Олон ангит кино үзэхээс татгалзах шалтгаанууд

Олон ангит киноны талаарх хүмүүсийн сэтгэгдэл өөр өөр байдаг. Зарим нэг нь олон ангит кино үзэх дургүй мэт дүр эсгэдэг ч хааяа нэг тааралдвал үзэхээс буцдаггүй бол харин зарим нэг нь кино үзэхгүй л бол амьдрал нь үргэлжлэхгүй мэт аашлах нь бий. Гэтэл судалгаанаас харахад олон ангит кино нь хар тамхитай дүйцэхүйц хор хөнөөлтэй гэжээ. Тэгвэл шалтгаан нь юу вэ? 

Олон ангит кино үзэхээс татгалзах шалтгаанууд

1 Ойртуулахгүй, харин ч холдуулна

Дээр үед хүмүүс гэр бүлээрээ “Санта Барбара”, “Халтар царайт” гэх мэт олон ангит кино хамтдаа үзэж, дүрүүдийн талаар хуучилдаг байсан бол орчин үед энэ хандлага өөрчлөгджээ. Учир нь орчин үед хүмүүс киноны дүрийн талаар ярилцахаас илүүтэйгээр бүр хоорондоо талцаж муудалцдаг болсон байна. Учир нь олон ангит киноны үзэгчид “Breaking Bad”, “Game of Thrones”, “ House, M.D”, “The Vampire Diaries” гэх мэт алдартай цувралуудыг аль нь сайн болох талаар өнөөдрийг хүртэл маргалдсаар л байгаа юм. Цаашид ч энэ маргаан дуусахгүй.

Ойртуулахгүй, харин ч холдуулна

2 Сайхан амьдрал мөрөөдөх

Олон ангит кино бол нэг төрлийн цахим сүлжээ л гэсэн үг. Учир нь олон ангит кино бидэнд хүмүүсийн цахим сүлжээн дэх алдартнууд, хөөрхөн охидын зургийг харж сайхан амьдрал, гадаад төрх зэрэгт нь атаархдагтай яг адил үйлчлэлийг үзүүлдэг. Бид жүжигчдийн гадаад төрх, амьдралын хэв маяг зэрэгт атаархаж өөрийгөө яг л тийм болох мэтээр төсөөлөн компьютер юм уу, телевизийнхээ хойно сууж л байдаг. Мөн заримдаа кинон дээр азгүй зүйл тохиолдсон ч гэнэтийн гэмээр аз тохиолдоод л асуудал нь шийдэгдчихдэг. Гэтэл та одоо хүртэл түрээсийн байранд амьдарч, цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа юм биш биз? Бас нэг талаараа кинон дээрх үлгэрийн мэт амьдрал эргээд бидний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж байдаг. 

Сайхан амьдрал мөрөөдөх

3 Амьдралд шууд нөлөөлөх

Заримдаа олон ангит кино бидний бодит амьдралд нэвтэрч ордог. Энэ нь бидний цаг заваа гарздаж, олон цагийн турш зурагтны өмнө сууснаар илүүдэл жинтэй болж байгаагаар илэрнэ. Үүнээс гадна дутуу унтсанаас болж ажлаа идэвхтэй хийж чадахгүй, ажилдаа үргэлж хоцорч эхэлдэг. Энэ бол кино бидний амьдралд шууд нөлөөлж эхэлсний баталгаа юм. 

Амьдралд шууд нөлөөлөх

4 Донтох

Бид киноны жүжигчдийн дүрд уусаж, тэдний амьдралд бодитоор санаа зовж эхэлнэ. Харин үүнээсээ болоод дараа нь тайвшрах гэж чихэрлэг зүйл ихээр иддэг. Хамгийн гол асуудал нь эдгээр дүрүүд бодит байдал дээр оршин тогтнодоггүй болохыг мартаж орхино. Гэхдээ энэ бол зүгээр л найруулагчийн төсөөлөл, бодит биш гэдгийг санах хэрэгтэй. 

Донтох

5 Айдас, хүлээлт

Олон ангит кинонд донтсоноор бид дараагийн ангид юу болох бол хэмээн санаа зовж, айж эхэлдэг. Үүнээс гадна таны үзэж буй киног өмнө нь үзээд дуусгачихсан найзтайгаа та бараг л киногоо дуустал нэг ч үг солихгүй. Учир нь та ердөө л найз тань таны үзээгүй хэсгийг яриад өгчих вий гэхээс л айж байгаа. Мөн өөрсдөө ч энэ талаар ярихаас айдаг бөгөөд энэ үед бид маш их сэтгэл зүйн тэвчээртэй байх шаардлагатай болдог.

Айдас, хүлээлт

6 Уран сайхны кино үзэж чадахаа больдог

Олон ангит кино үздэг болсны дараагаар 2-3 цагийн бүрэн хэмжээний  уран сайхны кино үзнэ гэдэг тун хэцүү зүйл мэт санагдаж эхэлнэ. Учир нь бидэнд сэтгэл догдлуулсан үргэлжлэл, аз жаргалтай төгсгөл хэрэгтэй байна шүү дээ... Гэвч бүрэн хэмжээний уран сайхны нэг сайн кино, муухан хийгдсэн 20 ангитай киноноос илүү их зүйлийг ойлгуулж чадна гэдгийг бид мэддэггүй.

Уран сайхны кино үзэж чадахаа больдог

7 Хуурамч сонирхол

Сүүлийн үед хосууд хамтдаа олон ангит кино үзэх болсон. Энэ үед хосууд санаа сэтгэл нийлэн хамтдаа ямар нэг зүйл хийгээд байгаа юм шиг боловч амьд харилцаагүй болж эхэлдэг. Тиймээс кино үзэж суухын оронд хамтдаа хийж болох олон арван хөгжилтэй зүйлсийг туршиж байх хэрэгтэй.

Хуурамч сонирхол

Олон ангит кино үзэх үзэхгүй нь хувь хүний асуудал. Гэхдээ та өөрийнхөө хязгаарыг мэддэг байх хэрэгтэй бөгөөд хэрвээ донтож байгаагаа мэдвэл кино үзэх цагаа багасгаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()