1
Каса Бальо, “10D Experience, Kengo Kuma & Associates”. Барселон, Испани
Энэхүү жагсаалтын тэргүүнд нэрт архитектор Антони Гаудигийн Каса Бальо барилгын өргөтгөл багтана. “Casa Batlló 10D Experience” төсөл энэ жил баригдаж дууссанаар түүхэн барилга дахин үүд хаалгаа нээсэн байна. Уг барилгын онцлог нь Kengo Kuma & Associates-ийн сонирхолтой шат байсан юм. Үүнээс гадна хөнгөн цагаан гогцоо бүхий хөшиг нь шатыг урлагийн бүтээл болгосныг та анзаарч байгаа биз.
2
Деп Бойманс ван Бёнинген. Роттердам, Нидерланд
“Depot Boijmans Van Beuningen” урлагийн музей нь 151,000 үзмэр бүхий дэлхий анхны урлагийн бүтээлийн архивын газар юм. Уг барилга нь толин тусгал бүхий хавтангаар бүрсэн тогоо хэлбэртэй байшин аж.
Барилгын давхрууд нь хоорондоо дотор шатаар холбогдсон байдаг.
3
Архитетор Су Фүжимотогийн Унгарын хөгжмийн байшин. Будапешт, Унгар
Унгарын хөгжмийн барилга нь Будапештад байрлах “орчин үеийн, этгээд хөгжмийн байшин” юм. Уг төсөл нь “Liget Budapest”-ийн барилгын өргөтгөл бөгөөд унгарын хөгжмийн түүхийг өгүүлнэ.
Энэхүү барилга 100 гаруй нүх бүхий өвөрмөц дээвэртэй бөгөөд уг дээврээр нь байгалийн гэрэл тусаж, байшинг илүү тансаг, өвөрмөц харагдуулдаг.
4
Архитектор Дорте Мандрупын “Ilulissat Icefjord Centre”. Иллулиссат, Гренланд
Арктикийн тойргоос ердөө 250км-ийн зайд орших Илулиссат хотод уур амьсгалын өөрчлөлтийг бодитоор харах боломжтой гэнэ. Энэ жил баригдаж дууссан “Ilulissat Icefjord Centre”-ээс энэхүү үзэгдлийг харахад тун тохиромжтой. Уг төвөөр үйлчлүүлж буй иргэд мөсөн уул хэрхэн хагарч, хөвж байгааг харж болно. Бумеранг хэлбэр бүхий барилгын гол онцлог нь ус харж буй мэдрэмжийг илүү ойр төрүүлэхээс гадна барилга дээр хэт их хэмжээний цас хуримтлахаас сэргийлнэ.
5
Zaha Hadid Architects” фирмийн “Infinitus Plaza” худалдааны төв. Хонконг, Хятад
Хязгааргүйнг бэлгэдсэн хэлбэр бүхий уг барилгын зургийг гаргахдаа архитекторууд хоёр тусдаа хэрнээ хоорондоо холбогдсон байшинг бүтээхээр шийджээ. Барилгын дотоод засал чимэглэл нь ажилчдыг нэгдмэл байдалтай ажиллахад зориулагдсан болно.
Хоёр барилга тус бүртээ байгалийн гэрлийг чөлөөтэй нэвтрүүлэх тусгай хөнгөн цагаан хавтантай.
6
“Heatherwick Studio” болон “MNLA”-ийн архитекторуудын “Little Island” парк. Нью-Йорк, АНУ
“Little Island” бол Хадсон мөрний эрэг дээр байрлах арал бүхий цэцэрлэгт хүрээлэн юм.
7
"Bjarke Ingels Group” -ын үзвэрийн талбай “Marsk Tower”, Дани
Энэхүү барилга нь Данийн өмнөд зүгт Хемстед хотоос холгүй Ваттын тэнгисийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах бөгөөд хүний ДНХ-г бэлгэдсэн ороомог хэлбэртэй.
Уг үзвэрийн талбайгаас та цэцэрлэгт хүрээлэнг болон Хойд тэнгисийг ажиглах боломжтой.
8
“Steven Chilton Architects”-ийн Сунак Гуанжу их театр. Гуанжу, Хятад
Их театрын энэхүү барилга үнэхээр бусдын анхаарлыг татаж байна. Зарим хүмүүс уг барилгыг сүүлийн жилүүдийн хамгийн утгагүй барилга хэмээн үзэж байгаа гэнэ. Британийн архитекторын хувьд Торгоны зам болон Гуанчжоу хотын орчин үеийн шивээсний урлагийг хослуулж энэхүү барилгын дизайнийг гаргасан байна.
Энэ нь торгоны нугалааг илэрхийлэх зөөлөн динамик хэлбэртэй барилга баригдахад хүргэжээ. Театр нь Жан Хунфэй нь бүтээл бүхий улаан хавтангаар чимэглэгдсэн болно.
9
“Grimshaw Architects” -ын худалдаа-үзэсгэлэнгийн танхим “Terra – The Sustainability Pavilion”. Дубай, АНЭУ
2021 оны архитектурын хамгийн чухал үйл ажиллагааны нэг нь “Dubai Expo 2020” байсан юм. Гэвч COVID-19 цар тахлын улмаас уг арга хэмжээ хойшлогдсон учир дизайнер, зураач, архитекторууд цуглаж өвөрмөц барилга бүтээхээр шийдсэн байна. Ийнхүү тэд “Terra - The Sustainability Pavilion”-ы төслийг дэмжжээ. Терра нь “Тогтвортой хөгжил” үзэсгэлэнгийн гудамжинд байрладаг. Барилгын дунд “нүсэр энергийн мод” байрлах бөгөөд нарны хавтангаар бүрхэгдсэн, 97%-ийн боловсруулсан ганаар хийсэн байна. Үндсэн “энергийн мод”-ны эргэн тойронд жижиг моднууд байрлана. Энэхүү ой мод нь цахилгаан, ус болон барилгын үйл ажиллагааг хангахад зориулагдсан бүхий л хангамжийг ялгаруулдаг байна.
10
“MAD Architects”-ын “The Cloudscape of Haikou” номын сан. Хайкоу, Хятад
“Хайкоугийн үүлэн төсөл” нь нэрэндээ яг таарсан гэхэд болно. Ороомог хэлбэр бүхий барилгын онцлог нь “нүхнээсээ гарч буй цаг хугацаа, орон зайг давж буй өт”-ийг илэрхийлэх гэнэ. Энэхүү төсөл нь Хайкоугийн ойролцоо байх ард иргэдийн амьдралыг илүү сонирхолтой болгоход чиглэгдсэн байна. Дотроо хоёр уншлагын танхимтай бөгөөд Өмнөд-Хятадын далайг террасаар нь харах боломжтой.