Алдартнуудын анхны гэрлэлтийн сэтгэл хөдөлгөм түүхүүд

“Амьдралын бүхий л үед аз жаргал, уйтгар гунигийг үл тоож насан туршид хамтдаа амьдарч хорвоог туулна” гэж хүмүүс төгс гэрлэлтийг дүгнэдэг.  Гал халуун хайрандаа шатаж буй хосууд тухайн үедээ нэг нэгнийхээ алдаа дутагдлыг ч үл анзаарч, хамтдаа л байхгүй бол амьдарч чадахгүй гэсэн ойлголттой болсон байдаг. Ингээд гэр бүл болсныхоо дараа тэд мөн л хамтдаа насыг эцэслэн гэж мөрөөддөг. Гэтэл бодит байдал дээр бүх зүйл өөр бөгөөд харамсалтай нь хамгийн бат бөх, үлгэр дуурайлал болсон хосууд ч салах нь бий. Ингээд насан туршдаа хамт байна гэж амлалт өгч гэрлэсэн ч амлалтандаа хүрч чадаагүй одуудтай танилцацгаая.  Хожим нь тэд анхны гэрлэлтээ залуу насны алдаа байсан гэж тайлбарлах үе ч гардаг байна.

Алдартнуудын анхны гэрлэлтийн сэтгэл хөдөлгөм түүхүүд

1 Моника Беллуччи болон Клаудио Карлос Бассо

Алдарт Моника Беллуччигийн анхны нөхөр нь гэрэл зурагчин Клаудио Карлос Бассо байжээ. Тэд 1987 онд ажлын шугамаар анх танилцсан бөгөөд нэг нэгэндээ анхны харцаар дурлаж, удалгүй тусдаа амьдралыг төсөөлөхгүй болтлоо дотноссон байна.

Моника Беллуччи болон Клаудио Карлос Бассо

1990 оны 1-р сарын 3-нд хосууд Монте-Карлод гэрлэжээ. 25 настай Моника анхны бөгөөд сүүлийн удаа гэрлэж байна хэмээн тухайн үед итгэж байв.

Гэвч энэхүү гэрлэлт ердөө 4 жил үргэлжилж 1994 онд хосууд гэр бүлээ цуцлуулах өргөдөл гаргажээ.

Ийнхүү анхны нөхрөөсөө салснаас 2 жилийн дараа бүсгүй франц эр Венсан Кассельтай танилцаж, хамтдаа 18 жилийг туулсан байна. Тэдний хэрхэн танилцаж үерхсэн түүх тун сонирхолтой.

Хос хоёр анх “The Apartment” киноны зураг авалтын үеэр танилцсан гэнэ. Гэхдээ энэ үед Кассель нь Моникад төдийлөн таатай хандаагүй бөгөөд “өөрийгөө жүжигчин гэж бодсон том хөхтэй модел” хэмээн түүнтэй хамт тоглохдоо туйлын дургүй байжээ

Энэ үед тэрээр хэдэн жилийн дараа Моникаг эхнэрээ болгоно гэж төсөөлөөгүй байсан биз. Зураг авалтын дараа жүжигчин залуу клубт орж нэгэн бүсгүйд харц унагажээ. Гэтэл тэр бүсгүй нь түүний голсон өнөөх Моника байж таарав.

1999 онд Кассель болон Моника нар гэрлэсэн ч хоёр өөр хотод амьдрах шийдвэрийг гаргасан нь олны анхаарлыг ихээр татжээ. Ингээд тэд Дева, Леони гэх охидтой болсон байна. Гэвч 2013 онд хосуудын харилцаанд ан цав үүсэж, тэд салахаар шийдсэн аж.

Саяхан Венсан топ модель Тина Кунакитай гэр бүл болж, дахин аав болсон билээ.  Харин Моника одоогийн байдлаар ганц бие байгаа гэнэ.

2 Роберт Дауни Жр. болон Дебора Фалконер

Роберт Дауни болон Дебора Фалконер нарын  хайрын харилцаа эрчимтэй өрнөж, танилцсанаас 2 сарын дараа буюу 1992 онд тэд гэрлэхээр шийдсэн байна. Жилийн дараа хосууд Индио гэх хүүтэй болсон гэнэ.  

Харамсалтай нь Робертын араар тавилт, хар тамхины донтолтоос болж тэд 2004 онд салах өргөдлөө өгсөн аж.

Роберт Дауни Жр. болон Дебора Фалконер

Деборатай амьдарч байх үедээ л Дауни нь Сьюзан Левинтэй болзож байсан бөгөөд 2005 онд түүнтэй гэрлэсэн байна. 2012 оны өвөл жүжигчин бүсгүй Экстон Элиас охиныг төрүүлсэн бол дахин 2 жилийн дараа тэд Эври Роэль охинтой болсон байна.

Экс нөхөртэйгөө Дебора найзын харилцаатай байдаг бөгөөд хүүгийнхээ хүмүүжилд хамтдаа анхаарал хандуулдаг гэнэ. Тэрээр дахин гэрлээгүй аж.

3 Жорж Клуни болон Талия Болсам

Жорж Клуни ирээдүйн эхнэртэйгээ цэнгээний газар таарна гэж төсөөлж байсан болов уу? Нэгэн бааранд үйлчлүүлж байхдаа жүжигчин залуу ирээдүйн эхнэр болох Талия Болсамыг хараад түүнд анхны харцаар дурласан байна. Азаар Талияд ч залуу маш ихээр таалагдаж тэд 1989 онд Лас-Вегаст гэрлэхээр шийджээ. Гэвч тэд 3 жилийн дараа буюу 1992 онд гэрлэлтээ цуцлуусан байна.

“Би гэрлэлтэнд тохирсон хүн биш бололтой” хэмээн Клуни өөрийн талаар ярьж байсан гэнэ.

Жорж Клуни болон Талия Болсам

Талиягаас салсныхаа дараа Жорж 40 гарсныхаа дараа л гэрлэнэ гэж өөртөө амласан бөгөөд үнэхээр хэлсэн амандаа хүрч, 53 насандаа дахин гэрлэсэн байна. Түүний хоёр дахь эхнэр нь хуульч Амаль Аламуддин болжээ. 2017 онд хосууд Элла болон Александр гэх ихэр хүүхдүүдтэй болсон гэнэ.

 

Харин Талиягийн хувьд нөхрөөсөө салсныхаа 6 жилийн дараа өөрийн хамтран амьдрагч Жон Слэттеритэй гэрлэсэн байна. Жилийн дараа хосууд Харри гэх хүүтэй болжээ.

4 Жонни Депп болон Лори Энн Эллисон

Жүжигчин эрийн анхны эхнэр нь Лори Энн Эллисон байсан бөгөөд тэрээр Жоннийг алдартай болохоос өмнө л түүнд дурласан байжээ. Бүсгүй Жоннигоос 5 насаар эгч энгийн нэгэн үсчин байсан аж. 20 настай Жонни дурлалт бүсгүйдээ гэрлэх санал тавьж тэд 1983 онд гэрлэлтээ батлуулсан боловч Деппийн туршлагагүй байдал нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлж, тэд 2 жилийн дараа салжээ.

Жонни Депп болон Лори Энн Эллисон

Анхны эхнэрээсээ салсныхаа дараа Депп Шерилин Фенн, Женнифер Грей, Вайнона Райдер, Кейт Мосс болон түүнд хоёр хүүхэд төрүүлж өгсөн Ванесса Паради нартай холбоотой байжээ. Гэхдээ хэн ч жүжигчин залуугийн албан ёсны эхнэр болоогүй бөгөөд 2015 онд л тэрээр жүжигчин Эмбер Херд-д гэрлэх саналыг тавьсан байна.

Гэвч хосуудын харилцаа мөн л удаан үргэлжлээгүйг бид мэднэ. Гэрлэснийхээ 15 сарын дараа бүсгүй Деппийг түүнд гар хүрсэн хэмээн буруутгаж, салах өргөдлөө өгчээ.

5 Том Круз болон Мими Рожерс

1986 онд залуухан Том Круз бүсгүйчүүдийн харцыг булаах болсон ч түүний учирсан амрагуудаас хамгийн тууштай нь Мими Рожерс байсан гэнэ.  Бүсгүй түүнээс 6 насаар эгч байсан ч энэ нь хосуудын хайрын харилцаанд огт нөлөөлөөгүй бөгөөд тэд 1987 онд гэрлэлтээ батлуулсан байна.

Том Круз болон Мими Рожерс

Хосуудыг хамтран амьдарч байх хугацаанд Мимигийн жүжигчний карьер унасан бол Томынх эсрэгээрээ эрчээ авч байсан нь хосуудын дунд хагарал үүсэхэд хүргэсэн аж.  Ингээд 3 жилийн дараа тэд салсан болохоо зарлажээ. Рожерсын хувьд түүнд нөхрийнх нь машины уралдаан зэрэг аюултай сонирхлууд нь таалагдаагүй бол Крузын хувьд Рожерс хүүхэдтэй болохыг хүсэхгүй байсан нь тэдний салалтын шалтгаан болсон гэнэ.

1990 онд жүжигчин залуу Николь Кидмантай гэрлэсэн байна.  Гэвч хүүхэдгүй гэх сул тал энэ харилцаанд ч хэвээр үлдсэн аж. Хэдийгээр хуримын дараа Николь жирэмсэлсэн ч харамсалтай нь зулбасан байна. Ингээд тэр хэд хэдэн удаа бүтэлгүй жирэмслэлттэй тулгарчээ. Эцэст нь хосууд Коннора Энтони болон Изабелла Жейн гэх хоёр хүүхдийг өргөж авах шийдвэрийг гаргасан байна.

Энэ үеэс жүжигчин залууг үргүй, ижил хүйстэн гэх мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж эхэлжээ. Круз энэ тал дээр санаа нь маш их зовж байсан бөгөөд Кидман чадахаараа л нөхрөө тайвшруулж байв. Гэвч энэ бүх хов живийг хосууд тэсвэрлэж чадсангүй 2001 онд салах өргөдлөө өгчээ.

Харин Мимигийн хувьд 2003 онд найруулагч Крис Чаффтай гэрлэж, одоо хоёр хүүхдийн хамтаар аз жаргалтай амьдарч байгаа гэнэ.

6 Анжелина Жоли болон Жонни Ли Миллер

1995 онд “Hackers” киноны зураг авалтын үеэр 20 настай Анжелина Жоли анхныхаа нөхөртэй буюу 24 настай британийн жүжигчин Жонни Ли Миллертэй танилцсан байна. Ингээд жилийн дараа хосууд гэрлэлтээ батлуулжээ.

Сонирхолтой нь тэд хуримын ёслолдоо хоёул савхин өмдтэй ирсний зэрэгцээ Жолигийн хүсэлтээр хэзээ ч салахгүй хэмээн цусан тангараг өргөж байжээ. Залуу жүжигчин хайртай бүсгүйнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байсан ч түүнийг хар тамхи хэрэглэдэг болохыг мэдээгүй байжээ. Ийнхүү хосуудын гэрлэлт ердөө нэг жил үргэжилж, тэд найзууд хэвээр үлдэхээр шийдсэн аж.  Хожим нь Жоли түүнийг хар тамхинаас гаргаж чадсан Жоннид талархал илэрхийлсэн юм.

Анжелина Жоли болон Жонни Ли Миллер

2000 онд Анжелина жүжигчин Билли Боб Торнтонтай гэрлэсэн байна. Тэдний гал халуун хайр 3 жил үргэлжилсэн.

Хэсэг хугацааны дараа бүсгүй Холливудын хамгийн их шуугиан тарьсан хайрын холбоог үүсгэсэн юм.  Брэд Питтэй 10 жилийн турш эхнэр нөхөр байсны эцэст саяхан буюу 2014 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан боловч тэд үүнээс хойш 2 жил ч болоогүй салсан билээ.

 

 

Харин Жонни Ли Миллерийн хувьд Жолигоос салаад 9 жилийн дараа жүжигчин Мишель Хикстэй гэр бүл болж, Бастер Тимоти хүүгийнхээ хамтаар гурвуул аз жаргалтай амьдарч байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()