээс гадна “The Bold and the Beautiful” кинонд даруухан нарийн бичиг бүсгүй Эллисоны дүрд тоглосон аж.

10 гаруй жилийн өмнө Грекийн хаан Константин II хайртай охины Лос-Анжелосын хуульч Мэттью Кумартай сүй тавих гэж байгааг зарласан байна. Харин Теодара өөрийн цахим хуудаснаа сүйт залуутайгаа авахуулсан зургаа оруулж “Энэхүү гайхалтай залуугийн эхнэр болохоо тэсэн ядан хүлээж байна. Би чамд хайртай Мэтт” гэх тайлбарыг бичсэн байжээ. Хэдийгээр бүсгүй цахим хуудаснаа хайртай залуутайгаа авахуулсан зургаа оруулж байгаа ч тэдний одоог хүртэл гэрлээгүй юм.

Теодора Грис гүнж (Грек болон Дани)

4 Мария Лора гүнж (Бельги)

Бельгийн гүнж Мария Лаура нь хатан хаан Астрид болон хамба лам Лоренц нарын хамгийн том охин. Тэрээр хааны гэр бүлийн хүүхдүүд суралцдаг брюсселийн Sint-Jan Berchman коллежийг төгсжээ.  2005 онд бүсгүй Олон Улсын Сент-Жонс сургуулиас ангийнхаа хүүхдүүдтэй буцаж явахдаа зам тээврийн томоохон осолд өртсөн бөгөөд тэдний сууж явсан автобус 3 автомашинтай мөргөлдөж шатаж эхэлсэн гэнэ. Азаар бүсгүй амьд гарчээ.

Хэдийгээр бүсгүй амьд гарч чадсан ч зам тээврийн ослын сэтгэл зүйн шархны ул мөр одоог хүртэл арилаагүй аж. Мария Лаура хятад хэл сурахаар шийдэж Хятад орныг зорьсон бөгөөд энэхүү аялал нь түүнийг Хэл ба Дорно дахины соёл иргэншлийн их сургуульд ороход хүргэсэн байна. Гүнж франц, голланд, герман хэлээр төвөггүйхэн ярьдаг. Харин түүний хувийн амьдралын талаар мэдээлэл тун ховор бөгөөд тэр цахим сүлжээг төдийлөн ашигладаггүй. Магадгүй гүнж заяаны ханьтайгаа хараахан учраагүй бололтой.

Мария Лора гүнж (Бельги)

5 Александра Ганноверская гүнж (Монако)

Монакогийн гүнж Александра Ганноверская алдарт жүжигчин Грейс Келлигийн ач, гүнж Каролина болон ханхүү Эрнест Август V нарын цор ганц охин юм. Бүсгүй 20 орчим настай учир одоогийн байдлаар гэр бүлийн амьдралд бэлэн биш байгаа болов уу.

TELVA  сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Александра томоохон асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. “Хүн төрөлхтөн дэлхийг тэр чигт нь өөрчлөх хүсэлтэй байгаа ч үүний тулд юу ч хийхгүй байна. Нэн түрүүнд өдөр тутмын амьдралаа яг одоо өөрчлөх хэрэгтэй. Хэдийгээр бид хуванцар эд зүйлээс татгалзах оролдлого хийж соруулыг ашиглахаа больсон ч хуванцар аяганаас ус ууж, хуванцар хувцас худалдан авч хэрэглэсээр л. Би гүнжийн хэргэмтэй учир энэ асуудлыг хөндөх эрхтэй гэж бодож байна. Өөрийн давуу эрхт байдалд би баярлаж байгаа ч энгийн амьдралаар амьдрахыг хүсэж байна” хэмээн тэр хэлжээ. Үүнээс гадна тэр Сэлинжерийн зохиолыг унших дуртай. Мөн Pink Floyd хамтлагийн дууг сонсож, спорт болон загварын ертөнцийг ихээхэн сонирхдог.

Тэрээр Нью-Йоркийн их сургуулийг улс төр судлаач болон философийн чиглэлээр төгссөн бөгөөд үүгээрээ маш их бахархдаг байна. Гэхдээ тэр ирээдүйн амьдралаа урлаг эсвэл загвартай холбохыг хүсэж байгаа гэнэ.  Бүсгүй өөрийн найз залуу болох германы сагсан бөмбөгийн тамирчин Бен Сильвестр Штраутмантай загварын шоуг тогтмол үздэг. Гүнж бренд хувцас өмсөх дуртай бөгөөд эмээгийнхээ адилаар загварын гайхалтай мэдрэмжтэй.

Александра Ганноверская гүнж (Монако)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()