1
Улаан тэнгист нэг ч гол цутгадаггүй
Улаан тэнгисээс өөр нэг ч гол цутгадаггүй тэнгис байдаггүй ажээ. Улаан тэнгис өмнө нь зөвхөн Энэтхэгийн далайгаас цутгал авдаг байсан бол хожим Суэцийн сувгаар дамжин Газрын дундад тэнгисийн усаар тэжээгдэх болжээ.
2
Өндөр уулсын оройд ягаан цас бий
Улаан ягаан өнгийн туяатай, тарвас шиг амттай цас байх нь ч бий. Үүний шалтгаан нь өндөрлөг бүсийн цасанд үрждэг замагнаас үүдэлтэй ажээ
3
Канадын зарим үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд зарим улсын нийт газар нутгаас ч том байдаг
Тухайлбал, Наханни үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн сав газар Израиль болон Албани улсуудын нийт газар нутгаас ч том хэмжээтэй.
4
Шинэхэн тайрсан зүлэгнээс айдас үнэртдэг
Хорхой шавж, амьтанд хазуулах, хүмүүсээр тайруулах зэрэг аюулд өртөх үедээ ургамал ногоо нэгэн төрлийн химийн нэгдэл өөрөөсөө ялгаруулж, айдсын гэж хэлж болох үнэр өөрөөсөө гаргадаг ажээ.
5
Дэлхий дээрх хамгийн хортой мод – Манчинелла
Тус модноос ургадаг жимс туйлын хортойн зэрэгцээ, модонд хүрэх төдийд л арьс түлэгдэн хордож, модонд хүрсэн гараа нүдэндээ хүргэвэл хараагүй болох ч эрсдэлтэй байдаг ажээ.
6
Секунд бүрт дэлхий дээр 50 орчим удаа аянга цохиж байдаг
Аянга нь нарны гадаргууны хэмтэй ижил халуун үүсгэж, 60,000 км/цаг хурдтай цохидог аж.
7
Далайн усанд олон тонн алт агуулагддаг
Хэрэв хүн төрөлхтөн далайн усыг бүрэн шүүж чаддаг бол хүн нэг бүр нэг тонн алттай болох боломжтой. Далайн усанд асар их хэмжээний алт агуулагддаг ч одоогоор ийм хэмжээний усыг шүүх технологи хүмүүст үгүй билээ.
8
Бид олон сая жилийн настай ус уудаг
Дэлхий дээрх их ууршилт, өтгөрөлт, тунадасжих үзэгдэл зогссон цагаас эхлэн дэлхий дээрх усанд өөрчлөлт явагдаагүй гэж үзвэл бидний өдөр тутамдаа хэрэглэж буй ус олон сая жилийн настай болох ажээ.
9
Модны тойргийг ажиглан модны насыг тогтоож болохоос гадна ямар уур амьсгалд ургаж байсан талаар мэдээллийг ч олж авах боломжтой
Уур амьсгал чийглэг, халуун цаг ууртай үед модны тойрог нарийн байдаг бол хур бороогүй жилд тойрог нь зузаан болж бүрэлдсэн байдаг байна.