Хэзээ ч хүнтэй гэрлэж байгаагүй эмэгтэй алдартнууд

20-р зуунд Коко Шанель, Грета Гарбо зэрэг домог болсон эмэгтэйчүүд сайхан амьдрахын тулд нөхөрт гарах шаардлага байхгүй гэдгийг харуулсан билээ. Үүнийг дагаад өдгөө амжилтанд хүрсэн олон эмэгтэйчүүд ганцаараа байхыг илүүд үзэх болжээ. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон алдартнуудаас хүргэхээр бэлтгэлээ. 

Хэзээ ч хүнтэй гэрлэж байгаагүй эмэгтэй алдартнууд

1 Дайан Китон (Diane Keaton) - 76 настай

Олон эрчүүдтэй нэр холбогдож байсан ч Дайан Китон нэг ч удаа хуримын даашинз өмсөж байгаагүй аж. Өөрийнх нь хэлж буйгаар энгийн эхнэр хүний амьдрал маш аймшигтай санагддаг учраас нөхөрт гарахыг хүсдэггүй гэжээ. 

Гэхдээ Дайан 2 хүүхдийн эх болоод амжсан төдийгүй тэдний аавтай нь тун сайн харилцаатай байдаг аж. Мэдээж хэрэг хүн болсон хойно бусадтай дотно харилцаа үүсгэх тал дээр түүнд ямар ч асуудал байхгүй ганцхан хүнтэй гэрлэж өөрийнхөө эрх чөлөөг алдана гэдэг Дайанд хэцүү санагддаг юм байна. 

Дайан Китон (Diane Keaton) - 76 настай

2 Опра Уинфри (Oprah Winfrey) - 68 настай

Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн нэг Опра 32 настайдаа бизнесмэн Стедман Грэмтэй учирсан бөгөөд тэд өдийг хүртэл хамтдаа байгаа юм. Гэхдээ тэд гэрлэлтээ батлуулах нь битгий хэл сүй тавиагүй байна. 

Хосуудын хэн хэн нь тун завгүй амьдралтайн дээр гэрлэлтээс үүсэх элдэв дарамт шахалтыг хүсээгүй тул өнөөг хүртэл зөвхөн хамтрагчид хэвээр үлджээ. 

Опра Уинфри (Oprah Winfrey) - 68 настай

3 Женнифер Кулидж (Jennifer Coolidge) - 60 настай

Женнифер Кулидж хэд хэдэн залуучуудтай амрагийн харилцаа үүсгэж байсан ч хэнтэй нь ч гэрлээгүй юм. Тэрээр ганцаараа байхыг илүүд үздэг бөгөөд өөрийнхөө эрх чөлөөг хамгийн эрхэм зүйлээ гэж үздэг аж. 

Женнифер Кулидж (Jennifer Coolidge) - 60 настай

4 Кристин Дэвис (Kristin Davis) - 57 настай

Sex and the City цуврал дээр сайн эхнэрийн дүр бүтээж нэрд гарсан Кристин бодит байдал дээр хэнтэй ч гэрлэж байгаа гэнэ. Тэрээр өргөж авсан охиноо халамжлах тал дээр хамаг анхаарлаа хандуулдаг бөгөөд аз жаргалтай амьдрахын тулд заавал нөхөртэй болох албагүй хэмээн үздэг ажээ. 

Кристин Дэвис (Kristin Davis) - 57 настай

5 Патрисия Каас (Patricia Kaas) - 55 настай

Францын алдарт дуучин Патрисия Каас олон жилийн турш хувийн амьдралаа нууцалж ирсэн. Түүнийг хэвлэлүүд алдаргтай эрчүүдтэй нэр холбогдсон хэмээн шуугидагч үнэн хэрэг дээрээ Каасын яг хэнтэй хэзээ учирч явсан нь нууцлаг хэвээр байна. Ямартай ч дуучин бүсгүй өнөөг хүртэл хэнтэй ч гэрлээгүй гэдэг нь тодорхой юм. 

Патрисия Каас (Patricia Kaas) - 55 настай

6 Люси Лю (Lucy Liu) - 53 настай

90-ээд оны сүүлээс эхлээд өнөөг хүртэл Холливудын хамгийн халуухан эмэгтэйчүүдийн нэгт тооцогдож ирсэн Люси Лю алдартай эрчүүдтэй байнга нэр холбогддог. Гэхдээ тэрээр хэнтэй ч гэрлээгүй аж. 

Тэрээр харин тээгч эхээр дамжуулан хүүтэй болсон бөгөөд түүндээ хамаг анхаарлаа хандуулдаг байна. Мэдээж хэрэгтэй Люси одоо ч гэсэн эрэлттэй жүжигчин хэвээр байгаа учраас ажил хүүхэд гээд нөхөртэй болох боломж гараагүй байж мэдэх юм. 

Люси Лю (Lucy Liu) - 53 настай

7 Винона Райдер (Winona Ryder) - 50 настай

Мэтт Дэймон, Крис Нот, Киану Ривз гэх мэт алдартай эрчүүдтэй нэр холбогдож байсан Винона Райдер бүр Жонни Депптэй сүй тавьж байсан удаатай. Гэвч хосууд үл мэдэгдэх шалтгааны улмаас сүйгээ цуцалсан юм. Энэ нь хөөрхий бүсгүйд тун хүнд туссан бөгөөд тэрээр сэтгэлийн гүн шарх авсан нь мэдээж.  Үүний дараа Винона эрчүүдтэй болзсон хэвээр байсан ч гэрлэхгүй байхаар шийдсэн байх магадлалтай. 

Винона Райдер (Winona Ryder) - 50 настай

8 Тайра Бэнкс (Tyra Banks) - 48 настай

Тайра Бэнкс ид үедээ Холливудын хамгийн сайхан эрчүүдтэй болзож байсан ч нэгэнтэй ч хангалттай хэмжээнд дотносоогүй байна. Учир нь тэрээр карьераа нэн тэргүүнд тавьдаг бөгөөд хүний эхнэр болж бүх зүйлээ алдахыг хүсдэггүй аж. Тайра харин зурагчин Эрик Алса хэмээх эрийн хүүг төрүүлж өгсөн юм. Гэхдээ хосууд хүүдээ л анхаарал тавихаас биш нийлэх талаар огт бодоогүй байна. 

Тайра Бэнкс (Tyra Banks) - 48 настай

9 Январ Жонс (January Jones) - 44 настай

Жүжигчин, загвар өмсөгч Январ Жонс хувийн амьдралынхаа бүх нарийн ширийн зүйлийг нуухыг хичээдэг. Олон эрэгтэй оддын зүрх сэтгэлийг шархлуулсан тэрээр мөн хүнтэй сууж байгаагүй юм. 

Арван жилийн өмнө шаргал үст бүсгүй маань ээж болсон ч хүүгийнхээ эцгийн нэрийг нуудаг аж. 

Январ Жонс (January Jones) - 44 настай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()