Хүн амьдралдаа хэдэн хүнтэй "унтаж үзэх" хэрэгтэй байдаг вэ?

2022-01-07, 09:51
37,609

Хүмүүс анх танилцахдаа нэгнээ шинжихийн тулд дуртай өнгө чинь юу вэ, ямар хамтлагийг сонсдог вэ гэх мэт энгийн асуултуудыг асууж, харин нэлээн дотно болсныхоо дараа өмнөх амьдралдаа сексийн хэдэн хамтрагчтай байсан эсэхийг мэдэхийг хүсдэг шүү дээ. Тэгвэл Европын нэгэн судалгааны байгууллага энэ асуултад яг тохирсон хариулт юу болох, бодит байдал дээрх тоо баримт хэд болохыг мэдэхээр шийджээ. Ингээд тэд хоёр хүйсний 2000 гаруй хүнээр судалгаа бөглүүлсэн байна. Үр дүнд нь тэд эрчүүд, эмэгтэйчүүдийн амьдралдаа учирсан хүмүүсийн дундаж тоог гаргаад зогсохгүй бидний мэддэггүй олон сонирхолтой баримтыг ил болгосон байна.

Хүн амьдралдаа хэдэн хүнтэй "унтаж үзэх" хэрэгтэй байдаг вэ?

Хэд байвал "хэвийн"-д тооцогдох вэ?

Судалгааны үр дүнд дурдсанаар эрчүүдийн 58.6 хувь, эмэгтэйчүүдийн 67.4 хувь нь сексийн өмнөх туршлагынх нь тухай асуултад ямагт үнэнээр нь хариулдаг гэнэ. Үүнтэй зэрэгцэн эрчүүдийн 17.5 хувь нь үүнд худлаа хариулдаг буюу учирсан бүсгүйчүүдийнхээ тоог нэмж хэлдэг нь тогтоогдсон бол эмэгтэйчүүдийн 18.6 хувь нь эсрэгээрээ унтсан эрчүүдийнхээ тоог багасгаж хэлдэг ажээ. 

Үүнээс үзвэл сексийн олон хамтрагчтай эмэгтэй хүн "явдалтай" нэгэнд тооцогддог байхад ижил үзүүлэлттэй эрчүүдийг "сайн эр" гэж үздэг нийгмийн тогтсон хандлага хэвээр байгаа бололтой.

Хэд байвал "хэвийн"-д тооцогдох вэ?

Тэгвэл сексийн хамтрагчийн байж болох хамгийн өндөр тоо хэд байх хэрэгтэй тал дээр эрчүүд, эмэгтэйчүүдийн үзэл бодол бараг ялгаагүй байжээ. Тус судалгааны явцад эрчүүдийн төлөөллийн үзсэнээр амьдралдаа унтаж үзэх хүний тоо хамгийн ихдээ 14 байх хэрэгтэй бөгөөд түүнээс дээшилбэл хүйсээс үл хамааран "завхай" нэгэнд тооцогдохыг олонх нь дэмжжээ. Харин бүсгүйчүүдийн үзсэнээр энэ тоо 15.2 байх ёстой гэнэ.

Харин эсрэгээрээ хамгийн бага тоо нь хэд байх хэрэгтэйг асуухад эрчүүд дунджаар 2.3 хамтрагч, эмэгтэйчүүд 1.9 гэж хариулсан байна.

Ийнхүү судлаачид хүмүүс сексийн хамтрагчийн тоо хэд байх нь хэт их, эсвэл хэт бага гэж үздэгийг мэдсэнээр хамгийн чухал асуултын хариуг олох боломжтой болжээ.

Судалгааны дүгнэлтээр хүн амьдралдаа яг хэдэн хүнтэй унтаж үзвэл тохиромжтой байдаг эсэх дээр эрчүүдийн хувьд 7.6 хүн, эмэгтэйчүүдийн хувьд 7.5 хүн гэсэн үр дүн гарсан байна. 

Сонирхолтой нь судалгаанд оролцогсдын сексийн жинхэнэ туршлага нь дээрх тоонуудтай бараг ижил буюу эрчүүд нь дунджаар  8.8 бүсгүйтэй, эмэгтэйчүүд нь дунджаар 7 эртэй секс хийсэн болохоо хэлжээ.

Энэ талаар хайртай хүнтэйгээ ярилцах хэрэгтэй юу?

Өөрийн сексийн туршлагын талаар шинээр харилцаа үүсгээд буй хүнтэйгээ илэн далангуй ярилцахад мэдээж хэцүү байдаг. Ялангуяа энэхүү мэдээлэл хосуудын дунд тодорхой хэмжээгээр үл итгэлцэл үүсгэж, цаашлаад салалтанд ч хүргэж мэднэ. Тиймдээ ч дээрх судалгаанд оролцогсдоос эрчүүдийн 35.3 хувь, эмэгтэйчүүдийн 36.3 хувь нь танилцсанаас хойш 1-4 сарын дотор хостойгоо энэ талаар ярилцах нь зөв гэж үзжээ. Тэгвэл эрчүүдийн 11.4 хувь, эмэгтэйчүүдийн 10.9 хувь нь тэрхүү мэдээллээ хайртай хүнтэйгээ огтхон ч хуваалцахгүй байх хэрэгтэй гэж хариулсан байна.

Эндээс үзвэл өөр нэгэн асуулт чухал хэвээр үлдэж байна. Шинээр харилцаа үүсгэсэн хүний тань өмнөх сексийн амьдрал танд хамаатай юу? Хэрэв тийм бол түүнээс шалтгаалж харилцаагаа дуусгах нь зөв үү? 

Судалгаанд оролцогчдын 9 хувь нь хэрэв хамтрагч нь хэт олон хүнтэй өмнө нь секс хийснийг мэдвэл шууд сална гэжээ. Харин тэдний ердөө 2 хувь нь тухайн хүн өмнө нь цөөн хүнтэй унтаж үзсэн, туршлага муутай байвал харилцаагаа дуусгана хэмээн хариулжээ.

Энэ талаар хайртай хүнтэйгээ ярилцах хэрэгтэй юу?

Сексийн хамтрагч, эсвэл хайр дурлал...

Эцэст нь дурдахад секс бол хайр дурлал мөн эсэх, цаашдын харилцаанд санаа зовохгүй зүгээр л "нэг шөнийн учрал" хүн бүрт байх ёстой эсэх дээр хүн бүр зөв ойлголттой байх хэрэгтэй. Энэ асуултын хариултыг үзэгчдийг дэлгэцийнх нь өмнө уяж чаддаг "Love & Sex" олон ангит киноны хоёрдугаар улирал танд өгүүлэх болно.

"VOO originals" болон найруулагч Б.Чингүүний шинэхэн бүтээл, О.Амгаланбаатар, Г.Дөлгөөн, Э.Мадина зэрэг чадварлаг бөгөөд сэтгэл булаам жүжигчдийн тоглосон энэхүү кино тэрхүү мөнхийн сэдвийг сонирхолтой байдлаар хөндөхөөс гадна эрхэмсэг өнгө будаг, гоёмсог халуухан дүрслэлээрээ таны нүдийг баясгах болно. 

"Love & Sex" олон ангит киноны шинэхэн ангиудыг та "VOO" аппликэйшний StandardHD болон PremiumHD багцаас долоо хоног бүрийн Баасан гараг бүр хүлээн авч үзээрэй.

Сексийн хамтрагч, эсвэл хайр дурлал...

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.