Бид уух үедээ яагаад тамхи татмаар санагддаг вэ?

Тамхи татдаг хүмүүсийн хувьд согтууруулах ундаа хэрэглэх үедээ ойр ойрхон зайтай татах хүсэл нь эрс нэмэгддэг билээ. Тэр ч байтугай татдаггүй хүмүүс уух үедээ "уруу татагдах" нь бий. Чухамдаа тамхи, архи хоёрын холбоо хамаарлын шалтгааныг олохын тулд эрдэмтэд олон жилийн турш судалгаа хийсэн юм. Үүний эцэст тэд сонирхолтой үр дүнд хүрчээ. 

Бид уух үедээ яагаад тамхи татмаар санагддаг вэ?

Тамхи татах үед хүний биед их хэмжээгээр никотин бодис шингэдэг болохыг бид мэднэ. Никотин нь ой санамжинд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг бөгөөд үүний хажуугаар допамины ялгаралтыг нэмэгдүүлдэг. 

Пенсильванийн их сургуулийн судлаачдын 2009 онд хийсэн судалгаагаар никотин нь мэдрэлийн холбооснуудыг идэвхжүүлдэг болохыг тогтоожээ. Үүний ачаар хүний ой тогтоолт 200 хувь хүртэл сайжирдаг байна.

Чухам үүний нөлөөгөөр архи ууж, тамхи татаж буй тухайн мөч нь хүний ой санамжинд маш тод бичигдэж үлддэг бөгөөд энэ үеэр аз жаргалын даавар хамгийн их ялгардаг учраас таатай дурсамж болон үлддэг.

Тиймээс хүн хиймлээр буюу согтууруулах ундаа хэрэглээд "жаргалтай" байхдаа өмнөх дурсамж нь дахин сэргэж, тамхи татах хүсэл өөрийн эрхгүй төрдөг аж. 

Эцэст нь дүгнэхэд архи тамхины хэрэглээ харилцан бие биенээ "дэмжиж" аль алинд нь донтох аюулд хүргэдэг аж. Тиймээс эрдэмтэд тамхины хэрэглээгээ бууруулах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()