Түүнийг бүсгүйчүүдийг татах онцгой увдистай нэгэн гэж болно. Жеки Чаны шүтэн бишригч хоёр эмэгтэй түүний гэрлэх талаар мэдээллийг сонсмогцоо амиа хорлохыг завдаж байжээ. Тэрээр дэлхий даяар жүжигчин, тулааны урлагийн мэргэжилтэн, найруулагч, дуучин, өөрийн хөрөнгийг сайн дурын тусламжийн байгууллагад хандивлаж байсан гэдгээрээ алдартай.
Жүжигчин залууг төрснийх нь дараа амьдралын түвшин тааруу хэмээн англи эх баригчид зарах гэж байсан гэнэ. Жеки 4-р сарын 7-ны өдөр 68 нас хүрсэн бөгөөд хятадын уламжлалын дагуу төрсөн өдрөө даруухан тэмдэглэдэг байна. Жекигийн хэлж байгаагаар түүний амьдралын хамгийн чухал зүйл, түшиг тулгуур бол эхнэр Жоан Линь гэнэ.
Жеки болон Жоан нар 1982 онд Хонконгт танилцсан бөгөөд тухайн үед Жеки аль хэдийн алдартай болж, донжуан гэх нэрийг зүүсэн байжээ. Гэвч Жоантай танилцсаныхаа дараа тэр ихээр өөрчлөгдсөн байна.
Үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Жоан Линьтэй танилцсанаар тэр бараг л ховстуулсан гэхэд болно. Сайхан сэтгэлтэй, даруухан Жоан Жекигийн өмнө нь болзож байсан бүсгүйчүүдээс тэс өөр нэгэн байв. Бүсгүй Жеки Чаныг төдийлөн тоохгүй байсан бөгөөд түүнд сээтэн хаях нь битгий хэл ихэд ихэмсэг байсан гэдэг. Тиймээс ч тэр жүжигчин залуугийн анхаарлыг илүү их татсан бололтой. Тэр бүсгүйтэй хэрхэн дотносох аргаа төдийлөн олж чадахгүй байсан юм.
Жекигийн нэр хүндээс харахад л бүх зүйл тодорхой мэт байсан ч Жоан зүрх сэтгэлээрээ түүнийг өөр хүн гэдэгт итгэлтэй байсан бөгөөд бүсгүйн ч зөв байсан юм.
Жоанд таалагдаж байгаагаа мэдсэн Жеки аз жаргалаар бялхах болсон бөгөөд удалгүй тэдний хооронд гал халуун хайрын холбоо үүсжээ. Жоаныг хөл хүнд болсныг мэдсэн Жеки тэр даруй Лос-Анжелосын нэгэн ресторанд хуримын ёслол зохион байгуулжээ. Энэхүү хурим нь хосуудын хувьд, зочдын хувьд ч мартагдашгүй арга хэмжээ болсон байна. Ийнхүү хүүгээ төрсний дараа Жоан урлагийн ертөнцөөс гарч, хүүхэд болон нөхөртөө анхаарал хандуулж эхэлсэн.
Гэвч энэ цаг үеэс эхэлж Жеки өөрчлөгдөж эхэлсэн байна. Хуримын өмнө Жеки эхнэртээ тогтмол бэлэг авч өгч, түүнийг баярлуулдаг байсан бол хуримын дараа тэр нарийн, мөнгөндөө харамч болж эхэлсэн аж. Магадгүй хүүхэд насныхан ядуу амьдрал нь түүнийг ийнхүү хэмнэлт хийхэд хүргэсэн юм болов уу. Түүнийг олон дахин саван худалдаж авахгүйн тулд савангийн өөдөс цуглуулдаг гэх яриа ч гарч байжээ. Жүжигчин залуугийн найзын эхнэрүүд нөхрүүдийнхээ хэтэвчийг хоослож байсан нь Жекид бас нөлөөлсөн байж болох юм.
Гэхдээ Жоан Жекигийн өгдөг байсан хэрэгцээний мөнгөнд сэтгэл хангалуун байжээ. Жоанд зөвхөн цор ганц, дахин давтагдашгүй Жеки л хэрэгтэй байсан аж.
Хүүгийнхээ хонхны баяраар.
Гэвч Жеки азийн залуу жүжигчин Элейн У Цилитэй эхнэрээ араар нь тавьсан нь Жоаныг голдоо ортол гомдооход хүргэсэн байна.
Жеки болон Элейний харилцаа маш удаан үргэлжилж, нууц амраг нь түүнд охин төрүүлж өгсөн аж. Гэхдээ Жоан Жекигийн эсрэг ганц ч үг хэлээгүй бөгөөд харин ч түүнийг уучилж, олгой хагаравч тогоо нь дотроо гэдгийн адилаар нөхрийнхөө араар тавилтын талаар юу ч яриагүй байна. Тэр үнэхээр азтай залуу биш гэж үү.
Жүжигчний нууц амраг — Элейн У Цили