Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
-Зорилтдоо хүрэхэд тань туслах алхмууд-
Улиран одож буй хуучин, айсуй шинэ он солигдох тэр л мөчид өмнөө зорилго тавьж, өөртөө шинэ амлалт өгдөг уламжлал бидний олонхын хувьд шинэ зүйл биш. Эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажил үйлс, мөнгө санхүү зэрэг бидний амьдралын олон талыг хамарсан том, жижиг зорилго тавьж, биелүүлэхийн тулд их, бага хэмжээгээр хичээцгээдэг. Ирэх ондоо санхүүгийн хувьд юунд хүрэхийг тэмүүлж байна вэ? Мөнгөө удирдаж, орлого зарлагаа хянаж, хадгаламжтай болж...Өөрчлөгдөж, өмнөхөөсөө илүү сайн байхад тань туслах санхүүгийн зорилтууд, мөн тавьсан зорилтдоо хүрэх аргуудын талаар хуваалцаж байна.
- Хувийн санхүүгээ удирдах нь
Шинэ ондоо тавих зорилтуудын жагсаалтад тань юу ч байж болно. Гэхдээ түүнийгээ биелүүлэх, өөрчлөгдөх, одоо байгаагаасаа урагшилж, илүү сайжрахад гол нөлөө үзүүлэх зүйл бол санхүү, хувийн санхүүгээ удирдахуй билээ. Одоогоос яг нэг жилийн өмнө дэвтэртээ бичсэнчлэн, “Илүү их орлого олох”, “Илүү хэмнэх”, “Илүү хадгалах” зорилтыг энэ ондоо ч үргэжлүүлэхээр зэхэж буй бол үүнийхээ оронд “Хувийн санхүүгээ удирдаж сурах” гэсэн ганцхан өгүүлбэрийг биччихэд гэмгүй. Мэдээж ингэж бичээд л биелүүлчихгүйгээ бид сайн мэдэж байгаа. Санхүүгийн сахилга баттай байж, хувийн санхүүгээ зохистой удирдахын тулд юу хийх ёстой вэ?
Хянах
Санхүүгийн хувьд сахилга баттай байж, зөв дадлыг төлөвшүүлэх хамгийн эхний алхам юу вэ? Төсөв хөтлөх. Олсон орлогоо юунд зарцуулж буйгаа анзаарахгүй, хянахгүй бол мөнгөөр гачигдах үе гарна гэдэгт эргэлзэх ч хэрэггүй. Тиймээс олж буй орлого, гарч байгаа зарлагынхаа хэмжээг хянах, харьцуулах нь маш чухал бөгөөд ингэснээр санхүүгийн зөв дадалд хөтлөх удаах алхмуудыг хийх болно.
Эрэмбэлэх
Тодорхой хугацаанд (Нэг, эсвэл зургаан сар) гаргаж буй зарлагаа том зургаар нь харж, эрэмбэлэх. Ингэхийн тулд хөтөлсөн төсвөө мэдээж “сөхөх” хэрэг гарна. Нэг сарын турш та юунд хамгийн их мөнгө зарцуулж, юуг хэрэглэж буйгаа ийнхүү баримжаалснаар хэрэглээ, зарлагаа эрэмбэлж, улмаар хэрэггүй зардлаа танах, хэмнэх алхмуудын талаар бодож эхлэх нь лавтай. Түүнчлэн анхаарал хандуулах, мөнгө зарцуулах зайлшгүй шаардлагатай зүйлсээ ч тодорхойлох шийдвэр гаргахад илүү дөхөм болно.
Хэмнэх
Ирэх ондоо илүү хэмнэж, хэмнэснээ том, чухал зорилгодоо зарцуулахаар төлөвлөж буй бол анхаарлаа хандуулаарай. Мэдээж, бид мөнгөө хэрхэн хэмнэх талаар зөвлөгөөтэй хаа сайгүй таарна, тэднээс сонгоно, зарим маань хэмнэж чадна. Заримдаа үгүй.
Хамгийн их үйлчлүүлдэг, байнга бараа, бүтээгдэхүүн худалдаж авдаг газрууддаа төвлөрөөд үзээрэй. Өөрөөр хэлбэл, хүнсээ цуглуулдаг дэлгүүр, үйлчлүүлдэг кофе шопынхоо байнгын үйлчлүүлэгчийн давуу талыг ашиглаж болно. Тэр тусмаа үнэнч үйлчлүүлэгчдээ хямдрал, бэлэг, урамшуулал санал болгодог шүү дээ. Ингэхийн тулд худалдан авалтын тань ихэнх хэсгийг эзэлдэг үйлчилгээний газруудыг олж мэд, дараа нь сонголтоо хийгээрэй.
- Хадгалах нь
Хадгаламжтай болохын давуу тал, ашиг тусыг хэлүүлэлтгүйгээр мэддэг ч амьдралдаа хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэн үү? Шинэ онд дэвшүүлж буй санхүүгийн зорилтынхоо жагсаалтад “Хадгаламжтай болох” гэж бичсэн бол дараах аргуудыг туршаад үзээрэй.
Зорих
Юуны тулд, ямар зорилгоор хадгалж буйгаа тодорхойлох. Шинэ байр, машин, аялал, сургалтын төлбөр... гээд таны хүсэж байгаа юу ч байж болно. Хадгаламжийнхаа зориулалтын зургийг, нарийн деталийг, дэлгэрэнгүй мэдээллийг өөртөө зориулан тэмдэглэж, нааж, төсөөлөөрэй. (Тэгэх ч хэрэгтэй гэж зөвлөдөг шүү дээ). Ингэснээр хадгалах зорилго илүү тод, үнэмшилтэй, сэтгэл хөдөлгөм болох бөгөөд өмнөхөөсөө онц ялгаагүй ч байж мэдэх шинэ гар утас авах хүслээ дарахад тань тус болох вий.
Тооцоолох
Зорилтот хадгаламжийнхаа хугацаа, сард хадгалах дүн, бодогдох хүүг урьдчилан тооцоолоод үзээрэй. Өөрөөр хэлбэл, зорилгоо биелүүлэхэд тань хэр хэмжээний мөнгө хэрэгтэй буйгаа тооцоолоод үүнийгээ хэр хугацаанд, хэр хэмжээгээр хуримтлуулахаа бодно гэсэн үг. Илүү амар, илүү цэгцтэй, гол нь биелүүлж болохоор санагдаж байгаа биз?
Хуримтлуулах
Энэ бүхний дараа зорилгодоо зориулан тодорхой хэмжээний мөнгийг тогтмол хугацаанд хуримтлуулна. Тухайлбал, та сарын эхний долоо хоногт төдий хэмжээний мөнгийг хуримтлалдаа нэмэхээр тооцоолж санхүүгээ зохицуулаарай.
Цагийн зүүтэй зэрэгцэн ирэх айсуй өөрчлөлт, шинэ тэмүүлэл, зорилтод тань тус болох алхмуудыг ийнхүү хуваалцлаа. Одоо эцэст нь, ганцхан зөвлөмж!
Дээр өгүүлсэн бүхнийг нэг дороос буюу гар утаснаасаа, хүссэн цагтаа, хүссэн газраасаа хийж болно гэвэл итгэх үү? Та “Khanbank” аппликэйшнд шинээр нэмэгдсэн “Миний санхүү”, “Зорилтот хадгаламж” цэсүүдийг ашиглан, санхүүгийн зөв дадлыг өөртөө төлөвшүүлж, шинэ зорилт, зорилго нээн, мөрөөдлөө биелүүлэх боломжтой боллоо.
Шинэ оноо шинэ зорилготой угтая!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.