Таны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг эмээ нарын 7 төрөл

Эмээ нар ихэнхдээ л сайхан сэтгэлтэй, хөгжилтэй, ач зээ нарынхаа төлөө гэсэн агуу их хайртай хүмүүс байдаг бөгөөд бүхий л хайраа тэдэнд зориулах эрмэлзэлтэй байдаг. Тэд амтат хоол хийж үр хүүх дайлахаас хэзээ ч залхахгүй. Гэхдээ зарим төрлийн эмээ нар хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Мэдээж, энэ нь санаатай хийж буй зүйл биш гэдгийг мэдэх нь зүйтэй.

Таны хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг эмээ нарын 7 төрөл

1 "Ээж шувуу"

Энэ төрлийн эмээ нар ач зээ нартаа хэтэрхий их анхаарал хандуулж, өөрт нь аюултай санагдсан бүх зүйлийг хориглодог байна. Жишээлбэл: “Савлуур дээр битгий суу, унана”, “Малгайгаа өмс. Гадаа хүйтэн байна”, “Хүүхдүүдтэй битгий тогло. Тэд чамайг гомдооно” гэх мэт. Гэхдээ энэ бүхэн нь мэдээж ач зээд нь таалагдахгүй учир хүүхэд уйлах болно.  Энэ бол хэт их анхаарал хандуулж буй шинж тэмдэг юм.

Ийнхүү тогтмол хэт их анхаарал хандуулснаас болж хүүхэд эмээгийнхээ хэлэхийг тоохоо больж, үнэхээр аюул гарсан үед түүний анхааруулгыг чихнийхээ хажуугаар өнгөрөөх магадлалтай. Үүнээс гадна энэ төрлийн хүүхэд ичимхий болж, өөрийн гэсэн бодолгүй болж өсөх аюултай.

"Ээж шувуу"

2 "Хүний хүүхэд"

Энэ төрлийн эмээ бол эхний эмээгээс тэс өөр. Жишээлбэл: эцэг эх нь залгаж хүүхдээ юу хийж байгааг асуухад тэр мэдэхгүй. Хүүхэд юу идсэн бэ гэж асуухад тэр утсан загас сонгинотой идсэн гэж хээв нэг хариулах болно. Эдгээр эмээ нар хүүхдэд анхаарал хандуулахаасаа илүү өөртөө анхаарал хандуулна. Гадаа гараад хүүхдээ төдийлөн хайхрахгүйгээр зогсохгүй бусад хүүхдүүдтэй тоглохыг нь хүлээн зөвшөөрдөг. Харин өөрөө бусад хүмүүстэй буу халж суухад бэлэн байдаг аж. Энэ төрлийн эмээтэй хүүхдээ удаан үлдээх нь аюултай шүү.

"Хүний хүүхэд"

3 "Асрагч"

Эмээ нар ач зээ нараа хооллох ихээхэн дуртай байдаг бол энэ төрлийн эмээ нарын хувьд хүүхдүүд нь тогтмол туранхай, өлсөж байгаа мэт санагддаг гэнэ. Тиймээс тэр хүүхдийг үргэлж хооллохыг хичээх болно. Гэхдээ зогсоо зайгүй хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бөгөөд тухайн хүүхэд илүүдэл жин, өтгөн хатгалт, хоол боловсруулах эрхтний асуудалтай тулгарна.

"Асрагч"

4 "Багшлагч"

Энэ төрлийн эмээ нар үнэхээр тэтгэвэрт гарахынхаа өмнө багшаар ажилласан байх магадлалтай.  Ингээд л тэд залуу эцэг эхчүүдэд тогтмол зааж сургадаг. Жишээлбэл: хүүхдээ хэрхэн хувцаслах, хэрхэн хооллох, хэрхэн салхилуулах гэх мэтийг үргэлж заана. Үүнээс гадна тэр хүүхдийг бие дааж юу ч хийж чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг учир зурагтны удирдлага ч гарт нь бариулдаггүй аж.  Ийнхүү хүүхэд өөртөө итгэлгүй нэгэн болж өснө.
 

"Багшлагч"

5 "Өрөвчхөн"

Өрөвч сэтгэлтэй эмээгийн хувьд хүүхдээ эрхлүүлэхдээ чи минь туранхай юм, хөл нь сул байх юм, дуу хоолой нь сул байна гэх мэтээр ярьдаг. Үүнээс болж хүүхэд үнэхээр өөрийгөө өвчтэй нэгэн мэтээр хүлээж авна. Энэ төрлийн эмээ нар далд ертөнц, хар хэл ам гэх зүйлд ихээр итгэдэг учир төрөл бүрийн ардын эм, хар хэл ам тайлах аргаар эмчлэх нь бий.
 

"Өрөвчхөн"

6 "Хохирогч"

Энэ төрлийн эмээ бол үгэнд ордоггүй ач зээ нараасаа болж би маш их ядарч байна, эрх чөлөөгүй байна хэмээн гомдоллох нь элбэг.  Тэд бүхий л зүйлээс сөрөг зүйлийг олж хардаг. Санхүү, улс төр, нийгэм, гэр бүл гээд л. Хохирогч эмээтэй үлдсэн ач зээ нар тэтгэвэр хассан, даралт ихэссэн эсвэл буурсан, ажилгүй нөхөртэй 2 давхрын хөршийн талаар сөрөг сэтгэгдлийг тогтмол сонсох болно. Насанд хүрсэн хүн энэ бүх зүйлийг өөрөөсөө түлхэж чадах ч хүүхэд бүх сөрөг энергийг өөртөө хуримтлуулна гэдгийг санаарай.
 

"Хохирогч"

7 "Харьцуулагч"

Харьцуулагч эмээ нар өөрийнхөө ач, зээг бусадтай харьцуулдаг байна. Анх хөлд орсон цаг үе, хөтөвч хэрэглэж эхэлсэн үе, анх ярьж эхэлсэн үе гэх мэт бүгдийг бусад айлын хүүхэдтэй харьцуулах болно. Ингээд ямар нэг сөрөг зүйл ажигласан эмээ хүүхдээ хүмүүжүүлэхийн оронд бусад айлын хүүхдүүд ямар ухаантай болохыг хэлж, хүүхдээ муулна. Ингээд хүүхэд өөрийгөө ухаан муутай хэмээн бодож үеийн хүүхдүүдтэй харьцахдаа дургүй болж, ирээдүйд хичээл сурлагадаа тийм ч таатай дүн авахгүй л болов уу.
 

"Харьцуулагч"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()