1
Адель (Adele)
Өөрийн шинэ төрхөөрөө бусдыг гайхшруулж чадсан 33 настай дуучин бүсгүйн хүлээн авалтанд оролцох үнэ нь 750 000 - 999 999 доллар хүрдэг. “PageSix”-ийн мэдээлж байгаагаар, 29 настай дуучин бүсгүйд нэгэн удаа арабын тэрбумтны өмнө 1.3 сая доллараар дуулах санал тавьсан гэнэ. Гэвч тэрээр өөрийн цэцэрлэгт анхаарал хандуулахаар шийдэж уг саналаас татгалзсан байна. Тухайн үед бүсгүйн 120 сая хуурцаг зарагдаж, тэрээр 130 сая долларын гэрээг “Sony” компанитай байгуулсан учир түүний хувьд 1.3 сая доллар төдийлөн шаардлагагүй байсан болов уу. Адель хэрэв Лас-Вегаст дуулахаар бол түүний төлбөр 1 сая доллараас өндөр болж, тэнгэрт хадах биз ээ.
2
Мэрайя Кэри (Mariah Carey)
Мэрайя Кэри дива гэдгээрээ алдартай учир түүнийг хувийн арга хэмжээнд дуулуулахын тулд 1 сая доллар төлөх нь мэдээжийн хэрэг бөгөөд тэрээр энэ төлбөрөөр таны хуримын ёслол, бусад арга хэмжээнд дуулахад бэлэн. Дуучин бүсгүй хэний өмнө дуулж байгаагаа төдийлөн мэддэггүй гэнэ. Жишээлбэл: 2007 онд тэр хуучин Ливийн дарангуйлагч Муаммар Каддафигийн Сен-Бартст болсон гэр бүлийн шинэ жилийн үдэшлэгийн үеэр 4 дууг нэг сая доллараар дуулж өгсөн байна. Харин олон нийт энэхүү байдалд эгдүүцэхэд бүсгүй: “Би гэнэн байсан учир хэний өмнө дуулж байгаагаа мэдээгүй бөгөөд энэ ажлыг хийсэндээ ичиж байна” гэжээ. Гэвч хэвлэл мэдээллийн хэрэгслийн сөрөг мэдээлэл дуучин бүсгүйд 2015 оны Бразилд болсон шинэ жилийн үдэшлэгт оролцоход саад болсонгүй. Уг тоглолтонд оролцсоноор тэр 2-5 сая долларын төлбөр авсан хэмээн TMZ мэдээлсэн байна.
3
Женнифер Лопес (Jennifer Lopez)
Жүжигчин, дуучин Женнифер Лопес нь 1-5 сая долларын төлбөрөөр таны хуримын ёслол, арга хэмжээнд дуртайяа оролцох болно. 2013 онд Их Британийн хамгийн баян гэр бүлийн гишүүн болох Санжай Хиндужагийн хуримын ёслолд оролцож 16000 хүний өмнө 1 сая доллараар дуулсан аж. Хачирхалтай нь хуримын ёслолын өртөг 15 сая болсон гэнэ. Үүнээс гадна тэрээр 4000 долларын үнэтэй тансаг буудалд байрласан байна.
Мөн Оросын тэрбумтан Михаил Гуцериев хүү Саид Гуцериевагийнхаа хуримын ёслолд дуучин бүсгүйг 5 сая доллараар дуулуулжээ. Хуримын ёслолд Жей Ло өөрийн бүжгийн хамтлагтай ирж дуулсан бөгөөд “залуу хосуудын нэрийг дуудахад хамгийн хэцүү байсан” хэмээн хошигносон байна. Үүнээс гадна Туркменистаны удирдагч Гурбангулы Бердымухамедовын төрсөн өдрөөр тэр 1.5 сая доллараар дуулжээ. Хожим нь тэр Туркменистануудыг хүний эрхийг ноцтой зөрчдөг болохыг мэдсэн бөгөөд Кэригийн адил олон нийтээс уучлалт гуйжээ.
4
Майкл Жордан (Micheal Jefrey Jordan)
Сагсан бөмбөгийн спортын бүх цаг үеийн шилдэг тамирчин Майкл Жордан 1.6 тэрбум долларын хөрөнгөтэй. Гэхдээ тэр бусад алдартнуудын адилаар нэмэлт орлого олохоос татгалздаггүйгээс гадна ямар нэгэн үйл ажиллагаанд оролцоход бусдаас илүү төлбөр шаарддаг аж. Эсвэл санаанд нь нийцэхгүй бол татгалзаж ч чадна. Өнгөрсөн жил түүний туслах Дэвид Фальк “Бумер болон Жио” гэх спортын радио нэвтрүүлгийн үеэр Жорданы татгалзсан саналуудын талаар ярьжээ. Нэгэн удаа түүнд арга хэмжээнд оролцож, тухайн байгууллагатай гэрээ хийсэн гэж зарласных нь төлөө 100 сая долларыг амласан байна. Гэвч Жордан гадагшаа гарахыг хүсээгүй учир энэхүү саналаас татгалзсан гэнэ. “Тэр өөрийн хүч хөдөлмөрөөр амжилтанд хүрсэн бөгөөд хүссэн зүйлээ хийж, хүсээгүй зүйлээ хийхгүй байх эрхтэй” хэмээн Фальк Жорданы талаар ярьжээ.
5
Кристина Агилера (Christina Aguilera)
Томоохон банкны хувьцаа эзэмшигчид өөрийнх нь баярыг мартагдашгүй болгох алдартнуудыг дуудан авчрахын тулд хэдэн сая долларын чекийг шууд бичихээс огтхон ч эргэлздэггүй. Жишээлбэл тэдний нэг нь Сан Диегод болсон хувийн үдэшлэгтээ үзэсгэлэнт Кристина Агилера 1 сая доллар төлөн дуулуулсан байна. Гэхдээ энэ нь шаргал үст дуучин бүсгүйн хамгийн үнэтэй "халтуур" хийсэн тохиолдол биш гэнэ. Оросын нэгэн олигархийн хуримд уригдсан тэрээр ердөө гурван дуу дуулаад 3.6 доллар авчээ. Өөрөөр хэлбэл нэг дуугаа 1.2 саяар үнэлсэн гэсэн үг.