1
Кетрин Гилнаг (Katherine Gilnagh) - Азтай бүсгүй
Титаник хөлгийн сүйрлийн дараахан сэтгүүлч Кетринээс нөхцөл байдал ямар байсан тухай асуухад тэрээр "Би эхэндээ юу болоод байгааг сайн ойлгоогүй. Хөлгийг түр зогсож байна гэж бодсон. Ямар нэгэн аюултай нүүр тулгарсан байна гэж огтхон ч мэдээгүй" хэмээн хэлсэн байна. Хөлөг осолдох үед Кетрин унтаж байсан бөгөөд хөлөг гэнэт зогсоход тэрээр цочиж, сэрсэн бөгөөд юу болоод байгааг ойлгоогүй бүсгүйг өрөөнд нь байхад онгоцны ажилчид яаралтай гадагш гарч, аврах завин дээр суух хэрэгтэйг хэлжээ. Өрөөнөөс гараад хартал энд тэндгүй бужигнасан олон хүмүүс хөл толгойгоо олохгүй эмх замбараагүй байдал үүсгэсэн байжээ. Хөлөг ч удахгүй осолдож, сүйрэхийн даваан дээр хүмүүс онгоцноос далай руу үсэрсэн бөгөөд Кетрин тэдний адилаар үсэрсэн байна. Аз болоход тэрээр завин дээр унаж, амьд үлдэж чаджээ.
2
Дикинсон Бишоп (Dickinson Bishop) - Хулчгар нэгэн
Хөлөг сүйрэхийг мэдмэгцээ онгоцны ажилчид болон Титаник дээр зорчиж явсан эрчүүд хамгийн түрүүнд эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдийн амь насыг аврахыг хичээцгээж байсан юм. Ойролцоогоор 1352 эрчүүд гэр бүлийнхээ төлөө үхэлтэй нүүр тулж байсан тухай яриа байдаг байна. Харин Бишопын хувьд тэдний тоонд ороогүй бөгөөд үймээн самууны үеэр яах учраа олохгүй явсан түүнийг онгоцны ахмад завин дээр суулгажээ. "Би түүнээс намайг авраач гэж гуйсан. Тэр хариуд нь намайг шууд л завь руу түлхэж орхисон. Ингэж л би амьд үлдэж чадсан юм" гэж тэрээр хэлжээ.
3
Дороти Гибсон (Dorothy Gibson) - Титаникийн сүйрлээс кино хийх санаа олжээ
Дороти Гибсон нь АНУ-ын дээхэн үеийн жүжигчдийн нэг бөгөөд Титаник хөлгийн сүйрлээс амьд үлдсэн цөөн хэдэн хүмүүсийн нэг юм. Аврах завин дээр амжиж, сууж чадсан тэрээр Нью-Йорк хотод очмогцоо уг сүйрэлтэй холбоотой кино хийж болох талаар найруулагчтай уулзсан байна. Энэ нь ч түүний хүслээр болж, кино сүйрэл болсноос хойш 1 сарын дараа нээлтээ хийж, театруудаар гарч эхэлжээ. Дороти киноны гол дүрд тоглосон бөгөөд тухайн үед олон хүнээс эерэг, сөрөг олон сэтгэгдлүүдийг авсан байна.
4
Масабүми Хосоно (Masabumi Hosono) - Амьд гарснаасаа болж ажлаасаа халагджээ
Түүний хувьд хөлөг онгоцон дээр зорчиж явсан цор ганц Япон хүн бөгөөд зам, тээвэр, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байгаад, ЗХУ руу төмөр зам барих төслийг хариуцахаар томилогдож байсан нэгэн юм. Бусад амьд үлдэж чадсан хүмүүсийн адилаар Хосоно аврах завин дээр сууж чадсан бөгөөд эх нутагтаа эсэн мэнд очсон түүнийг Японы засгийн газраас "Япон хүнд байх ёсгүй хулчгар зан гаргасан учраас үүрэгт ажлаас нь чөлөөлж байна" хэмээн хэлжээ. Ийм шийдвэр гаргасны учрыг Хосоно өөрөө амьд үлдэхийн тулд гэм зэмгүй хүмүүсийг далай руу түлхсэн гэх яриатай холбож ойлгодог хүн цөөнгүй байдаг ажээ.
5
Дэниел Бакли (Daniel Buckley) - Эмэгтэй хүн шиг хувцаслаж амьд гарчээ
Титаник хөлгийн ажилтан байсан тэрээр амьд үлдэхийн тулд эмэгтэй хүн шиг хувцаслаж, аврах завин дээр сууж чаджээ. Түүний хувьд өөрөө амьд гарахын тулд хөлгийн бусад ажилчид болон үйлчлүүлэгчдийг бодолгүй өөрийгөө илүүд үзсэн нэгэн юм. Дэниелийн энэ арчаагүй гэмээр үйлдлийг хөлгийн ажилтан Лёв (Lowe) анзаарсан бөгөөд аврах завин дээр биерхүү, том биетэй бүсгүй байхыг хараад асуудлын учрыг ойлгожээ.
6
5 саятан хөлгийн ахмадад мөнгө амлаж, аврах завин дээр түрүүлж суулгахыг хүсчээ
Абрахам Саломан (Abraham Saloman) болон хэсэг саятнууд онгоцны сүйрэл болохыг мэдмэгцээ хөлгийн ахмадад их хэмжээний мөнгө амлаж, өөрсдийг нь түрүүлж, завин дээр суулгаж өгөхийг хүсчээ. Аврах завин дээр хамгийн дээд тал нь 40 хүн суух боломжтой байсан бөгөөд хөлгийн ахмадад ямар нэгэн шийдвэр гаргахад хүндрэлтэй байсан бөгөөд Саломанаас бусад саятнуудыг үлдээж, дараагийн завин дээр суулгах боломжтой талаар тайлбарлаж хэлсэн байна. Гэвч дараагийн завь хүмүүсийг аврахаас өмнө Титаник сүйрчээ.
7
Уиллиам Картер (William Carter) - Эхнэр, хүүхдээ орхиж, өөрөө амьд гарчээ
Амьд гарсан хүмүүсийн нэг болох Уиллиам Картерыг Нью-Йорк хотод ирэх үед хүмүүс түүнийг баатар шиг хүлээж авч байсан хэдий ч, хожим түүний талаар хачирхалтай яриа хүмүүсийн дунд газар авсан байна. Онгоцны сүйрэл болохыг мэдсэн Уиллиам өрөөндөө байсан эхнэр хүүхэд дээрээ очиж "Өөрийгөө болон хүүхдээ хурдан хувцасла" гэж эхнэртээ хэлсэн бөгөөд тэдэнд юу болоод байгааг, хэрхэн амьд гарах боломжтой тухай юу ч хэлэлгүй орхиод явжээ. Эхнэр болон хүүхдийнхээ амь насаар өөртөө амьдрал бэлэглэсэн гэж үзэж, олон хүмүүс Уиллиамыг харааж, зүхэх болсон байна.
8
Цөөнгүй эмэгтэйчүүд аврах завин дээр нохой авч явжээ
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, аврах завь хангалттай байгаагүйгээр барахгүй нэг завин дээр маш цөөн тооны хүмүүс авч явах боломжтой байхад хэсэг баян тансаг амьдралтай, дээд зиндааны эмэгтэйчүүд нохойгоо завинд авч явжээ. Олон зуун хүн завин дээр сууж чадалгүй амь насаа алдаж байхад хүнийхээс илүү нохойны амийг эрхэмлэж байсан тэдгээр эмэгтэйчүүдийг харааж, зүхэх хүмүүсийн дуу чимээ тэдний чихэнд сонсогдсоор нүд аницгаасан байх хэмээн хүмүүс үздэг байна. Харин тэдгээр эмэгтэйчүүдийн нэг болох Маргарет Хэйс (Margaret Hayes) энэ талаар "Надад аврах завин дээр хангалттай зай байгаа юм шиг санагдсан. Тэгээд л би нохойгоо авч явсан" хэмээн хэлж байжээ.
9
Роберт Хиченс (Robert HIchens) - Баатрын дүр исгэгч
Онгоц сүйрэхийн ирмэг дээр тулж ирээд байх үед хэний ч үл таних Роберт Хиченс гэх хүн аврах завийг хөлгийн ахмадуудаас урьтаж, өөрийн болгосон бөгөөд завин дээр нэлээн хэдэн хүнийг суулгаж, хөлгөөс бушуухан шиг холдсон байна. Түүнийг цөөнгүй хүний амь насыг аварлаа хэмээн үзэж байсан ч, завин дээр өшөө олон хүн суух боломжтой байсан талаар хэд хэдэн хүн хэлж байсан байна.
10
Чарльз Жоугин (Charles Joughin) - Хэтэрхий их ууснаас болж, хөлдөж үхэлгүй амьд гарчээ
Тэрээр нарийн боовчин байсан бөгөөд хөлөг сүйрэх үед юу болоод байгааг ч мэдэх сөхөөгүй болтлоо архи хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Согтуу хүн сохор ухаантай гэдэгчлэн хүмүүсийн чимээ шуугианаар хальт сэрсэн тэрээр учир явдлыг ойлгож, нэгэнт үхэх болсон юм байна гэж бодож, гал тогоонд байсан архинаас нэмж уусан байна. Харин удалгүй хөлөг осолдож, тэрээр далайд шидэгджээ. Далайн хүйтэн усанд удаан хугацаагаар байсан Чарльз архи хэтрүүлэн хэрэглэсний хүчинд хөлдөж үхэлгүй амьд гарч чаджээ.