1
Тэдний дурлал романтик киноны зохиол мэт эхэлсэн
Green Lantern киноны зураг авалтын үеэр анх танилцаж байсан тэд тухайн үед хоёул хостой байсан гэдэг. Жүжигчин Райн Рейнолдсын хувьд Скарлетт Йоханссонтой гэр бүл зохиосон байсан бол Блейк Лайвли Пенн Бажлитай болздог байв. Ийнхүү тэдний харилцаа найз нөхөрлөлөөс эхэлсэн юм.
2
Нэгнийхээ хувьд сайн найз нь байна гэдэг сайн хань нь болохын илрэл
Блейк Лайвли 2010 онд Пенн Бажлигаас салсан бол мөн оны сүүлээр Райн Рейнолдс гэрлэлтээ цуцлуулсан юм. Тухайн үед сайн найзын харилцаатай байсан тэд хосоороо болзож байсан удаа ч бий ажээ. Хожим жүжигчин Райн Рейнолдс “Хамгийн бат бөх харилцаа найз нөхдийн хүрээнээс эхэлдэг гэж би боддог. Удаан хугацаанд найзууд байсан учраас эхэндээ эвгүй зүйл их гарч байсан ч удалгүй бүх зүйл хэвийн болсон” хэмээн дурссан байдаг билээ.
2011 онд тэд анхны болзоогоо нэгэн сүшиний газарт хийсэн бөгөөд үүнээс хойш жилийн дараа тэд олны нүднээс далд, гэр бүл, найз нөхдийн хүрээнд цомхон хурим хийсэн юм.
3
Сайн найзууд дурлалт хос болсон нь
Блейк Лайвли одоо ч өөрийнхөө хамгийн сайн найзаар эр нөхөр болсон Райныг нэрлэдэг гэнэ. Тэдний хувьд гэр бүл зохиож хамт амьдарна гэдэг хамгийн сайн найзуудын л хийж чадах зүйл ажээ. Хэдий шахуу ажлын хуваарьтай ажилладаг ч нэрт жүжигчин хос маань нэгэндээ цаг гаргаж, хамтдаа аз жаргал дүүрэн мөчийг өнгөрүүлэх боломжийг ямагт эрэлхийлж байдаг юм.
Нэгэн ярилцлагадаа жүжигчин Блейк Лайвли нөхрийнхөө талаар “Би түүнийг насан туршдаа миний дэргэд байж, хамгийн сайн найз минь хэвээр үлдэнэ гэдгийг мэдэрдэг. Би өмнө нь хэзээ ч ийм сайхан нөхөрлөлтэй учирч байгаагүй. Бидний нөхөрлөл маш гүнзгий шиг би түүнд тийм их хайртай” хэмээн тэрээр өгүүлж байжээ.
4
Тэд гэр бүлээ олны нүднээс далд байлгахыг хүсдэг
Анхны хүүхдээ өлгийдөн авсныхаа дараа жүжигчин Райн Рейнолдс “Аав хүү хоёрын гар барилдаан хэзээ ч шударга байдаггүй. Учир нь хүүдээ ялагдаж өгөх нь аавын үүрэг билээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан бол түүний гэргий “Би 5 хүүхэдтэй айлын бага нь. Тиймдээ ч эгч нарынхаа хүүхдийг байнга л хардаг байсан. Өөрөөр хэлбэл би үргэлж л ээж байсан” хэмээж байв.
Тэдний хувьд хүүхдүүдийнхээ хувийн амьдралын олны нүднээс далд байлгахыг хичээдэг бөгөөд Райн Рейнолдс Холливудын Алдрын гудамжинд өөрийн нэртэй одтой болох үеэрээ хүүхдүүдээ дагуулан ирсэн нь олны анхаарлын төвд орж байсан билээ. Үнэхээр ч энэ үйл явдал түүний гэр бүлийн хувьд чухал мөч байсан нь гарцаагүй биз ээ.
Хос хоёр аз жаргалтай амьдарч байгаагаа цахим хаягаараа хөнгөн хошигнол бичиж илэрхийлэх туйлын дуртай. Тухайлбал, өнгөрсөн 10-р сард эхнэрийнхээ төрсөн өдрөөр Райн Рейнолдс өөрсдийн зургийг тайрч, эхнэрийнхээ царайг хагас гаргасан зургийг“Гайхалтай эхнэртээ төрсөн өдрийн мэнд хүргэе” гэсэн тайлбартай оруулан хошигнож байжээ.
5
Тэд ажилтай гээд биенээсээ хол байхыг таашаадаггүй
Жүжигчин Райн Рейнолдс “Боломжтой бол хамт л байхыг би хүсдэг. Кино зураг авалттай үедээ ч хамтдаа байхыг хичээдэг” хэмээн нэгнээсээ хол байх туйлын дургүй гэдгээ өгүүлж байв. Түүнчлэн тэд хүүхдүүдээ ч орхилгүй гэр бүлээрээ байхыг эрхэмлэдэг.
Мөн тэрээр аз жаргалтай, урт удаан амьдралыг цогцлоох нууцыг “Бид хамтдаа хөгжиж, нэгнээсээ суралцдаг учраас хамтдаа аз жаргал дүүрэн байдаг. Зөв хүнээ олсон би азтай хүн” хэмээж байжээ.