Амьдралаа илүү амархан болгох 10 сонирхолтой арга

2012-02-10, 03:40
405

Өөрийн хүссэнээ хийх нь таны эрх. Өглөө 6 цагт босмооргүй байвал босохгүй байж болно. Хэмнэлтийг мартаж, хүссэн зүйлээ худалдаж авч болно. Хоолны дэглэм барихгүй, махлаг хэвээрээ үлдэхийг хүсч болно. Таны л хувийн амьдрал шүү дээ. Энэ мэтээр та бүхнийг хийж болох ч өөрийн дотоод амар амгаланг ийм байдалтайгаар олно гэж хүлээгээд хэрэггүй. Гэхдээ та дараах зөвлөгөөг сонссоноор өөрийгөө хэт зовоолгүйгээр амьдралаа илүү амархан болгож чадна.

Амьдралаа илүү амархан болгох 10 сонирхолтой арга

1 Толгойд юм орж ирэхгүй бол босоод алх

Гүн бодолд автсан хүмүүс өрөөн дотор нааш цааш холхидог нь зүгээр нэг тохиолдол биш. Учир нь алхах үед бидний тархи илүү идэвхтэй ажиллаж эхэлдэг гэнэ. Стэнфордын их сургуулийн явуулсан судалгаагаар алхаж байгаа хүний бүтээлч байдал суух юм уу хэвтэж байгаа хүнийхээс 60 хувиар илүү байдаг аж. 

Толгойд юм орж ирэхгүй бол босоод алх

2 Ядарч, сэтгэл хямраад байвал гадил ид

Гадил жимс нь сэтгэл санаагаар унах, таагүй мэдрэмж төрөх болон өвлийн улиралд нарны энерги багасдагаас үүдэж ядрах гэх мэт асуудлуудыг даван туулахад тусалдаг.  Иймд дараагийн удаа та сэтгэлээр унаж, аливаа зүйлд сэтгэл хангалуун бус байвал шууд л гадил идээрэй. Гадил жимс бараг бүхэлдээ цэвэр нүүрс уснаас бүрддэг учраас цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгож, эрч хүчийг өгч, В аминдэм нь таны мэдрэлийг тайвшруулна. 

Нэмж дурдахад гадил жимсэнд үл орлуулах амин хүчил триптофан агуулагддаг бөгөөд энэ нь аз жаргалын даавар болох серотонины нийлэгжилтийг идэвхжүүлдэг байна.

Ядарч, сэтгэл хямраад байвал гадил ид

3 Өөртөө итгэл муутай байвал нуруугаа тэгшил

Хэдий хоорондоо хамаарал багатай мэт санагдавч нуруугаа бөгтийлгүй цэх зогсох нь тухайн хүний өөртөө итгэх итгэлийг үнэхээр нэмж чаддаг. Ялангуяа хүмүүс ажил дээрээ компьютерийн дэлгэц, гэртээ ирээд утасны дэлгэц шагайдаг болсон өнөө цагт энэ нь бүр ч ач холбогдолтой болжээ.

Тиймээс та яг одоо биеэрээ илүү том орон зай эзэлж байгаагаар төсөөлөөд нуруу, мөрөө тэгшлээрэй. Энгийнээр хэлэхэд өрсөлдөгчөө харсан амьтан хэрхэн биеэ бэлддэгийг дуурайхад л хангалттай. Та шууд л хүч чадлаа ухаарч, мэдэрч эхэлнэ.

Өөртөө итгэл муутай байвал нуруугаа тэгшил

4 Хэмнэлтийг мэдэрмээр байвал дата багцаа үржүүлж ав

Байнгын хэрэглээгээ өөрийн хэрэгцээндээ тохируулан сонгож хэмнэлт хийхийг хүн бүр зорьдог ч яаралтай үед интернетгүй болох гэх мэт төлөвлөөгүй зардал цөөнгүй гардаг шүү дээ.

Тэгвэл та Юнителийн ямар ч дата багцыг авахад хэмжээ нь 2-8 дахин үржигдэж таны дансанд ордог болсныг мэдсэн үү? Өөрөөр хэлбэл таны авсан дата багц санамсаргүй байдлаар хамгийн багадаа хоёр, хамгийн ихдээ найм хүртэл үржигдэнэ. Жишээлбэл та 50 GB-ын багц авсан бол түүнийгээ 100GB эсвэл 200GB, тэр ч байтугай 400 GB болгон ихэсгэх боломжтой гэсэн үг.

Хэмнэлтийг мэдэрмээр байвал дата багцаа үржүүлж ав

Та өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн их дататай болон урт хугацаатай багцуудаас сонгож энэхүү урамшууллыг эдлээрэй. Дата багцын төрлүүд болон хэрхэн үржигдэх жишээг дараах зургаас харна уу.

Дата багц авах сувгууд болон ашиглах заавар:

5 Бусдад таалагдмаар байвал нэрийг нь цээжил

Олны дунд нэр хүндтэй болж, харизмаа хөгжүүлэхийг хүсвэл дөнгөж танилцаад л өнгөрсөн хүмүүсийнхээ нэрийг сайн цээжлэхээс эхлээрэй. Ингээд зогсохгүй тэдэнд хандахдаа заавал нэрээр нь дуудаж, үүнийгээ хэвшил болгох хэрэгтэй. Ингэснээр нөгөө хүн өөрийгөө зүгээр л олны дундах нэгэн биш, чухал хүн мэтээр мэдэрснээр таныг илүү хүндэлж, бодол санаагаа илүү нээлттэй хуваалцах юм.

Бусдад таалагдмаар байвал нэрийг нь цээжил

6 Хурдан шийдвэр гаргамаар байвал сонголтоо хязгаарла

Зөв шийдвэр гаргахын тулд илүү олон сонголт, илүү их мэдээлэлтэй байх ёстой мэт санагдах нь бий. Гэвч бодит байдал дээр сонголт ихсэх тусам боломжууд багасч байдаг. Ялангуяа яаралтай үед нухацтай шийдвэр гаргах хэрэгтэй үед хэт олон сонголт нь таныг буруу чиглэл рүү хөтлөх магадлалтай. 

Бараа ихтэй супермаркет руу зөвхөн өндөг авах гэж ороод өндөгнөөс бусад бүх зүйлийг аваад гарахтай үүнийг зүйрлэж болно. Иймд та өөрийн сонголтуудаа хязгаарлан цөөхөн бөгөөд маш тодорхой болгож, "яахав, байж болох л юм" гэж бодсон сонголтуудыг бүр мөсөн мартах хэрэгтэй.

Хурдан шийдвэр гаргамаар байвал сонголтоо хязгаарла

7 Түгшүүртэй мэдрэмж төрж байвал бодлоо жагсаан бич

Сэтгэлийн түгшүүр, санаа зовнил, стрессийг хүн бүр үзэж туулдаг. Ийм хэвээр удаан байвал сэтгэл түгших мэдрэмж яваандаа архаг эмгэг болж хувирна. Гэхдээ үүнээс сэргийлэх хялбар арга бий. Юу бодож, мэдэрч байгаагаа ярихад л хангалттай. Энэ нь заавал өөр хүнтэй уулзаж, доторхоо хуваалцана гэсэн үг биш бөгөөд зүгээр л тэмдэглэлийн дэвтэр дээр бодлоо бичээд хаачихад болно. Итгэхэд хэцүү ч хэвийн байдалдаа эргэж ороход энэ арга үнэхээр сайн тусалдаг.

Түгшүүртэй мэдрэмж төрж байвал бодлоо жагсаан бич

8 Бусад хүмүүс мундаг санагдаад байвал уншиж эхэл

Урам зориг өгч, амжилтын зам руу тань чиглүүлэх сүржин уриатай олон лекц, уулзалт, семинар зохиогддог. Гэхдээ тэрхүү лекцэн дээр сонссон бүхэн танхимаас гараад л хэрэггүй болно. Ихэнх тохиолдолд нэг хүний мэдлэг нөгөө хүний нөхцөл байдалд тохирдоггүй. Хийх шаардлагатай зүйлийг тухайн хүн зөвхөн өөрийн чадлаар хийх боломжтойг хүмүүс ухаардаггүй. Өмнө нь өөр хүн хийгээд болгочихсон юм бол та ч гэсэн хийж чадна шүү дээ. Иймд ном худалдаж аваад унш, авсан мэдлэгээ бодит зүйл болго. Шинэ, сонирхолтой мэдлэг олж, түүнийхээ бодит ашгийг гаргах тохиолдол өдөр бүр яаж ийгээд л гарч ирдэг. Зөвхөн ном гэлтгүй блог, википедиагийн сэдэв, тэр ч байтугай телевизийн зарим нэвтрүүлгүүд ч гэсэн таны аливаа зүйлийн тухай ойлголтыг өөрчилж чадна.

Бусад хүмүүс мундаг санагдаад байвал уншиж эхэл

9 Мөнгө их үрээд байвал бэлэн мөнгө ашиглаад үз

Долоо хоног эсвэл нэг сарын турш  зөвхөн бэлэн мөнгөөр гүйлгээ хийх туршилтыг хэрэгжүүлээд үзээрэй. Энэхүү аргыг ашигласнаар та мөнгөний үнэ цэнийг мэдэрч, зарлагаа хянаж чадна. Учир нь бид карт уншуулах үедээ хэр хэмжээний мөнгө үрж байгаа баримжаагаа алдаж эхэлдэг. Харин та бэлэн мөнгө хэрэглэвэл нүдэн дээр тань багасах мөнгөн дэвсгэртүүдийг хараад танд тэр зүйл үнэхээр хэрэгтэй юу гэдгийг бодож, өөртөө дүгнэлт хийх болно.

Мөнгө их үрээд байвал бэлэн мөнгө ашиглаад үз

10 Өөрчлөлт мэдрэгдэхгүй байвал цаг хугацаанд итгэ

Хүмүүс ямар нэг нүдэнд үзэгдэх өөрчлөлт гарч байж л амжилтанд хүрсэнд тооцдог. Жишээ нь, хүмүүс хоолны дэглэм бариад 2 хоноогүй байж жингээ үзэх нь бий. 

Мэдээж хэрэг өөрчлөлт гэдэг удаанаар ирдэг зүйл учраас тэвчээртэйгээр, бага багаар хичээх нь чухал. Тиймээс өдөрт гаргаж буй хичээл зүтгэлийн ердөө 1 хувийг өөрийгөө өөрчлөхөд зарцуулах нь хэрэгтэй юм. Эхэндээ та нэг их ялгаа анзаарахгүй байж болох ч цаг хугацаа өнгөрөхөд үр дүн нь аажмаар ил болно. Хамгийн гол нь тасралтгүй, сахилга баттай хөдөлмөрийн үр шимээр таны зорилго биелэлээ олно. 

Өөрчлөлт мэдрэгдэхгүй байвал цаг хугацаанд итгэ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()