35 нас хүрч буй рэппер Дрейк нэгэн инфлүнсер бүсгүйтэй инстаграмаар танилцаж, уулзахаар тохирчээ. Ингээд тэр хоёр хувийн үдэшлэгт хамтдаа оролцсоны дараа буудлын өрөөнд "үргэлжлүүлэхээр" болсон байна. Дрейк түүнээс бэлгийн харилцаанд орох хүсэлтэй байгаа эсэхийг нь асууж, нааштай хариу авчээ. Мэдээж тэрээр цаашдын үр дагаварыг бодолцож, харилцан зөвшилцөлийг баталгаатай болгосон нь тэр байв.
Нэр, нүүрээ нууцалсан тэрхүү бүсгүйн хэлснээр Дрейк хэрэг явдал нэгэнт дууссаны дараа угаалгын өрөө рүү яаран орж, хэрэглэсэн бэлгэвчээ хаясан байна. Харин бүсгүй тэр зуур өөрийн төлөвлөгөөгөө боловсруулжээ. Анхнаасаа тэрээр алдарт рэпперээс хүүхэдтэй болохын тулд үрийн шингэнийг нь ямар ч хамаагүй аргаар авахыг шийдсэн байжээ.
Рэпперийг гарч ирсний дараа бүсгүй угаалгын өрөө рүү орж, хогийн сав дотроос бэлгэвчийг олсон байна. Ингээд тэрээр бэлгэвчин доторхыг өөрийн биедээ оруулах гэтэл төсөөлөөгүй зүйл болжээ. Бэлэг эрхтэн нь дотроосоо түлэгдэж буй мэт мэдрэгдсэн тул тэрээр чанга хашхирчээ. Удалгүй Дрейк орж ирээд бэлгэвчин дотор халуун ногоотой соус хийгээд хаясан болохоо хэлжээ.
Төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн өнөөх бүсгүй өөрийн түүхээ MTO news сайтад ярьж, шүүхэд рэпперийн эсрэг гомдол гаргахад бэлэн байгаагаа хэлсэн аж.
Онигоо шиг сонсогдох энэхүү түүх цахим орчинд тарсны дараа мэдээж үүнийг үнэн эсэхэд эргэлзэж, тоглоом наргиан хийсэн хүмүүс олон байлаа.
"Бэлгэвчин дотор халуун соус байгааг хараад мэддэггүй юм аа гэхэд ядаж үнэрлээд мэдэж болно шүү дээ. Шал худал"
"Үнэн байлаа гэж бодоход тэр бүсгүй өөрийн хүслээр хог ухаж, олсон зүйлээ өөрийн биедээ хийсэн мөртлөө үүнийхээ төлөө Дрейкийг буруутгаж байгаа юм уу?" гэх мэтээр хүмүүс сэтгэгдэл бичжээ.
Гэтэл Дрейк хамгийн сүүлд оруулсан инстаграм пост дээрээ "15 минутын алдар хүндээ чи өөртөө үлдээ... Харин үлдсэн 23 цаг 45 минутыг нь би авчихъя" хэмээн бичсэн нь дээрх явдал үнэхээр үнэн байх магадлалтайг илэрхийлжээ.
Дашрамд дурдахад, тэрхүү бүсгүйн ярьснаар тэр хоёрын учрал 20 минут үргэлжилсэн бөгөөд Дрейкийн "бахархал" нь 18 см орчим урттай байсан гэнэ.