"Хүн Аалз"-ын дүрүүд киноны үргэлжлэлүүд дээр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Найруулагч Сэм Раимигийн Хүн аалз кино 2002 онд анх олны хүртээл болсны дараа бид тус дүрийн хэд хэдэн өөр хувилбарыг харсан билээ. Тэгвэл Хүн аалзны кинонууд дээр гардаг дүрүүд хэрхэн өөрчлөгдсөн бол?

"Хүн Аалз"-ын дүрүүд киноны үргэлжлэлүүд дээр хэрхэн өөрчлөгдсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүн аалз

2002 оны "Хүн аалз" кинонд жүжигчин Тоби Магуайр Питер Паркерын гол дүрд гайхалтай тоглож чадсан билээ. Найруулагч Сэм Раими энгийн өсвөр насны хүүг аажмаар жинхэнэ эр хүн болж хувирч буйг харуулахыг хүссэн бөгөөд үүнийгээ ч сайн гүйцэлдүүлж чадсан юм. 

Харин 2017 оны "Хүн аалз"-ын хувьд залуу жүжигчин Том Холланд өсвөр насны хүүгийн дүрд үнэхээр хэнээс ч илүү хувирч чадсан билээ. Түүний хувьд бусдаас илүү эрч хүчтэй, шинэлэг байсны дээр олон тооны технологийн дэшвилтэт өмсөлтэй байсан нь үзэгчдэд мөн таалагдсан байна. 

Хүн аалз

2 MJ

2002 оны "Хүн аалз" кинонд Питер Паркерын хайртай бүсгүй Мэри  Жэйний дүрд (нэрийг нь товчилбол MJ) Кирстен Данст тоглосон юм. Кирстен маш эмэгтэйлэг, жинхэнэ сэтгэл татам байж чадсан учраас үзэгчдэд ихэд таалагдсан билээ. 

Харин 2017 оны "Хүн аалз" дээр Мишель Жонс-Ватсон (мөн MJ)-ий дүрийг жүжигчин, дуучин Зендаяа бүтээжээ. Зендаяа харин сэргэлэн, ухаалаг зангаараа одоогийн залуу үеийнхнийг төлөөлж чадсан юм. 

MJ

3 Жей Жона Жеймесон

2002 оны "Хүн аалз" дээр Ж.К.Симмонсын үнэхээр чадварлагаар бүтээсэн сонингийн эрхлэгч Жей Жона Жеймесон нь үзэгчдийн хамгийн дуртай дүр болсон юм. 

Тиймээс найруулагч Жон Уоттс өөрийн шинэ хувилбар дээр өөр жүжигчин сонгохын оронд Ж.К.Симмонсыг дахин Жона Жеймесон болгохоор шийдсэн нь мөн олны талархалыг хүлээсэн билээ. 

Жей Жона Жеймесон

4 Авга эгч Мэй

Питер Паркерийг өсгөсөн Авга эгч Мэйн дүр бусдаас илүү өөрчлөгдсөн байна.

Сэм Раимигийн найруулсан кинонууд дээр авга эгч Мэйг Петрийн эмээ гэмээр өндөр настай жүжигчин Розмари Харрис бүтээсэн юм. 

Харин 2017 оны Жон Уоттсын найруулсан "Хүн аалз" кинонд нагац эгчийн дүрд Мариса Томей тоглосон билээ. Тэрээр Розмаригаас хамаагүй залуу нэгэн байсан учраас түүнийг үзэгчид Петрийн эгч байж магадгүй хэмээн таамаглал дэвшүүлсэн байдаг. Өмнөхтэй адилаар шинэ Авга эгч Мэй маш залуу, шинэлэг байдлаараа үзэгчдэд таалагдсан байна. 

Авга эгч Мэй

5 Флэш Томпсон

Питер Паркерын сургуулийн дайсан Флэш Томпсоны дүрд 2002 онд Жо Манганиелло, 2017 онд Тони Револори нар тоглосон байна. харамсалтай нь аль аль нь үзэгчдэд таалагдаж чадаагүй юм. 

Флэш Томпсон

6 Бетти Брант

2002 онд Бетти Брантын дүрд жүжигчин Элизабет Бэнкс тоглосон юм. Тэрээр Питерын ажилладаг сонингийн газрын нарийн бичгийн дарга болж гардаг. 

Харин 2017 оны хувилбар дээр Бетти Брант нь эсрэгээрээ Питерын ангийн онц сурлагатай хүүхэд болж гардаг нь өмнөхөөсөө тэс ондоо болжээ. 

Бетти Брант

7 Отто

Хорон санаат Отто Октайвус буюу Доктор наймаалж нь Сэм Раимигийн гурамсан киноны хоёрдугаар анги буюу 2004 оны "Хүн аалз 2" дээр гол дайсан болж гардаг билээ 

Жүжигчин Альфред Молина Оттогийн дүрийг бүтээсэн бөгөөд саяхан нээлтээ хийсэн "Spider-Man: No Way Home" кинон дээр эргэж ирдэг байна. 

Отто

8 Ногоон Гоблин

2002 оны "Хүн аалз" дээр Ногоон Гоблинп тоглосон Виллем Дафое мөн  "Spider-Man: No Way Home" кинон дээр энэхүү дүрийг дахин бүтээсэн юм. 

Ногоон Гоблин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()