Эрчүүд нь эмэгтэйчүүдээс урт насалдаг орон дэлхий дээр ердөө 3 бий...

Дэлхийн хэмжээнд дундаж наслалт эрэгтэйчүүдийнх 70, эмэгтэйчүүдийнх 75 байдаг аж. Тэгвэл ДЭМБ-ын мэдээлснээр эрчүүдийнх нь дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс өндөр байдаг орон дэлхий дээр ердөө гуравхан байдаг гэнэ. Тэдгээрийн цаад шалтгаан нь юу юм бол?

Эрчүүд нь эмэгтэйчүүдээс урт насалдаг орон дэлхий дээр ердөө 3 бий...

1 Катар

Катар нь Ойрхи Дорнодын хамгийн баян орнуудын нэг бөгөөд нэг хүнд ногдох ДНБ-ээр дэлхийд тэргүүлэгч, эрүүл мэндийн үйлчилгээний зардлаар Арабын орнуудаа хошуучилдаг аж. 

Катарын эрүүл мэндийн үйлчилгээг хүн бүрт тэгш хүртээдэг бөгөөд энэхүү салбарын боловсон хүчин нь маш өндөр түвшинд мэргэшсний дээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байдаг гэнэ..

Тус улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 78, эмэгтэйчүүдийнх 76,6 юм байна.

Катар

2 Йордан

Хойд талаараа Сири, өмнөд талаараа Саудын Арабтай хиллэдэг Йорданы Вант улс хөршүүдээсээ тэс өөр юм. Тус улсын нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цөл бөгөөд хязгаарлагдмал байгалийн нөөцтэй аж. Ялангуяа ус, эрчим хүчний эх үүсвэрийн хомсдол нь эдийн засгийн хүндрэл үүсгэдэг байна. 

Үүний нөлөөгөөр тус улс нь ядуурал, ажилгүйдэл, өндөр инфляци, гэмт хэрэг гэх мэт олон асуудалд нэрвэгдсэний дээр эрүүл мэндийн үйлчилгээ олон нийтэд төдийлөн хүрэлцдэггүй. Гэсэн хэдий ч Иорданы эрэгтэйчүүд дунджаар 78.8, эмэгтэйчүүд 77.1 жил амьдардаг гэнэ. 

Йордан

3 Афганистан

Иргэний дайны хөлд нэрвэгдсэн тус буурай хөгжилтэй орон гадаадын тусламжаас бүрэн хамааралтай юм. Үүний дээр саяхан АНУ цэргээ татаж, исламын хэт даврагсдын гарт орсны нөлөөгөөр Афганистан иргэдийн дундаж наслалт улам багассан байна. 

Афганистаны эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ихэнх нь хөрш орнууд руу цагаачилсан байна. Тиймээс 100 мянган хүн амд ердөө 11 эмч, 18 сувилагч ногдох болжээ. Бүр хүн амын дөрөвний нэг нь эрүүл мэндийн үйлчилгээ огт авч чадахгүй байгаа гэнэ. Тус улсын эрэгтэйчүүд 63.3, эмэгтэйчүүд 63.2 насладаг аж. 

Афганистан

4 Дээрх орнуудын эрэгтэйчүүд нь яагаад илүү урт наслаж байна вэ?

Ер нь тухайн орон ядуу байх тусам хүйсийн дундаж наслалтын ялгаа багасдаг. Буурай орнуудад эмэгтэйчүүд шаардлагатай эмнэлгийн тусламж авч чаддаггүй учраас жирэмслэлттэй холбоотой хүндрэлээр нас барах нь элбэг байдаг. 

Дээрх 3 орон хөгжлийн хувьд эрс ялгаатай боловч тэднийг нэг зүйл нэгтгэж байгаа нь шашин юм. Исламын уламжлалд эмэгтэй хүн эрэгтэй хүнд захирагдах ёстой гэдэг бөгөөд тэдэнд ажил эрхлэх, суралцах эрх дутагдмал. Мөн хууль эрх зүйн хүрээнд бүсгүйчүүд маш бага эрх эдлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн үйлчилгээнд эрчүүдийг давуу эрхтэй хамруулах нь бий. 

Үүнээс гадна Исламын хуулиар архи, согтууруулах ундааг бүрэн хориглодог нь эрчүүдийн эрүүл мэндэд эерэг нөлөөг үзүүлж, урт наслалтад нөлөөлдөг байх магадлал өндөр аж. Чухам ийм хүчин зүйлсийн улмаас голдуу Арабын орнуудад хоёр хүйсний дундаж наслалт ойролцоо, эсвэл эрчүүдийнх нь илүү байх үзэгдэл ажиглагддаг байна.

Дээрх орнуудын эрэгтэйчүүд нь яагаад илүү урт наслаж байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()