Германы хөгжил цэцэглэлтийн түүхийг харуулах алдартай дурсгалууд

Дэлхийн хэмжээнд Герман шиг цогц аж үйлдвэржсэн орон цөөн бий. Үүний дээр чанар гүйцэтгэлийн хувьд мэдээж тэднийг гүйцэх газар байхгүй гэдэгтэй хүн бүр санал нийлдэг. Тиймээс ч германчууд өөрсдийн хөгжил цэцэгэлтэнд хүргэсэн зүйлсээ хаяхын оронд харин ч дурсгалт газар болгон хадгалах ёстой хэмээн үздэг аж. Өнөөдөр та бүхэнд тэдгээр германы хөгжил цэцэглэлтийн түүхийг өгүүлэх газруудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Германы хөгжил цэцэглэлтийн түүхийг харуулах алдартай дурсгалууд

1 Эссен дэх Золлверейн уурхай

140 жил үйл ажиллагаа явуулсны эцэст музей болон хувирсан Золлверейн уурхай нь “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нүүрсний уурхай” хэмээн нэрлэгдэх болсон юм. Энэхүү байгууламж нь бүр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн гэхээр ямар түүхэн газар гэдэг нь харагдана. Золлверейн уурхай нь цагтаа Германы эрчим хүчний ихэнх хэсгийг хангадаг байсан юм. 

Эссен дэх Золлверейн уурхай

2 Бохум дахь Юрхундартхалле

Анх 20-р зууны эхээр аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн танхим хэлбэрээр баригдсан уг барилгыг 50-аад оноос хойш хийн түлшээр ажилладаг цахилгаан станц болгон ашиглаж байжээ. 1993 оноос хойш Юрхундартхалле нь хөгжмийн концерт, театр, циркийн үзүүлбэр үзүүлдэг нэг төрлийн театр болон хувирсан байна. Энд зохион байгуулагддаг “Ruhrtriennale” хөгжмийн наадам нь жил бүр 50,000 гаруй хүнийг татдаг аж. 

Бохум дахь Юрхундартхалле

3 Дуйсбург-Норд цэцэрлэгт хүрээлэн

Дуйсбург-Норд хэмээх хаягдсан гангийн үйлдвэрийг нутгийн иргэд цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан нь дэлхийн хамгийн өвөрмөц ногоон байгууламжуудын нэг болсон байна. Хаягдсан төмөр замын зам, хонгилууд, бохирын хоолой, тэсэлгээний зуух, гүүрнүүд нь олон төрлийн үзвэр үйлчилгээг багтаах болсон бөгөөд хуучин тус хүрээлэнгийн голд байдаг хиймэл нуур нь одоо шумбах сургалтын төв болжээ.

Дуйсбург-Норд цэцэрлэгт хүрээлэн

4 Унна дахь Линденбрауэрэй

Домогт шар айрагны үйлдвэр Линденбрауэрэй нь 1979 он хүртэл ажиллаж байсан бөгөөд одоо төрөл бүрийн арга хэмжээ, концерт тавигддаг соёлын төв болсон байна. Тус байгууламжийн газар доорх хонгил нь мөн уран зургийн галлерейн үүрэг гүйцэтгэж байгаа аж. 

Унна дахь Линденбрауэрэй

5 Дуйсбург дахь Шидэт шат

Хаагдсан цайр хайлуулах үйлдвэрийн шатыг ашиглан бүтээсэн энэхүү бүтээл нь холоос харвал галзуу хулгана шиг харагдаж байж болно. Гэхдээ Шидэт шат нь үнэндээ нийт 240 гишгүүр бүхий ажиглалтын тавцсан юм. 

Дуйсбург дахь Шидэт шат

6 Оберхаузен хийн агуулах

90-ээд оны үед Рур мужийн хамгийн том хийн агуулахыг хаасан бөгөөд өдгөө тус байгууламжийг үзэсгэлэнгийн талбай, арга хэмжээний газар болгон ашиглах болжээ. Шилэн цахилгаан шат нь зочдыг дээд давхарт хүргэх бөгөөд, тэндээс гадна ажиглалтын тавцан руу гарах боломжтой аж.

Оберхаузен хийн агуулах

7 Хамм дахь Максимилианпарк

1984 онд Максимилианы уурхайг амралт зугаалгын парк болгон сэргээсэн юм. Тус боловсруулах үйлдвэрийн урд талыг аварга шилэн заан болгож янзалсан нь тун өвөрмөц шийдэл болсон юм. Түүний хөлд цэцгийн мандал, ой мод бүхий цэцэрлэгт хүрээлэн мөн байгуулагджээ. 

Хамм дахь Максимилианпарк

8 "Völklinger-Hutte" үйлдвэр

Зуун жилийн турш ажилласан энэхүү төмөрлөгийн үйлдвэр өдгөө Германы хамгийн алдартай музейн нэг болжээ. Жуулчид хуучин цехүүдээр нь чөлөөтэй аялж, асар том зуухаар нь авирах боломжтой гэнэ. Энд мөн зуны цагаар томоохон тоглолт, арга хэмжээнүүд зохиогддог байна. 

"Völklinger-Hutte" үйлдвэр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()