Бээжин хот замын түгжрэлээ шийдэж чадсан 7 нууц

Дэлхийн хамгийн том, хүн ам шигүү суурьшсан хотуудын нэг бол яах аргагүй Бээжин юм. Сонирхолтой нь хэдэн арван сая хүн амтай тус нүсэр хотод энгийн үед замын түгжрэл огт үүсдэггүй байна. Үүний цаад шалтгаан нь юу юм бол?

Бээжин хот замын түгжрэлээ шийдэж чадсан 7 нууц

1 Зогсоолын төлбөр

Бээжингийн бүх зогсоол нь төлбөртэй .Та тухайн газар амьдардаг ч байсан хамаагүй төлбөрөө төлнө. Нэг цаг машинаа тавихад дунджаар 10 юаний үнэтэй. Мөн хот даяар камер байрлуулсан учраас болохгүй газар зогсох юм бол дор хаяж 200 юаний торгуульд заавал унана. Тэгээд зогсохгүй жолоочийн оноо тань 2-оор хорогдоно. 

Зогсоолын төлбөр

2 Дугаарын хязгаарлалт

Бээжин хотод дугаарын хязгаарлалтыг чанд мөрддөг. Даваа гарагт та 3 ба 8 тоогоор төгссөн, Мягмар гарагт 4, 9, Лхагва гарагт 5 ба 0, Пүрэв гарагт 1 ба 6, Баасан гарагт 2 ба 7-оор төгссөн дугаартай автомашинаар хотоор явах хориотой. Хязгаарлалт нь өдрийн цагаар хүчинтэй (ажлын цагаар биш) бөгөөд амралтын болон баярын өдрүүдэд харин машинаа чөлөөтэй унаад явж болдог. Үүний ачаар нийт машины 20 хувь нь ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцдоггүй юм.Мөн хотын удирдлага нийтийн тээврийн тоог огцом нэмэгдүүлэх арга хэмжээ авсны хажуугаар харьцангуй хямд үнэтэй болгосон гэнэ. 

Дугаарын хязгаарлалт

3 Хүнд даацын машинууд

Бээжин хотод хүнд даацын машинууд шөнийн 11-ээс үүрийн 6 цагийн хооронд л явах эрхтэй байдаг. Харин Чанганжи гудамж буюу төв өргөн чөлөөгөөр том машин явахыг бүрэн хоригложээ. 

Хүнд даацын машинууд

4 Хязгаартайгаар дугаар тараадаг

Бээжингийн иргэд манайх шиг зах юм уу ченжээс хүссэн машинаа аваад, шууд шинэ дугаар зүүгээд унаад явна гэсэн ойлголт байхгүй. 

Тус хотын зам тээврийн хэлтэс өмнө нь жилд 900 мянган ширхэг  буюу өдөрт 2500 шинэ машины дугаар гаргадаг байсан юм. Харин энэ тоог 2010 онд жилийн 240 мянга болгож хязгаарласан байна. Өөрөөр хэлбэл жилд ердөө 240 мянган автомашин Бээжин хотод бүртгэгддэг гэсэн үг юм. 

Хэрэв шинээр машин авах гэж байгаа бол та сугалаанд оролцох шаардлагатай аж. Сугалаандаа ялж байж та цаанаас тавьж өгсөн машины дугаар авах эрхтэй болно. Сонирхуулахад 4 оролцогч тутмын нэг нь л тухайн жилдээ машины дугаартай болох эрхийн эзэн болдог.

Гэхдээ өөртөө ингэж хүндрэл учруулахгүйгээр шууд дугаар худалдаж авна гэвэл өөр боломж бий. Сугалааны ялагчид цахим орчинд өөрсдийн хожсон дугаараа зарах нь түгээмэл юм. Гэхдээ мэдээж шинэ дугаар нэлээд өндөр үнэ хүрдэг гэнэ. 

Хязгаартайгаар дугаар тараадаг

5 Гаднын машин хориотой

Бээжингээс өөр газар бүртгэлтэй машин тусгай зөвшөөрлийн бичиггүй бол хотод нэвтрэхийг хориглодог. 

Тиймээс хот руу орох зам бүр дээр хяналтын цэг байгуулагдсан байдаг аж. 

Гаднын машин хориотой

6 Дугуй болон автобусны зам

Эрт цагаас эхлээд Бээжин хотын иргэд дугуйгаар түлхүү зорчиж ирсэн билээ. Үүнийг дагаад дугуй түрээсний үйлчилгээ бараг л хэдэн зуугаараа гарч ирсэн бөгөөд эрэлт ихтэй учраас энэ төрлийн салбар цаашид ч хөгжих хандлагатай байна. 

Мөн Бээжингийн машины замын нэгдүгээр эгнээнүүд нь ганцхан автобусанд зориулагдсан байдаг. Түүгээр удаан явах юм бол өнөөх замбараагүй олон хяналтын замерт бичигдэж торгууль төлөх хэрэг гарна. 

Дугуй болон автобусны зам

7 Замын зохион байгуулалт

Эцэст нь хэлэхэд Бээжин нь бусад хотууд шиг тойрог биш дөрвөлжин хэлбэртэй хот юм. Тиймээс гудам бүр нь яг нэг зүг рүү тэгш үргэлжилсэн байдаг. Нэг бүсээс нөгөөд очихын тулд та  хотын төвөөр дайрах шаардлага байхгүй. Харин чигээрээ яваад байхад л хангалттай юм. Үүний ачаар томоохон замуудын ачааллыг эрс бууруулж чаджээ. 

Замын зохион байгуулалт

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()