"Хөшигний цаадах нууц" - Эротик киноны зураг авалтыг хэрхэн хийдэг вэ?

2012-02-09, 23:27
802

Кинон дээрх хүний дотно харилцааг харуулсан халуухан үзэгдлийг бүхий л үзэгчид нууцхан хүлээдэг ч энэ нь жүжигчид, найруулагч, зураг авалтын багийнхны хувьд огт өөр түүх ажээ. Ялангуяа камерын дуран, олон хүний нүдний өмнө танихгүй шахуу жүжигчинтэй эхээс төрсөн биеэрээ бодит үйл явдлыг дуурайн харуулна гэдэг жүжигчний хувьд нэлээн зориг шаардсан, бэрхшээлтэй ажил гэдэг нь ойлгомжтой. Ингээд та бүхэнд дэлгэцийн уран бүтээл дээрх насанд хүрэгчдэд зориулсан хэсгийн зураг авалтыг хэрхэн хийдэг тухай хүргэж байна.

"Хөшигний цаадах нууц" - Эротик киноны зураг авалтыг хэрхэн хийдэг вэ?

Тэд жинхэнээсээ "хийх" тохиолдол бий юу?

Үнэнийг хэлэхэд орчин үеийн кино урлагт жүжигчид зураг авалтын талбай дээр чармай нүцгэлэх, эсвэл жинхэнээсээ дотно харилцаанд орох шаардлага огт байхгүй. Мэдээж энэ нь порно биш эротик кино учраас бодит хавьталыг буулган үзүүлэх нь ихэнх оронд хууль бус явдалд тооцогдоно.

Тэд жинхэнээсээ "хийх" тохиолдол бий юу?

Жүжигчдийн нууц эрхтнийг хэрхэн далдалдаг вэ?

Жүжигчний бэлэг эрхтэн орчмыг ил задгай харуулдаг хэсэгтэй киног та нэг бус удаа үзэж байсан байх. Гэхдээ бодит байдал дээр тэдгээрийн ихэнх нь үзэгчдийн нүдийг хуурсан байдаг гэнэ. Тийм хэсгийн зураг авалтад хамгийн өргөн ашигладаг нь биеийн өнгөтэй "үл үзэгдэгч" наалт бөгөөд түүний ачаар жүжигчид биеийнхээ нууц хэсгийг далдлах далдлах, өөрийгөө болон хамтран тоглогчоо тухгүй байдалд оруулахгүй байх боломжтой болдог.

Хэрэв найруулагч үүнээс илүү бодит зураглалыг харуулахаар шийдвэл жүжигчний биед хиймэл бэлэг эрхтэн наах аргыг хэрэглэдэг байна. Жишээлбэл "Nymphomaniac" болон "Blue Is the Warmest Colour" киноны ил задгай хэсгүүд дээр уг аргыг хэрэглэжээ. Түүнчлэн эмэгтэй жүжигчдийн хувьд силиконоор хийсэн хиймэл хөхний товч ашиглах тохиолдол ч бий гэнэ. 

Жүжигчдийн нууц эрхтнийг хэрхэн далдалдаг вэ?

Жүжигчний сэрэл хөдөлдөг үү?

Ялангуяа эрэгтэй жүжигчдийн хувьд өөрийн биеийн байгалаас заяасан хариу үйлдлийг хянах тун хэцүү байх гэж та бодож магадгүй. Гэтэл бодит байдал дээр зураг авалтын талбайд сэрэл хөдөлнө гэдэг бараг боломжгүй зүйл гэнэ. Олон цагийн турш найруулагчийн зааврыг дагаж, нэг үйлдлээ олон дахин хийж, төгс үр дүн гаргахын төлөө хичээнэ гэхээр тэр талаар бодох ч сөхөө гарахгүй аж. 

Жүжигчний сэрэл хөдөлдөг үү?

Жүжигчин огт нүцгэлмээргүй байвал яах вэ?

Сүүлийн жилүүдэд жүжигчид хувцсаа ч тайлалгүйгээр эротик хэсэгт тоглодог болжээ. Тодруулбал тухайн хэсэгт ногоон өнгийн тусгай өмсгөл өмсөөд жүжиглэхэд л хангалттай бөгөөд дараа нь мэргэжлийн хүмүүс компьютер графикийн аргаар нүцгэн биеийг орлуулан эвлүүлэг хийнэ.

Үүний зэрэгцээ мэдээж орлон тоглогчийн нүцгэн биеийг "ашиглаж" болно. Жүжигчний царай, орлон тоглогчийн биеийг харуулсан хэсгийн зургийг тусад нь аваад хожим эвлүүлэхэд тун хялбар аж. Жишээлбэл "Хаан ширээний тоглоом" цувралд Серсейг олны өмнө нүцгэлж доромжилдог хэсгийн зураг авалтыг орлон тоглогч ашиглан гүйцэтгэжээ.

Жүжигчин огт нүцгэлмээргүй байвал яах вэ?

Зураг авалтын өрөөнд олон хүн байдаг уу?

Кино урлагт "хаалттай зураг авалтын бүс" гэсэн ойлголт бий. Эротик зураг авалтыг хийхэд жүжигчдийн дэргэд ихэвчлэн аль болох цөөн хүн байлгахыг хичээдэг бөгөөд заримдаа найруулагчтай хамт ганцхан зураглаач ажилладаг байна. Жишээлбэл Eyes Wide Shut кинонд Том Круз, Николь Кидман хоёрын халуухан хэсэг дээр найруулагч Стэнли Кубрик өөрөө зураглаач хийсэн аж.

Зураг авалтын өрөөнд олон хүн байдаг уу?

Жүжигчид хэрхэн бэлддэг вэ?

Мэдээж жүжигчид кино бүтээгчидтэй өмнө нь хийсэн гэрээний үндсэн дээр харилцан тохиролцож, эротик хэсгийн зураг авалт хэрхэн явагдах үйл явцтай танилцсан байдаг. Зураг авалтын өмнө найруулагч болон жүжигчид ямар үйл хөдлөл, нүүрний хувирал гаргах гэх мэтчилэн бүхий л нарийн ширийн зүйлсийг ярилцана.

Нэг үзэгдлийг ихэвчлэн олон хэсэгт хувааж зураг авдаг тул жүжигчин эхлээд л шууд камерын өмнө нүцгэлнэ гэдэг ховор аж. Мөн хоёр жүжигчин эротик хэсэгт тоглохын өмнө хэд хэдэн удаа хувцастай бэлтгэл хийж байгаад гол зураг авалтад орох нь бий.

Жүжигчид хэрхэн бэлддэг вэ?

Таны үзэж байсан хамгийн мартагдашгүй эротик хэсэг юу байсан бэ?

Залуу хосуудын оргилсон хайр, дур хүслийн илэрхийллийг нүд баясгам өнгө зураглал, уран нарийн гоо зүйтэй хослуулан өвөрмөц өнцгөөс харуулах "Миний муужгай" эротик цуврал энэхүү асуултын хариултыг өгч чадна. Анги бүртээ өөр өөр халуухан учралын түүхийг өгүүлдэг, "эзэнтэй" буюу хэн нэгний амьдралд тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн гэдгээрээ ялгарах энэхүү уран бүтээлийг та зөвхөн LookTV-ээр Premium багцаа идэвхжүүлээд хүлээн авч үзээрэй.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()