Судлаачид хүний нүдний торлог бүрхэвчийг ажиглан өвчлөх эрсдэлтэй өвчнийг урьдчилан таамаглах замаар хэдий хэмжээний амьдрах хугацаа үлдсэнийг тодорхойлох боломжтой хэмээн таамаглаж байна.
Хятад, Герман, Австралийн эрдэмтдийн баг судалгаандаа өөр, өөр насны бүлэг хүмүүсийг хамруулж, тэдний насыг тогтоох зорилго тавьжээ. Тэд цусны шинжилгээ, гүрээний тараагуур судасны цохилт зэргийг хэмжиж, одоогийн шинжлэх ухаанаар батлагдсан аргуудыг хэрэглэж судалгаанд оролцогчдын насыг хэмжсэн боловч төдийлөн амжилт олоогүйн дээр цаг хугацаа их алдаж байв. Харин нүдний торлог бүрхэвчид 5 минутад анализ хийснээр илүү бодитой үр дүнд хүрч байжээ.
Нүдний торлог бүрхэвч бол бидний талаар асар их мэдээлэл хадгалагч юм
Асар олон тооны гэрэлд туйлын мэдрэг мэдрэлийн эсүүд байрласан байдгаараа нүдний торлог бүрхэвч биеийн бусад эрхтнүүдээс эрс ялгаатай. Нүдний торлог бүрхэвчид хүрсэн гэрэл маш хурдан хугацаанд боловсруулагдан тархинд хүрдэг бөгөөд эрдэмтэд энэ үйлдлийг нь компьютер алгоритм болгож тухайн хүний цусны даралт, зүрх судасны үйл ажиллагаа, тархины цусан хангамж гэх мэт амин үзүүлэлтүүдийг тодорхойлж болно гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ энэ шинжилгээгээр хүний амьдрах хугацааг тодорхой хэлэх боломжгүй боловч ойролцоогоор 3.5 жилийн зөрүүтэй таамаглах боломжтой гэж үзжээ.