Харилцааг нь бараг хэн ч мэдэлгүй өнгөрсөн Холливудын экс хосууд

Алдартнуудын дотно харилцааг бараг хүн бүр сонирхдог учраас хэвлэлүүд энэ тухай мэдээллээр биднийг байнга бөмбөгдөж байдаг билээ. Тэгвэл зарим одууд өөрсдийн харилцааг удаан хугацаанд нууцалж чадсан байдаг бөгөөд тэднийг салсны дараа л олон нийт энэ тухай мэдэж авсан тохиолдол хэд хэд бий. Энэ үүднээс та бүхэнд тэрхүү нууцлаг оддын харилцааны тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Харилцааг нь бараг хэн ч мэдэлгүй өнгөрсөн Холливудын экс хосууд

1 Леонардо Ди Каприо болон Блейк Лайвли

2011 оны зун Леонардо Ди Каприо жүжигчин Блейк Лайвлитай учир ургуулсан ч энэ харилцаа 5 сар л үргэлжилсэн байна. Учир нь Лайвли харилцаагаа илүү гүнзгийрүүлэхийг хүссэн боловч эрх чөлөөтэй байхыг хүсдэг Леонардо шууд татгалзсан хариу өгчээ. Тиймээс Блейк шууд өөрийн амьдралаа бодоод салахаар шийджээ. Үүнээс жилийн дараа тэрээр Райан Рейнольдстой гэрлэсэн бөгөөд өдгөө хосууд 3 хүүхэдтэй болоод байна.

Леонардо Ди Каприо болон Блейк Лайвли

2 Сара Жессика Паркер болон Николас Кейж

"Honeymoon in Las Vegas" киноны зураг авалтын үеэр танилцсан энэ хоёр богинохон хугацааг хамтдаа өнгөрүүлжээ. Сара Жессика Паркер өмнөх амраг Роберт Даунигаас салаад удаагүй байсан тул нэг ёсондоо зугаа гаргах хүн хайсан нь тэр байв. Кейж ч ялгаагүй жүжигчин бүсгүйгээс салсан даруйдаа өөр хүнтэй нэр холбогдсон байна. 

Сара Жессика Паркер болон Николас Кейж

3 Рене Зелвегер болон Брэдли Купер

"Case No. 39" киноны зураг авалтын үеэр танилцсан Рене Зелвегер болон Брэдли Купер нар хэдэн жилийн дараа үерхэж эхэлсэн байна. Гэхдээ үл мэдэгдэх шалтгааны улмаас тэд хэдхэн жилийн дараа салсан юм. Дам яриагаар бол Рене гэрлэхийг хүссэн нь Брэдлид огт таалагдаагүй байна. 

Рене Зелвегер болон Брэдли Купер

4 Мэттью Макконахи болон Сандра Баллок

"A Time to Kill" киноны зураг авалтын үеэр танилцсан хоёр жүжигчин бүтэн жилийг хамтдаа өнгөрүүлжээ. Харамсалтай нь хэн хэн нь шахуу зураг авалтын хуваарьтай байсан учраас удалгүй хөндийрсөн байна. Харин сэтгүүлчдийн үзэж буйгаар Сандра гэнэт жирэмсэн болсноо хэлсэн нь Мэттьюг айлгасан аж. Гэхдээ жирэмсний тест нь алдаатай заасан болохыг Сандра хожим нь олж мэджээ. 

Мэттью Макконахи болон Сандра Баллок

5 Ума Турман болон Гари Олдман

Ума Турманы анхны хайр нь Гари Олдман байсан юм. Хэдийгээр тэд 12 насны зөрүүтэй байсны дээр Гари согтууруулах, мансууруулах бодисны хамааралтай байсан ч үүнд Ума санаа зоволгүй анхны хайртайгаа гэрлэж чаджээ. Үнэхээр 20 настай бүсгүй чадах бүхнээ хийж нөхрөө халамжилсан байна. Харамсалтай нь Гари түүний зүтгэлийг үнэлж чадаагүй учраас Ума 2 жилийн дараа салахаар шийджээ. 

Ума Турман болон Гари Олдман

6 Кэмерон Диаз болон Жастин Тимберлейк

Бие биедээ ухаангүй дурласан Кэмерон Диаз болон Жастин Тимберлейк нар 4 жилийг хамтдаа өнгөрөөсөн юм. Тэд салсныхаа дараа ч гэсэн сайн найзууд хэвээр үлдсэн учраас харилцааныхаа тухай тэр бүр яриад байдаггүй аж. 

Кэмерон Диаз болон Жастин Тимберлейк

7 Кира Найтли болон Жэйми Дорнан

Зарим эрчүүд найз бүсгүй нь өөрөөс нь илүү баян эсвэл алдартай байхыг тэвчиж чаддаггүй юм. Жэйми Дорнаны хувьд Кира Найтли аль алинаар нь илүү байсан бөгөөд тэрээр эмэгтэй хүний нэр нөлөөн дор удаан амьдарч чадахгүй гэж бодсон учраас салахаар шийджээ. 

Кира Найтли болон Жэйми Дорнан

8 Жульетт Льюис болон Брэд Питт

"Too Young to Die" кинонд тоглож байхдаа 27 настай Брэд Питт 17 настай Жульетта Льюистэй танилцаж удалгүй үерхэж эхэлжээ. Тэд 3 жил үерхээд хоёр тийш болсон бөгөөд Брэд ч энэ тухай нэг их зүйл бодоогүй байна. Харамсалтай нь анхны хайр нь бүтэлгүйтсэн Жульеттад энэ бүхэн хүнд туссан гэдэг. 

Жульетт Льюис болон Брэд Питт

9 Мадонна болон Тупак Шакур

Мадонна олон жилийн турш Тупак Шакуртай үерхэж байсан гэдгээ үгүйсгэж ирсэн юм. Харин хэдэн жилийн өмнө Тупакын түүнд зориулж бичсэн хайрын захидал дуудлага худалдаанд орж бүх зүйл ил болсон юм. Тиймээс аргагүй болсон Мадонна энэ бүгдийг үгүйсгэхээ больсон бөгөөд оронд нь ийм хувийн шинж чанартай зүйлийг гадны хүнд зарахгүй байхыг шаардсан байна. 

Мадонна болон Тупак Шакур

10 Кейт Мосс болон Жонни Депп

Кейт Мосс болон Жонни Деппын харилцаа нууц байсан гэхээсээ илүү мартагдсан гэж нэрлэвэл зохих байх. Учир нь 90-ээд оны үед тэднээс илүү алдартай хос бараг л байгаагүй юм. Кейт Жонни нар бие биедээ ухаангүй хайртай байсан боловч хар тамхины хэрэглээнээс болоод байнга хэл амны бай болдог байжээ. Хэдийгээр тэд салсан хэдий ч өнөөг хүртэл сайн найзууд хэвээр байгаа юм. 

Кейт Мосс болон Жонни Депп

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()