Өвөрмөц хөлтэй модель бүсгүйн түүх

Загварын ертөнцийн 90:60:90 гэсэн хэмжүүр аль хэдийн ард хоцорч, өвөрмөц царай, биеийн галбиртай хүмүүсийг энэ салбарт дуртайгаар хүлээн авах болсон билээ. Гэхдээ Махогени Гетер гэх бүсгүйг мэдэх хүн ховор болов уу. Тэрээр энгийн модель бүсгүйчүүдээс тэс өөр бөгөөд үүнээсээ огт санаа зовдоггүй гэнэ.

Өвөрмөц хөлтэй модель бүсгүйн түүх

Загварын ертөнцийн төгс төгөлдрийн хэмжүүр үгүй болсноор өөртөө итгэлтэй хэн ч бай загварын салбарт хүч үзэх боломжтой болсон. Магадгүй та загвар өмсөгч болох нууцхан хүсэлтэй байдаг бол  хүслээ биелүүлэх оролдлогыг хийгээд үзэж болох юм.

Төгс бие галбир, эсвэл бага зэрэг илүүдэл жинтэй бүсгүйчүүдийг модель болсонд гайхах зүйл үгүй. Зарим тохиолдолд бусдын анхааралыг илүү ихээр татаж,  амьдралаа загвартай холбосон бүсгүйчүүд ч бий. Жишээлбэл: 150кг жинтэй Тесс Холлидей бүсгүй хэдийгээр загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн ч зарим загварын шүтэн бишригчид түүнийг хүлээж авахгүй хэвээр.  

Гэхдээ, загварын ертөнцийг байлдан дагуулах хүсэлтэй цор ганц өвөрмөц модель зөвхөн Тесс биш. Саяхнаас Теннеси мужийн оршин суугч Махогани Гетер хэмээх бүсгүй энэ салбарт хөл тавихаар шийдсэн бөгөөд түүний гадаад төрхийг хараад гайхахгүй байхын аргагүй. Учир нь Махоганигийн зүүн хөл нь гэхэд бараг 50кг жинтэй гэнэ.

Тэрээр "зааны өвчин" гэх өвчтэй бөгөөд төрсөн цагаасаа эхлэж энэ өвчнөөр шаналаж байгаа гэнэ. Энэ төрлийн өвчтэй бусад хүмүүсийн хувьд хаван нь энгийн амьдрахад төдийлөн саад болдоггүй боловч Махоганигийн хувьд хаван нь заримдаа асар том хэмжээнд хүрдэг байна. Энэ үедээ бүсгүй алхах, орноосоо босоход хүртэл багагүй хүчин чармайлт гаргадаг.

Гэвч Махогани энэ бүх хүндрэлийг үл тоож, мэргэжлийн загвар өмсөгч болох шийдвэрийг гаргасан байна. Тэр өөртэй нь адилхан асуудалтай хүмүүс ч загварын сэтгүүлийг чимэглэж, тансаг зэрэглэлийн даашинз өмсөж, мянга мянган шүтэн бишригчтэй болох боломжтой гэдгийг батлахыг зорьж байгаа гэнэ.  Тиймээс ч тэр өөрийн хөлийг үл нуух хувцсыг сонгож, зураг авалтанд оролцдог байна. Тэр ч бүү хэл  хөлөө тодотгож өгдөг аж.

Одоогийн байдлаар, загварын агентлагууд бүсгүйг олж хараагүй байгаа бөгөөд томоохон загварын гэрээ байгуулах нь бүсгүйн мөрөөдөл болжээ. Бүсгүй төрсөн цагаасаа эхлэж энэхүү өвчнөөр шаналаж байгаа учир арван жилд байхдаа огт найзгүй байсан гэнэ. Үеийнхэн хүүхдүүд түүнийг шоолж, хамтдаа тоглох, найзынхаа эгнээнд оруулахыг хүсдэггүй байжээ.

Харамсалтай нь орчин үеийн анагаах ухаан энэ төрлийн өвчнийг эмчлэх аргыг хараахан олоогүй.  Гэхдээ өвчний шинж тэмдгийг бууруулах эмчилгээг хийх боломжтой. Үүнд массаж хийх, үрэвслийн эсрэг тариа хийх гэх мэт аргуудыг ашиглаж болно. Бүсгүйн хөл тогтмол өвддөг учир тэрээр эмчийн хяналтанд байх шаардлагатай. Ийнхүү өвчин шаналалаасаа болж Махогани эмнэлэгт их хэвтэж, зарим зураг авалтаас татгалздаг. Энэ нь түүнийг олонд танигдахад бага зэрэг саад учруулж байна.

Эцэст нь  Махогани хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлж, загварын ертөнцийг чимэх болов уу гэж найдах л үлдэж байна. Магадгүй хэдэн жилийн дараа тэр мэргэжлийн топ-модель болох ч юм билүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()